Хятадын дооон сартай Сюо Вэй нэртэй жаал хүү ер бусын ховор өвчинтэй төрснөөс яг л сүүл шиг уртай төрсөн гэнэ. Хүүгийн эх Чэнь Вэй энэ ур нь цаашид нэмж ургана гэж эмч нар хэлсэн гэж байна. Гэхдээ ямар нэгэн эрсдэл гарахаас сэргийлж мэс засал хийхээс эмч нар татгалзсан гэнэ. Тэгэхээр улам бүр өсч байгаа энэ ур хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж магагүй байгаа юм байна. Ээж нь “Үүнийг аваад өгөөч гэж бид эмч нарт хандсан, ганцхан тэд энэ тийм амар зүйл биш гэсэн” гэж байна. Нуруу нугаснаас үргэлжилсэн энэ ур нь нээрээ мэдрэл, тархины үйл ажиллагаанд нөлөөлөхийг эмч нар үгүйсгэхгүй байгаа гэнэ. “Сяогийн энэ ур одоо 10 орчим см. Гэхдээ тайрвал дахиад л ургана. Тэгэхээр эхлээд дахин ургахыг нь зогсоохын тулд тархи нугастай холбоотой тэр сувгийг нь олж тасдах ёстой” гэж мэс засалч Хуан Чуанпин хэлж байна.