Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сая доллараас татгалздаг хүн гэж бас байна аа


Сая доллар гэдэг ямар сонсогдож байна. Манайхаар бол тэрбум хагас доллар. Ийм мөнгө амлахад хаанахын хэн ч байсан шууд л хамж аваад өвөртөлчихөөр байхад нэг сая доллараас татгалзсан хүмүүс бас байна аа. Энэ хүмүүс хэн бэ.


1.    Нэг сая доллараас татгалзсан математикийн суутан

2003 онд оросын математикч Григорий Перельман100 орчим жилд хэн ч тайлаагүй бодлогын хариуг гаргасан. Тэр ер нь 2002, 2003 онд хоёр теоромын гаргалгааг хийсэн манай гаригийн хамгийн ухаантай хүний нэг. Энэ бодлогуудын хариуг гаргахад нэг сая доллар, Фильдсийн медаль, математикийн Нобелийн шагнал амласан. Харин энэ шагналаас Перельман татгалзаж. Тэр ердөө л мэдлэг бол ямар нэгэн санхүүгийн шагналын төлөө зүйл биш гэжээ. Тэр “Би ямар нэгэн шагнал юм уу, нэр алдар хүсээгүй” гэсэн байна. 45 настай энэ эрдэмтэн өнөө ч гэсэн ээж, эгчтэйгээ хамт төрөлх Санкт-Петербург хотод амьдарч байгаа


2.    Лотерейгээс 2,77 сая доллар хожоод татгалзсан

Лотерейгээс хожихыг хүсдэггүй хүн гэж байх уу. Ер нь хожих гэж л авдаг биз дээ. Гэтэл Германы 70 настай иргэн 2,0 сая евро /2,77 сая доллар/ хожоод энэ мөнгөөрөө юу хийхээ мэдэхгүйгээсээ болж авахаас татгалзсан. Тэр хожихыг ч хүсээгүй, зүгээр л нас барсан эхнэр нь лотерейд дуртай байснаас болоод тасалбар худалдан авсан гэнэ. Мөнгө хожсоноо мэдээд тэр сугалааны албан газарт хандсан ч мөнгөө аваад яахав дээ, надад ямар хамаатан садан байх биш гэжээ. Ингээд мөнгө сугалааны холбоонд үлдсэн байна.


3.    4,0 сая долларын чулуугаа
худалдахаас татгалзсан эр


Саудын Аравийн иргэн Салех Мусфер Аль Гамди гэгч Йемений хилийн ойролцоо уулаар зугаалж яваад жижигхэн бараан өнгийн чулуу олж. Энэ нь Коран сударт өгүүлснээр бол Аллах нэгэн шувуу илгээж, тэр нь Абрахын цэргүүдийг ялах гэж тэр чулууг атгаж ирсэн домогтой гэнэ. Тэгэхээр энэ нь өнөөдөр исламын хамгийн үнэт шүтээн гэнэ дээ. Дээрээ шувуу, зааны дүрстэй, мэргэжилтнүүдийн үнэлснээр 1442 жилийн настай энэ чулууг жилийн дараа 4,0 сая доллараар үнэлж авах гэсэн ч мань эр татгалзсан.


4.    Нэр төрийнхөө төлөө 60 сая доллараас татгалзсан зохион бүтээгч

2006 онд зохион бүтээгч Жеффри Ван Мидллбрук хог шатаахад ялгарах хийг дахин ашиглах арга боловсруулж. Түүний энэ бүтээлийг хятадын эрх баригчид ихэд сонирхож нүүрсийг цэвэр технологиор шатаахад хэрэглэх санал тавьж. Хятад бол нүүрсний хамгийн том хэрэглэгч, нүүрс шатааж л эрчим хүч гарган авдаг орон. Үүнээсээ болж байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг, үүгээрээ ч агаарын бохирдол хамгийн их орон. Ийм ч болохоороо агаар бохирдуулахгүй шатаах энэ технолгийг сонирхож 60 сая доллар амласан хэрэг. Харамсалтай нь эрдэмтэн зөвшөөрөөгүй. Хятадад улс төрийн хоригдлууд дээр нүүрсний шаталтыг туршдаг гэдгийг хэвлэлээс олж үзээд ийн татгалзсан гэдэг.


5.    Нэг сая доллараас татгалзсан рокер

Рок хөгжимчин Зи Зи ТопБилли Гиббонс, басс гитарч Дасти Хилл нарын сахлаа хусвал нэг сая доллар өгье гэсэн санал тавьсан ч тэд татгалзсан. Тэд ердөө л “Сахлаа хусчихаад толинд харвал юу болох вэ. Тэрэнд орох нь ээ, хэдийг санал болгосон ч сахалтайгаа  л байсан нь дээр” гэсэн байна.

 
6.    Сая доллараас татгалзсан Линдсей Лохан

Хью Хефнер сэтгүүлийн редактор Линдсей Лоханыг Плейбой сэтгүүлийн 55 жилийн ойд зориулан  нүцгэн зургаа тавиулна уу гэж санал тавьж. Даанч тэрээр татгалзжээ. Гэхдээ энэ бол түүний ийм хэмжээний мөнгөнөөс татгалзсан эхний тохиолдол биш байлаа. 2008 онд түүнийг бас л нүцгэн зургаа авхуулна уу гэж 700 мянган доллар амлаж байж. Дараа нь бас л түүний нүцгэн биений төлөө нэг саяыг амласан гэдэг. Плейбой дараа нь 900 мянган доллар амлаж.
Лохан хагас нүцгэнээр зургаа татуулснаасаа болж нэг биш удаа эвгүй байдалд орж байсан юм.


7.    Ажлын хөлсөндөө 250 сая доллар авахаас
татгалзсан эр


Ийм мөнгөний төлөө хүн алахад ч бэлэн хүмүүс бий. Харин энэ эр ийм мөнгөний төлөө GLG-д ажиллахаас татгалзсан байна. Компани бүр түүнд таван жил ажиллаад зохих хэмжэний хувьцаа, тодорхой мөнгө, хөнгөлөлт ав гэж. Сиднейн иргэн 38 настай эр Грег Коффи ердөө л 40 сая долларын үл хөдлөх хөрөнгийг дор нь борлуулчихсан нь ийм санал хүлээн авахад хүргэсэн байна.  Тэр Лондонгийн орон сууц, Сидней дэх далайн эргийн хоёр байшин, Швейцари дахь зуны сууц, лондон орчмын фермийг борлуулж дөнгөж. Гэхдээ түүнд үүнээс ч их орлоготой үл хөдлөх хөрөнгийн сан, компани байж л дээ.


8.    Мөргөлөө л үйлдэж байх гэж сая доллар, төрийн мөнгөнөөс  татгалзсан номлогч

Христийн шашны номлогч Рик Уоррен засгийн газрын байгууллагад хүмүүнлэгийн ажил эрхэлнэ үү гэсэн саналыг сая доллартай нь хамт татгалзсан нэгэн. Тэрээр Калифорни дахь олон нийтийн танил Сэддлбэк Коммюнити сүмийн номлогч. Тэр христийн сүм ямагт засгийн газрын мөнгөнөөс татгалзах ёстой гэсэн байна. Буш, Обамагийн засгийн газар ийм хэмжээний мөнгө сүмд өгч улмаар нийгмийн тусламж үйлчилгээнд зарцуулах ёстой байж. Гэвч  төрийн мөнгийг авна гэдэг бол Иисусын улс төрөөс хол байх сургаалийг зөрчсөн хэрэг болно гэж тэр үзжээ.

0 Сэтгэгдэл
Gadaadiin irged mongonoos tatgalzdag shig muusain guichin mongolchuud ch gesen mongonoos tatgalzaj surah heregtei.
Gadaadiin irged mongonoos tatgalzdag shig muusain guichin mongolchuud ch gesen mongonoos tatgalzaj surah heregtei.
Манай Баярцогт бурч олон сая $ оос татгалсан юм шуу
Чихнээ чимэг болсон аялггу сайхан Монгол хэл нь энэ сэтгүүлчид ямар гай хийгээ вэ
энэ лицензийн наймаачин нацагдорж гэдэг нөхрөө мэдүүлэх газар нь мэдүүлээд шалгуулаач ээ. ийм сэтгэгдэл байнга гарах юм.
энэ лицензийн наймаачин нацагдорж гэдэг нөхрөө мэдүүлэх газар нь мэдүүлээд шалгуулаач ээ. ийм сэтгэгдэл байнга гарах юм.
энэ лицензийн наймаачин нацагдорж гэдэг нөхрөө мэдүүлэх газар нь мэдүүлээд шалгуулаач ээ. ийм сэтгэгдэл байнга гарах юм.
зөв бичиж сураасай энэ сэтгүүлч
Бусад нь бол өөрийн эрхэмлэдэг зүйл, үзэл бодол, үнэлэмж, авъяас чадвар, нэр төр, их зан энэ тэр байж болох ч тэр сахал бол дэндэнэ ээ. Хусаж хаяад л нэг хэсэг адилхан хиймэл сахал наачихгүй юу, доороос нь ургаад л гараа ирнэ ш дээ. Мөнгөнд дургүй малнууд
Manaihan suraltsmaar l humuus bn daa. Mongolchuudiin mine tal ni iim bolohod l uls mine Jinhene uls shig hugjih bh daa.
Ишш сэтгүүлч минь Математкийн салбарын Нобелийн шагнал гэж юу байхавдээ. Өөрөө өөртөө дүгнэлт хйинэ биздээ.
"теорем" гэж бичдэг юм шүү дээ.
сая доллороор авгайгаа түр өгдөг киног үзэж байсан юм бна,тэгвэл яахав залуусаа
Нобелийн авгай нь математикч ну а-тай байсан тул математикт нобелийн шагнал өгөхгүй байхаар шийджээ.
САЯ ДОЛЛАР ГЭДЭГ ЯМАР СОНСОГДОЖ БАЙНА МАНАЙХААР БОЛ ТЭР БУМ ХАГАС ДОЛЛАР ГЭСЭН БАЙНА ТЭНЭГ СЭТГҮҮЛ Ч
Чихнээ чимэг болсон аялггу сайхан Монгол хэл нь энэ сэтгүүлчид ямар гай хийгээ вэ
yg unen ogiudas hurchihlee
matematikiin salbart Nobliin shagnal ugduggui yum
Сая доллар гэдэг ямар сонсогдож байна. Манайхаар бол тэрбум хагас доллар. ?????????
Утга учиртай амьдрана гэж үүнийг л хэлнэ, Мөнгөнөөс үнэтэй зүйл амьдралд маш их бий
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Хөөрцөг харин тэгэхэд сая доллараа ард түмнээсээ нууж байдаг. Өндөр хөгжилтэй, соёлтой улс оронд боловсрол эзэмшсэн гэхэд огиудас хүрчихлээ.
Хамгийн их уншсан