Жүжигчин Эмма Ватсон сүүлийн үед тоглосон киногоо сурталчлах ажлаар завгүй олон сар явсны эцэст түр завсарлага авахаар найз залуу дээрээ эргэн ирлээ. Тэрээр “Bling Ring”, “This Is The End” кинонд тоглосон нь дэлгэцэнд гараад удаагүй байгаа билээ.
Эмма Ватсон Оксфордын их сургуульд сурч байхдаа одоогийн найз залуутайгаа танилцжээ. Тэд хоёулаа Роуд Айланд дахь Брауны их сургуульд сурч байгаад Оксфорд руу шилжсэн юм.
Эмма өмнө нь Их Британидаа нэртэй хоёр ч залуутай болзож байсан ч хоёулаа бүтэлтэй болоогүй юм. Харин тэрээр АНУ-д ирснийхээ дараа америк залуучуудын анхааралд тун амархан өртөж болзох саналыг маш амархан тавьж байгаа тэдний илэн далангуй байдалд гайхаж, бүр соёлын шоконд орсон гэдгээ нэгэн ярилцлагадаа хэлж байсан удаатай. Түүнд ийм санал тавьсан залуусын нэг нь Уилл Адамовиц юм.