Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Бяцхан шатарчин Ц.Ашид эх орныхоо нэрийг Украинд гаргалаа

“Зууны шатар” клубийн өсвөрийн шатарчин 10 настай Ц.Ашид Украины Алушта хотод болсон олон улсын хүүхдийн шатрын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, дөрвөн цом эх орондоо авчирлаа. Гурав дахь жилдээ зохиогдож буй тэмцээн энэ сарын 13-22- ны өдрүүдэд шатрын блиц, рапид, стандарт төрлөөр болж, ОХУ, Украин, Польш, Азербайжан, Беларусь, Конго, Эстони, Монголын өсвөрийн шатарчид оролцжээ. Манай улсыг төлөөлөн оролцсон Ц.Ашид, Э.Энхнаран нар багаараа блицийн төрөлд 14 багтай өрсөлдөж тэргүүн байр, Ц.Ашид ганцаарчилсан рапидын төрөлд тэргүүн байр, мөн стандартын төрөлд дэд байрт шалгарч, өндөр амжилт үзүүлсэн байна.
Ц.Ашид нь ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн дэргэдэх Улаанбаатар дахь салбар лицей сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг. Таван наснаасаа эхэлж “Зууны шатар” клубт шатраар хичээллэж эхэлсэн Ц.Ашид хүү “Тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Надтай өрсөлдсөн хүүхдүүд тийм ч муу байгаагүй. Эстони, Украин, ОХУ-ын хүүхдүүд хүчтэй өрсөлдөгч байсан. Тэмцээнд оролцоод өмнөхөөсөө илүү туршлагатай боллоо. Тэмцээнд оролцуулж өгсөн аав, ээж, П.Жигжидсүрэн, Ц.Батчулуун багш нартаа баярлалаа” гэж ярьсан юм.
Монгол улсын гавъяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн хэлэхдээ “Манай клубт 5-16 насны 40-өөд хүүхэд хичээллэдэг. Украин улс руу визгүй болохоор Москвагаар дамжиж явсан. Дамжиж явдаг болохоор зардал өндөр учраас олон хүүхэд авч явж чадсангүй. Энэ удаагийн тэмцээн бяцхан шатарчинд маань цаашид шатраар хичээллэх урам зориг, хүсэл тэмүүлэл өгсөн сайхан тэмцээн боллоо. Ганцхан Ц.Ашид биш багаасаа шатраар хичээллэсэн, хичээллэх гэж байгаа бүх монгол хүүхдүүдэд Ц.Ашид шиг амжилт гаргаж, шатар хэмээх оюун ухааны тоглоомыг төвөггүй тоглодог болох боломж өндөр байгаа шүү гэж хэлмээр байна” гэлээ. 

Ж.Балжинням

0 Сэтгэгдэл
amjilt
Адтай, одтой, хийморьтой, чадалтай, цоглог байна амжилт хүсэн ерөөе.
Хамгийн их уншсан