Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Урьдчилгаа төлбөрт үл хөдлөх хөрөнгө барьцаалаад орон сууцны 100 хувийн зээл авч болно
Шинэчлэлийн Засгийн газраас нийгмийн дийлэнх хэсэг болох дундаж орлоготой иргэддээ зориулан хэрэгжүүлж буй 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ. Зээл олгох ажлын нээлтийн ёслол Монголын банкны салбарт орон сууцны зээлийг түлхүү олгох бодлого баримталсаар ирсэн Худалдаа, хөгжлийн банкны төв байрны гадна талбайд болсон юм.
“Орон сууцны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж буй энэ өдөр монголчууд эх орондоо сайхан амьдрахад нэг алхам урагшилсан түүхэн мөч. Зээлийн хүүгийн 18 гэдэг тоог 8 болгох нь үзэгний үзүүрээр хийдэг ажил биш, үүний ард олон хүний олон сарын хөдөлмөр шингэсэн юм” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ тодотголоо.
15 хувьтай инфляцийн түвшинг нэг оронтой тоонд оруулж байж л орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой учир Шинэчлэлийн Засгийн газар үнийн өсөлтийг хазаарлахаар олон салбарт бодлого хэрэгжүүлсэн. Ерөнхий сайд нүүрсний үнэтэй ноцолдлоо гэж шүүмжлүүлсэн ч том жижиг ажлуудын нийлбэр үр дүнд өнөөдөр орон сууцны зээлийн хүүг хоёр дахин бууруулж байгаа юм.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Урт хугацаатай, бага хүүтэй зээл олговол монголчууд салбар бүрт баялаг бүтээх боломжтой. Энэ боломжийг Шинэчлэлийн Засгийн газар олгохын тулд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаа амласан. Энэ амлалтынхаа нэгийг өнөөдөр биелүүлж байна. Одоо гагцхүү иргэд, залуус маань илүү их хөдөлмөрлөж, бүтээсэн баялгийнхаа хэрээр ая тухтай амьдрах боломжтой боллоо шүү” гэлээ.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Засгийн газар, Төв банк бодлогоо гаргаж, хөрөнгөө шийдэж, хэрэгжүүлэх заавар журмыг нарийвчлан тогтоож өгсөн. Одоо гардан гүйцэтгэх ажил банкуудын гар дээр ирлээ. Манай банкны хувьд өнгөрөгч долоо хоногийн турш зээл олгох бэлтгэлээ бүрэн хангасан. Иргэд, харилцагчдадаа үйлчилэхэд бэлэн байна” гэв.
Энэхүү нээлтийн үеэр тус банкнаас өмнө нь жилийн 15 хувийн хүүтэй зээл авсан харилцагчийнхаа зээлийг 8 хувьд шилжүүлж сертивикат гардуулсан юм. Тиймээс өмнө нь энэ банкнаас зээл авсан иргэдийн зээлийн хүү автоматаар 8 хувьд шилжиж байгаа аж. Найман хувьд шилжихэд ямар нэгэн шилтгэл, төлбөр тооцоогүйгээр шилжүүлж байгаа аж.
Ийнхүү зээлийг өнөөдрөөс олгож эхэлж байгаа ч иргэдийн хувьд урьдчилгаа төлбөр нь арай өндөр байгааг шүүмжилж буй. Тэгвэл тус банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон хэлэхдээ, “Урьдчилгаа төлбөр нь зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна. Гэхдээ энэ удаагийн зээлийн хөтөлбөрт нэг шинэ зүйл тусгасан нь урьдчилгаа төлбөрийнхөө оронд хэн нэгэн ах дүүгийнхээ байр, орон сууцыг барьцаалаад 100 хувийн зээл авч болно” гэв.
Барууны оронд моргенжийн зээл нь ч ийм л байдлаар явдаг аж. Тиймээс манай улсын арилжааны банкууд ийм байдлаар зээл олгоход бэлэн болсныг салбарынхан хэлж байна.
Харин Худалдаа хөгжлийн банкны хувьд амины орон сууцыг банкныхаа тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр бэлтгээд байгаа аж. Энэ хөтөлбөрийнх нь хүү нь найман хувиас арай өндөр хүүтэй байх аж.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл