Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Лионель Мессид зургаан жилийн ял нүүрлэж байна

Испанийн “Барселон” багийн ахлагч, нэрт хөл бөмбөгт Лоинель Мессид татвараас зугтаасны нь төлөө зургаан жилийн ял их хэмжээний мөнгөн торгууль оногдож магадгүй байна хэмээн The Daily Mail сонинд бичжээ. Месси болон түүний эцэг 2007, 2008, 2009 оны татварын тайлангаа буруу бөглөж татвараас зугтаасан хэрэгт унаад байгаа юм. Хэрэг хэдийнээ татварын байгууллагаас давж, шүүх прокурорт очжээ. Одоо ганцхан шүүх хэргийг авч үзээд гэмт хэргийн бүрэлдхүүнтэй гэж үзвэл алдарт хөл бөмбөгчид шийтгэл нүүрлэх нь гарцаагүй болоод байна.
Хөл бөмбөгч энэ талаар харамсч байгаагаа илэрхийлж “Испанийн татварын байгууллагын ажлыг би хэвлэлээс ойлгосон. Ямарч хэрэг зөрчил гаргаж байгаагүй бидэнд үзүүлж байгаа сюрприз юм байлгүй. Би ямагт л татвараа төлж үүргээ биелүүлж байсан” гэж Facebook-тээ бичжээ. Мессигийн тоглодог “Браселон” клубын ерөнхийлөгч болохоор хөл бөмбөгчийн хувийн асуудлаар хэлэх зүйл алга гэсэн байна. “Би гэрийнхэнтэй нь ярьсан. Тэд өөрсдийгөө буруугүй гэж итгэлтэй байгаа болохоор тайван байна билээ. Бидний хувьд хөлбөмбөгчийг, гэр бүлийн нь дэмжилгүй яахав.  Тэгээд ч түүнийг татвараас зугтаасан гэх ямар үндэс бидэнд алга” гэж ерөнхийлөгч Сандро Россель хэлжээ.
Испанийн татварын байгууллага Мессиг аавтайгаа хамт улсад 4 сая еврогийн татвар төлөөгүй гэж буруутгасан юм.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Месси тэгээд Барсагийн ахлагч уу тэ хахахахаах найруулгагүй хогийн мэдээгээ усгтаж хаяач. Барсаг Шави Эрнандес ахалдаг юм ацнуудаа
ene niitleliig gargasan hun ni yamar ch hetsuu bichdeg yumbe dee
Хамгийн их уншсан