ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Он цаг урссаар, амжилт ахисаар
Спортынхны сүлд дуу боксынх
Ачит төрийнхөө далбааг алдар нэртэйгээ өргөөд
Алаг сайхан нүдэндээ баярын нулимстай зогсоод
Та бидний итгэлийг алдаагүй ч
Тамирчны ялалт хямдхан олдоогүй... гээд л эхлэх дуу бол спортынхны сүлд дуу. Гэхдээ энэ боксынхных. 1988 онд Сөүлийн олимпын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа мандав. Энэ бол тал нутгийн хүү боксын спортын төрөлд эх орондоо хүрэл медаль авчирсан түүхэн цаг хугацаа байлаа. Нэргүйн Энхбат хэмээх эрхэм хүмүүний гаргасан жимээр эдүгээ Монголын боксчид алхаж, амжилтын галыг нь цогтой авч яваа. Монголоос явсан дөрвөн боксчны гурав нь ялагдаад байхад сүүлийн ганц найдвар болох Н.Энхбат хөх толбот хүн бүрийг өндөлзүүлсэн. Тэр дунд түүний багын анд “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ч мэддэг мэгзмээ уншиж суусан гэдэг. Найзыгаа олимпын хүрэл медаль авахад нь догдлон, нүдэндээ нулимстай үзэг, цаас шүүрэн аваад “Та бидний итгэлийг алдаагүй ч, Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэсэн хоёр мөрийг тэмдэглэн авчээ.
Ингээд 1992 онд төрсөн эл дуу нь манайхан боксын спортоор дэлхийн дэвжээнд гялалзаж чадна гэдгээ харуулсныг баталж, дуулагдсаар байгаа билээ.
Ирээдүйд ч гэсэн дуулсаар...
Дэлхийн боксын холбоо манайхыг 1982 он гэхэд огт мэддэггүй байж. Гэхдээ энэ онд дэлхийн аваргаас медаль авснаар сая нэг жаахан гадарладаг болсон байна. Удалгүй дэлхийн хэмжээний хоёр шүүгч манайхаас төрсөн нь дэлхийд Монгол гэдэг нэрийг дэлхийн чинээнд хүргэж, олимпын медаль хүртэл авсан нь бусад оронтой зэрэгцэх боломжийг бий болгосон юм. Одоогоор манай улс боксын спортоор олимпын зургаан медаль эх орондоо авчраад буй. Гэхдээ энэ амжилт хэзээ ч тасрахгүй. Учир нь, боксын спорт аархуу омголон бас жаахан шартай монгол хүнд таарсан, тэгээд ч тэсвэр тэвчээрийн спорт болохоор манайхан энэ амжилтын буухиаг ахиулж чадна гэдгийг омог бардам хэлэх гэсэн юм. Үүнийгээ ч батлахаар мэргэжлийн боксын “Барселон” клубийг зорилоо. Энд л ирээдүйн амжилтын эзэд гээд байгаа тамирчидын маань нэг хэсэг бэлтгэлээ хийдэг юм. “Барселон” клубээр ороход харамсалтай нь гуравхан тамирчин байв. Гэхдээ эд маань удахгүй болох тэмцээндээ бэлдэн спорт зааландаа байрлаж буй тамирчид. “Барселон” клуб 30 гаруй тамирчидтай, манай томоохон клубийн нэг. Тийм ч учраас олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн зорих цуваа тасардаггүй. Бас түүнийхээ хэрээр медаль өвөртлөх нь ч олон. Клубт ороход амрах өрөөндөө хүүхэлдэйн кино үзэж суусан таван хүүгийн хоёр нь нэг, нэг том цүнх үүрээд зөрөөд гараад явчихлаа. Үлдсэн гуравтай нь хэсэг хөөрөлдөж, клубийнх нь талаар болон тэдний амжилт, мөрөөдлийг нь яриуллаа. Харин зөрж гарсан хоёр маань Спортын төв ордонд очиж, удахгүй болох тэмцээндээ бусад клубийн тамирчдтай хамтарсан бэлтгэл хийхээр гарсан гэдгийг үлдсэн гуравын амнаас сонслоо. Хүүхэлдэйн кино үзэж суусан гурав маань яриандаа халж, олимпын медальтнууд гэсэн бичлэг тавиад клубийнхаа үүсгэн байгуулагч Барселонагийн хүрэл медальт, тамирчин Н.Баярсайханы тухай яриад л, нөгөө “...Та бидний итгэлийг алдаагүй ч, Тамирчины ялалт хямдхан олдоогүй ч...” гэдэг дууг дуулаад л...
Олимпын медаль барьж үзсэн, авна аа
Клубийн хамгийн бяцхан тамирчин 13 настай Г.Мөнхболд гэх жаахан бор хүү “Би найман настайгаасаа анх энэ клубд ирээд ар гэрийн байдлаас болоод жил гаран бэлтгэлээ хийхгүй завсарласан. Одоо бэлтгэлээ хийгээд жил болж байна. Гурван медаль авсан. “Олимпын цуурай” гээд тэмцээнээс нэг алт, нэг хүрэл, Дарханд болдог тэмцээнээс нэг хүрэл авсан” гэхэд хоёр ах нь “Наадах чинь Дарханаас хоёр медаль авах боломж байсан л даа. Даанч замдаа жаахан их юм идчихсэн болохоор нэг тэмцээнд нь хожигдчихсон” гэлээ. Амжилт бидний хоолноос хүртэл хамаардаг гээд л заримдаа бүр 52 кг-аас 46 хүртэл хасах үе ч байна. Орой бүр жаахан хар шөл, ус уугаад алим идээд л унтдаг. Жин өсөхөд нэг их анхаардаггүй ч, жингээ хасч тоглох үнэхээр хэцүү гэдгийг манай гурван танил маань ам өрсөн ярилаа.
Анх яагаад боксоор хичээллэх болсон бэ гэхэд аав, ээж зөвлөсөн гээд л нийтлэг хариулт өгөх аж. Хувийн асуулт асуухаар тэгс гээд хариулна. Харин тэмцээн, боксын тухай асуухаар нүд нь сэргээд л хариулна. 16 настай гэх мөртлөө жижигхэн биетэй шар хүүг Э.Бат-Эрдэнэ гэнэ. Тэр саяхан Орост болсон Ялалтын баярт зориулан зохион байгуулсан тэмцээнд оролцоод мөнгөн медаль авчиржээ. Түүнийг Би Бат-Эрдэнийг бодуул арай хүнд жинд тоглодог гэж өөрийгөө танилцуулсан хүү “Манай Бат-Эрдэнэ хүнд жингийн хүүхдүүдээс ч айдаггүй. Клубийн барилга баригдаж байхад барилгачин ах нартай тоглоод, мөнгө авдаг байсан юм чинь” гээд л найзаараа бахархлаа.
А.Гантулга гэх энэ хүү өөрөө боксоор хичээллээд дөрвөн жил болж буй. “Анх боксын спортоор хичээллэхэд шантардаг байсан. Нэг тэмцээнд ороод үзье. Тэгээд больё гэж шийдээд орсон чинь медаль авчихдаг юм байна. Тэгэхээр нь би сайн тоглож байгаа болохоор медаль авчих уу, аз байв уу гэдгээ батлаад дахиад нэг тэмцээнд ороод дахиад л нэг медаль авчихсан. Тэгээд л өөрийгөө чадна гэдгийг мэдсэн дээ” гээд ярив. Саяхан Э.Бат-Эрдэнэ, А.Гантулга хоёр клубийнхээ үүсгэн байгуулагч олимпын медальт Н.Баярсайхан ахындаа очжээ. Тэд энэ талаараа “Бид хоёр олимпын медалийг нь барьж үзсэн. Гоё юм билээ. Ийм зузаан./гараараа үзүүлээд/ Нэгэнт боксоор хичээллэж л байгаа юм чинь заавал олимпын медаль авна гэсэн зорилготой байгаа” гэлээ. Хоёр ахыгаа ийн ярихад Г.Мөнх-Эрдэнэ “Тэгээд л тэтгэвэр аваад сайхан тийм ээ” гэлээ. Харин хоёр ах нь дүүгээ шоолно.
Гэр бүл
Энэ клубийнхан нэг гэр бүл гэлтэй. Амжилт гаргасан найзыгаа магтаад л, тэднээрээ бахархаад л, нэгнийгээ шоолоод, аргадаад... Саяхан Азийн аваргын наадмаас Элбэг гэж найз нь алтан медаль авчээ. Удахгүй дэлхийн аваргын тэмцээнийг зорих гэнэ. Тэр найзынхаа шагналуудыг үзүүлээд, манай гурав “Гурван хүүхдийн авсан медалийг нийлүүлэхэд ширээ дүүрдэг. Бид хэд харин медалиа гэр рүүгээ аваад явчихсан юм аа” гэлээ. Мэдсэн бол аваад ирдэг байж гээд л...
Клубийн тамирчид өглөө 06:00 цагаас орой 17:00 цагаас бэлтгэл хийдэг гэнэ. “Чөлөөт цагаараа телевиз үзэн, хоолоо хийж идээд л эндээ амьдарна даа. Хичээл амарсан болохоор клубдээ байрлаж байна. Амралтын өдөр гэртээ харина аа. Өдийд манай Мөнхболд шиг хүүхдүүд аав, ээждээ эрхлээд л явж байдаг. Гэтэл энд ах нартайгаа бэлтгэлээ хийгээд, сайн байгаа биз” хэмээн ахархуу зан гарсан Э.Бат-Эрдэнэ ингэж байсны үр дүнгээ бас гаргачихсан шүү, тийм ээ хэмээн дүү рүүгээ хандлаа. Багш бидэнд “Бокс бол гудамжны зодоон биш гэдгийг хамгийн их захидаг юм. Тэгээд ч хүүхдүүдтэй зодолдох юм бол үргэлж бидний буруу болдог. Боксоор хичээллэдэг л гээд. Хүүхэд зодлоо гэдэг болохоор зодоон хийдэггүй ээ” хэмээн тэд ярилаа.
Бэлтгэлээ хийгээд л байгаа...
Зурагтны доод буланд “Хананы турник дээр зөв техникийн дагуу 50 суниасан хүүхдэд 50 мянган төгрөг болон Улан-Үдэ, Хөх хот, ... хотоор аялаж, хамтарсан бэлтгэл хийх эрхээр шагнана” гэсэн зар байлаа. Энэ талаар “Клубийн үүсгэн байгуулагч Н.Баярсайхан ах бид нарын дунд ийм тэмцээн зарласан юм аа. Гэхдээ саяхан нэг зарласан чинь хамгийн дээд тал нь 30 удаа л суниасан. Тэгээд бид хэдийг бэлтгэлээ хийж л бай. Долдугаар сард дахиад энэ тэмцээнээ явуулна гэсэн. Бэлдээд л байна даа” гэсэн юм.
Үнэнээсээ тулалдах уу
Гурван танилтайгаа буу халж дуусаад “Та гурав хувцсаа өмсөөд ринг дээр гараад зургаа авахуулчих” гэхэд тэд дуртай зөвшөөрөв. Гарсныхаа дараа “Үнэнгээсээ тулалдах уу” гээд л итгэж ядсан байдалтай асуулаа. Тийм гэхэд хоёр том нь тулалдаж гарав. Тэд үнэнгээсээ тулалдах аж. Тэмцээний үеэр тулалдаж байхдаа багшийнхаа орилсон дууг сонсдог ч гэсэн хэдэн оноотой яваагаа мэдэх боломжгүй гэнэ. Гэхдээ багш хааяа сэтгэл санаагаар унагахгүйн тулд ялагдаж байсан ч түүнийг нь хэлдэггүй аж. Манай хоёр тулалдаж дуусаад “Гэдэс, толгой гээд бөөн оноо явж байгаа биз дээ. Аль алинд нь зөвхөн хүрэхэд л оноо шүү дээ. Хэрвээ өрсөлдөгчийнхөө гэдэс рүү нь хүчтэй цохиод унагачихвал шууд цэвэр ялна гэсэн үг” хэмээн шүүлтийн талаар танилцууллаа. Ингээд би тэднийг орхих мөч ирэхэд аль хэзээний танилууд маань намайг үдэж өгөв. Тэгэхдээ хоёр ах дүүгийнхээ онигоог ярих гэснээ “За за манай Мөнхболд уйлчихна. Уйлаад дай рвал аюултай” гэж дүүгээ шоглон инээлдсээр хоцорлоо.
-Өсвөрийн боксчдыг бэлтгэн залуу үеэ гаргаж ирдэг Кубын дасгалжуулагч Мисаел Леон Митханс бид хоёр найзууд. Тус улсад хамт сурч байсан юм. Хоёр жилийн өмнө Монголын боксын шигшээ багийн дөрвөн тамирчинг тус улсад бэлтгэх үеэр манайд ирж ажиллаач гэж санал тавьсан юм. Энэ саналыг хүлээж аваад, Монголд ирээд ажиллаж байна. Бид хамтарч ажиллаад Монголоос олимп, дэлхийн аварга төрүүлье гэж зорьж байгаа. Нөгөөтэйгүүр, манай клубийг үзье гэж ирсэн. Би боксын өсвөрийн “Барселон” клубийг ажиллуулахаас гадна шигшээ багийн дасгалжуулагч байсан. Хэрвээ Кубын дасгалжуулагчтай Олимпын боксын холбоо хамтарч ажиллая гэхэд нээлттэй байгаа.
-Танайх хэчнээн хүүхдийг бэлтгэж байна вэ?
-Нийт 30 гаруй хүүхэд суралцаж байгаа. Одоогоос гурван жилийн өмнө байгуулсан. Манай хүүхдүүд олон амжилт үзүүлж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нэг хүүхэд Азийн аваргаас алтан медаль аваад ирсэн.
-2008 оны Бээжингийн олимп, өнгөрсөн жилийн Лондонгийн олимпоос манайхан медаль авсан нь боксын спорт руу олон хүүхдийг уруу татахад нөлөөлсөн болов уу?
-Тэгсэн. Хүүхдүүд боксоор хичээллэх болсон нь манайд хандаж байгаа байдлаас тодорхой байна.
-Монголын боксын спортын хөгжил ямар шатанд явж байна вэ?
-Сайн хөгжиж байгаа. Хамгийн гол нь, амжилтыг нэг, хоёр тамирчнаар хязгаарлах биш Куб, Оросын бокс гэдэг шиг багаар нь амжилт гаргах хэрэгтэй. Нэг ёсондоо, багийн амжилт дутагддаг. 49, 56 кг-ын жинд амжилт гаргахдаа гол нь биш, 52, 60, 66 гээд бүх жинд амжилт гаргах хэрэгтэй. Үүнийг бий болгоход бэлтгэлжилтийн төлөвлөгөө, зөв менежмент, удирдлага чухал. Энэ бүхэн манай боксын спортод дутагдаад байгаа. Тиймээс үүнийг хамгийн түрүүнд бүрдүүлэх нь чухал юм.

Н.Мөнхсайхан: Бокст зөв менежмент хэрэгтэй
“Барселон” клубийн дасгалжуулагч Н.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрээр Куба улсад мэргэжлийн боксын сургууль төгссөн билээ.
-Танай клуб Дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт, Куб улсын аваргын гурван мөнгөн медальт, Пан Америкийн аварга боксчин, Кубын Пинар хотын өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг Монголд урьж хамтран ажиллаж байгаа гэсэн. Дасгалжуулагчаараа шавь нар нь бахахдаг юм билээ? -Өсвөрийн боксчдыг бэлтгэн залуу үеэ гаргаж ирдэг Кубын дасгалжуулагч Мисаел Леон Митханс бид хоёр найзууд. Тус улсад хамт сурч байсан юм. Хоёр жилийн өмнө Монголын боксын шигшээ багийн дөрвөн тамирчинг тус улсад бэлтгэх үеэр манайд ирж ажиллаач гэж санал тавьсан юм. Энэ саналыг хүлээж аваад, Монголд ирээд ажиллаж байна. Бид хамтарч ажиллаад Монголоос олимп, дэлхийн аварга төрүүлье гэж зорьж байгаа. Нөгөөтэйгүүр, манай клубийг үзье гэж ирсэн. Би боксын өсвөрийн “Барселон” клубийг ажиллуулахаас гадна шигшээ багийн дасгалжуулагч байсан. Хэрвээ Кубын дасгалжуулагчтай Олимпын боксын холбоо хамтарч ажиллая гэхэд нээлттэй байгаа.
-Танайх хэчнээн хүүхдийг бэлтгэж байна вэ?
-Нийт 30 гаруй хүүхэд суралцаж байгаа. Одоогоос гурван жилийн өмнө байгуулсан. Манай хүүхдүүд олон амжилт үзүүлж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нэг хүүхэд Азийн аваргаас алтан медаль аваад ирсэн.
-2008 оны Бээжингийн олимп, өнгөрсөн жилийн Лондонгийн олимпоос манайхан медаль авсан нь боксын спорт руу олон хүүхдийг уруу татахад нөлөөлсөн болов уу?
-Тэгсэн. Хүүхдүүд боксоор хичээллэх болсон нь манайд хандаж байгаа байдлаас тодорхой байна.
-Монголын боксын спортын хөгжил ямар шатанд явж байна вэ?
-Сайн хөгжиж байгаа. Хамгийн гол нь, амжилтыг нэг, хоёр тамирчнаар хязгаарлах биш Куб, Оросын бокс гэдэг шиг багаар нь амжилт гаргах хэрэгтэй. Нэг ёсондоо, багийн амжилт дутагддаг. 49, 56 кг-ын жинд амжилт гаргахдаа гол нь биш, 52, 60, 66 гээд бүх жинд амжилт гаргах хэрэгтэй. Үүнийг бий болгоход бэлтгэлжилтийн төлөвлөгөө, зөв менежмент, удирдлага чухал. Энэ бүхэн манай боксын спортод дутагдаад байгаа. Тиймээс үүнийг хамгийн түрүүнд бүрдүүлэх нь чухал юм.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл