Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол төгрөгийг дээрэлхэж байсан ногоон доллараар гүйлгээ хийхгүй

Иргэдийн хэрэглээний газын үнэ өчигдрөөс 50 төгрөгөөр хямд үнэхээр борлуулагдах болсон гэдэг таатай мэдээллийг ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тэрээр хэлэхдээ, “Газын үнэ нэмэгдсэн байсныг бид шалгаж Засгийн газрын хуралдаанд оруулсан. Үүнийг хурдан шийдэж үнийг нь буурууллаа. Газын хэрэглээг дэмжиж байгаа энэ үед сайн мэдээ. Тиймээс газан хөдөлгүүртэй машины жолооч нар, газ хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд бүгд хямд үнэтэй газ хэрэглэх боломж бүрдэж байгаа юм” гэв.
Мөн тус байгууллагаас 14 хоногийн өмнө Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх асуудлыг гадаад валютаар төлбөр тооцоо хийдэг аж ахуйн нэгжүүдэд тавьсан юм. Ингээд гүйцэтгэлийн шалгалт хийхэд 3-4 байгууллага зөрчлөө арилгаагүй байжээ. Тухайлбал, томоохон зах дээр худалдаалагдаж байгаа автомашинуудыг гадаад валютаар худалдаалж байсанд шаардлага хүргүүлж асуудлыг шийдүүлсэн байна. Ийн ам.доллараар төлбөр тооцоо хийдэг байдлыг халснаар зах зээлд гадаад валютын эрэлт ч тодорхой хэмжээгээр буурч, ханш буух боломж бүрдэх юм.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан