Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ж.Петерсоны нэрэмжит тэмцээнийг шинэчилсэн дүрмээр зохиолоо


Манай оронд үйл ажиллагаа явуулдаг “Атлетик акшн клуб”-ээс АНУ-ын нэрт бөх, олимпын аварга Ж.Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын ҮII дахь тэмцээнийг энэ сарын 8, 9-нд “Алдар” спорт хорооны танхимд амжилттай зохион явууллаа. Энэ тэмцээн өмнө нь 2001-2004, 2011-2012 онд болж байжээ. Харин энэ жилийн хувьд маш өргөн хүрээнд болсон юм. Тэмцээнд нийслэлийн дүүрэг,  аймгаас гээд 360 гаруй залуу бөх оролцсоны дотор АНУ-ын Алабама, Калифорни, Колорадо, Коннектуки, Мессури муж улсын 17, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн 20 бөх байв.

Энэ тэмцээний залуучуудын төрөлд медаль хүртсэн, гадаадын бөхчүүд болон дасгалжуулагч нар зургадугаар сарын 10-16-нд Орхон аймгийн “Олимп” спортын төвд хийх олон улсын хамтарсан бэлтгэлд оролцох юм. Энэхүү бэлтгэлд ирэх сард манай оронд болох Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг урьсан байна.
Тэмцээнд багийн дүнгээр нэг­дүгээр байр БТС-ийн дунд сургуулийн баг шалгарсан бол удаах байрт Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль болон “Арслан” клуб шалгарлаа. Энэ удаагийн тэмцээний онцлог нь шинэчилсэн дүрмээр шүүлтээ явуулсанд байсан юм.


Жон Аллан Петерсон: Монголын бөхчүүд бяртай

Ингээд тэмцээний үеэр АНУ-аас ирсэн Олимпын аварга Жон Аллан Петерсоноос дараахь зүйлийг тодрууллаа.

-Та манай оронд хэд дэх удаагаа ирж байна вэ. Танай  улсаас хэдэн бөх ирэв?
-Танай сайхан оронд 12 дахь удаагаа ирж байна. Тийм учраас танил нөхөд олон болсон. Манай “Атлетик акшн клуб” 1966 онд байгуулагдсан, дэлхийн 85 оронд үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ ганц чөлөөт бөх биш бусад оспортын төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Би клубтээ чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажилладаг. Монгол дахь салбарын захирлаар Роберт Бронсон ажиллаж байна. Менежер С.Сүхбаатар бидний гол туслагч шүү дээ. Энэ удаа би танай оронд өөрийн орны Алабама, Калифорни, Колорадо, Коннектуки, Мессури муж улсын 17 бөхтэй ирсэн, дандаа залуучууд. Би Монголын бөхчүүдийг сайн мэднэ, байгалиас заяамал бяртай, ур чадвар өндөр.

-Өөрийнхөө спортын замна­лын талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-Танайхан ч намайг сайн мэднэ дээ. 1976 онд Канад улсын Монреаль хотод болсон олимпын наадамд 82 кг-ийн жинд алтан медаль авсан маань миний амжилтын оргил. Өмнө нь Мюнхений олимпиос оросын бөх Л.Тедиашвилид ялагдаж, мөнгөн медаль дээр бууж байсан. Миний дүү бас олимпын алт, мөнгөн медальтай гэдгийг та бүхэн мэдэх биз. Бид хоёулаа Л.Тедиашвилид хоёр олимп дараалан хожигдож, олимпын хошой аварга болж чадаагүй юм шүү дээ. Би 1948 онд төрсөн. 1971 онд Висконтийн их сургууль төгссөн. 1973 оноос “Атлетик акшн клуб”-т дасгалжуулагчаар ажиллаж байна. Завсарт нь 1981-1981 онуудад Европийн орнуудад ажиллаж байсан. Монголоос гадна БНХАУ, Иран, Казахстан, Куба, Молдав, ОХУ, Польш, Румын, Украин, Унгар гээд олон оронд очиж залуу бөхчүүдийн дасгалжуулалтын ажилд туслалцаа үзүүлдэг. Товчхондоо ийм шив дээ.


И.Моломжамц: Шинэ дүрмээр онооны төлөө зогсолтгүй явж байна

Тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шүүгч И.Моломжамцтай уулзлаа.

-Энэ удаагийн тэмцээн нэлээд өргөн хүрээг хамарсан гэлээ?
-Дэлхийн алдартай бөх ивээн тэтгэж залуучууд, өсвөр үеийнхний бөхийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулж байгаад баярлалаа гэж бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчдийнхээ өмнөөс хэлмээр байна. Хүүхдүүдэд тэмцээний туршлага суулгана гэдэг сайн үйлс. Энэ удаагийн тэмцээн их өрсөлдөөнтэй боллоо. Америкийн бөхчүүдээс манай бөхчүүдэд сурах зүйл их байна. Биеийн ерөнхий хөгжил илүүгээс гадна залуу бөхчүүд гэхэд өндөр техник эзэмшсэн байна. Тэднээс хамгийн гол нь ялахын төлөө тэмүүлэл ямар байдгийг суралцмаар. Өчнөөн оноо дутуу мөртлөө хугацаа дуусах гэж байхад ч шийдсэн мэх хийх гэж зүтгэдэг. Энэ жилийн тэм­цээнд маш олон бөх оролцсон учр­аас өдөрт нь багтаах гэж хэцүү байлаа. Хамгийн гол нь, энэ тэм­цээн шинэ дүрмээр явсан анхны тэм­цээн байсан болохоор бүх хүнд сур­гамжтай боллоо гэж олзуурхаж байна.

-Гадаадын бөхчүүд өчнөөн оноо дутуу ч шийдвэрлэх мэх хийх гэдэг болж гэж байна. Энэ шинэ дүрэмтэй холбоотой болов уу?
-Чөлөөт бөхийн тэмцээнд сүүлийн жилүүдэд сонирхол тааруу, клинч барьц хүлээж аз үзэх маягтай байсан бол одоо довтолж байж л ялалт авах болжээ. Бөхчүүдийн сэтгэл тайвшрах бололцоо олгохгүй болж байна. Дөрөв, таван онооны илүү гээд хойшоо сууж хориглолт хийх ямар ч боломжгүй болсон. Тэр хэрийн оноог нөхөн авах төвөггүй болжээ. Барилдааны туршид авсан оноогоор ялалтыг нь тооцдог болсноор хүүхдүүд онооны төлөө зогсолтгүй явж байна. Энэ тэмцээнд хамгийн дээд тал нь 22 оноо авч өрсөлдөгчөө яллаа. Урьд байсан дүрмээр дээд тал нь 12 авдаг байлаа. Босоогоос ард нь гарч унагахад хоёр оноо өгдөг болсон нь их зөв шийдвэр болжээ гэж бодож байна. Зарим шүүгч хаа нэгтээ алдаа гаргаж байлаа. Шинэдээд тэгсэн байх, дасаад ирэхээр гайгүй болчих биз дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан