ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Эр хүн гэж насан туршдаа бодож явсан чинь эмэгтэй байж....
Хятадын Гонконгийн 66 настай эрэгтэй гэдсээр өвдөөд байна хэмээн эмчид хандаж. Эмч нар түүнийг мэс заслын тасагт үзүүлээд бүр гайхаж, алмайрч орхижээ. Өвчтөний өндгөн эс нь өвдсөн юмсанж. Гэтэл энэ өвчин зөвхөн эмэгтэйчүүдэд л тохиодог гэдгийг эмч нар байтугай эгэл хүмүүс ч мэдэх юм хойно. Тэгэхээр энэ хятад иргэн үнэн хэрэгтээ эмэгтэй хүн байснаа мэдэлгүй өдий хүрчээ.
Яагаад ийм зүйл болсныг эмч нар таах гэж оролдож байна. Энэ нь генетикийн их ховор үзэгдэл гэнэ. Тернерийн синдром гэдэг нь эмэгтэй хүн ердөө ганц Х хромосомтой төрдөг болохоор хүүхэд төрүүлж чадахгүй. Ийм тохиодолд өвчтөн нь яг л эмэгтэй хүн шиг харагддаг.
Өөр нэг тохиолдолд эр хүний гормон нь илүүтэй байх үед гадаад төрх нь эр хүн шиг харагддаг байна. “Энэ хүн эхлээд эмэгтэй хүн болж төрсөн, тэгэхдээ жирэмсэн болж чадахгүй. Харин эр хүн шиг харагдаад л явж” гэж Хятадын Эллисийн их сургуулийн профессор Хон Кам-Лун хэлж байна. Тэр бас “Энэ бол маш ховор, сонин тохиолдол. Ийм тохиолдол ойрын үед л лавтай дахиж тохиохгүй байх” гэжээ.
66 настай, вьетнам гаралтай энэ хүн ердөө 1 метр 37 см өндөртэй юм байна. Түүнийхээр бол өсөлт нь 10 настайд нь бараг зогссон ч сахал ургасаар байж. Бэлэг эрхтэн нь тийм ч том биш ч гэсэн төмсөггүй гэнэ.
Өвчтөн цаашид энэ л янзаараа эр хүн шиг амьдарна гэжээ.
Анагаах ухааны түүхэнд тэмдэглэснээр ийм тохиолдол ердөө зургаа л бүртгэгдсэн байдаг юм гэнэ. Хамгийн сонин нь хятадын энэ хүн харьцангуй удаан жилийн дараа үүнийгээ мэдсэнд л байна. Харин ганц хромосомтой төрдөг Тернерийн синдром бол 2-3 мянган эмэгтэйд нэг тохиодог, харьцангуй элбэг байдаг юм байна.

0 Сэтгэгдэл