Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

iPhone ба iPad-ын хуучин загварыг АНУ-д худалдахгүй


АНУ-ын Олон улсын худалдааны комисс Apple компанийг америкийн нутаг дэвсгэрт  iPhone гар утас болон iPad дэлгэцийн хэд хэдэн загварыг худалдаалахыг хориглолоо гэж Associated Press агентлаг мэдээллээ.

Энэ шийдвэрийг Apple компанийг патент хулгайлсан гэж буруутгаж байгаа Sansung компанийн нэхэмжлэлийн дагуу гаргасан байна. Ингэснээр AT&T операторт зориулсан  iPhone 4,  iPhone 3GS, мөн  iPad 3G и iPad 2 3G утаснуудыг борлуулахгүй болж байгаа юм. Ийнхүү америкийн зах зээлд энэ утаснуудыг зарахгүй болохоор патентын тухай маргаандаа Samsung бэлгэ тэмдгийн чанартай ялж байна гэсэн үг.  Гэхдээ Apple бас энэ шийдвэрийн талаар гомдол гаргаж болно. Үүнээс гадна энэ шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч хориг тавин няцааж болох бөгөөд ингэхэд хоёр сарын хугацаа байгаа юм.

Энэ талаар Apple одоохондоо  ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин Samsung Олон улсын худалдааны комисс ийм шийдвэр гаргасан нь Apple компани өмнөд Солонгосын технологийг ашигласан гэж үзсэн хэрэг хэмээн тэмдэглэжээ. Samsung бол дэлхий дээр гар утас үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог том компани. Зөвхөн 2013 оны эхний гурван сард гэхэд л эднийх Apple-ээс хоёр дахин илүү утас худалдаалсан байна.

2011 оны дөрөвдүгээр сард Apple  өмнөд Солонгосын компанийг iPhone и iPad-ыг хуулбарлалаа гэж буруутгасан бол Samsung  хариуд нь өөрийн нь технологийг хууль бусаар ашиглалаа гэж зэмлэж байсан юм. 2012 оны наймдугаар сард шүүх энэ хэргийг эцэслэж Samsung  нь Apple-ийн таван ч патентыг хууль бусаар ашигласан хэмээн 1,05 тэрбум доллар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин энэ оны гуравдугаар сард шүүх энэ торгуулийг 598,9 сая доллар болгон бууруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан