-Хүн сэрснээсээ хойш таван минутын дотор зүүднийхээ 50 хувийг мартдаг бол 10 минутын дотор 90 хувийг нь мартаж орхидог гэнэ.
-Төрөлхийн ертөнцийг харах хараагүй төрсөн хүмүүс ч зүүдэлдэг байна. Тэд амьдралдаа ямар ч зүйлийг харж байгаагүй ч аливаа зүйлсийн дуу чимээ, үнэр зэргээс хүрч мэдэрснээрээ зүүдэлдэг байна.
-Хүн бүхэн зүүдэлдэг. Хэрвээ та өөрийгөө огтхон ч зүүдэлдэггүй гэж боддог бол та ердөө л зүүдээ мартчихдаг хэрэг.
-Зүүдэндээ бид зөвхөн танил нүүр царайг л хардаг. Бид зүүдэндээ огт харж байгаагүй, танил бус царайг ургуулан хардаггүй бөгөөд та танихгүй хүн зүүдэллээ гэж бодсон ч тэр хэзээ нэгэн цагт таны харж байсан хүн байдаг.
-Хүн болгон өнгөтөөр зүүдэлж чаддаггүй. Хараатай хүмүүсийн 12 хувь нь зөвхөн хар, цагаан өнгөөр зүүдэлдэг гэнэ.
-Хүн зүүдэндээ сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрэх нь эерэгээсээ илүү их тохиолддог.
-Хүн нэг шөнийн дотор дунджаар дөрвөөс долоон зүүд зүүдэлдэг байна.
-Амьтан ч бас зүүдэлдэг гэнэ. Тэдний зүүдэлж байгааг унтах үед тархины долгионоор нь дамжуулж мэддэг байна. Тэд яг хүнтэй адил долгионыг зүүдлэх үедээ ялгаруулдаг ажээ.
-Эрчүүд ихэвчлэн эрэгтэй хүний тухай зүүдэлдэг гэнэ. Тэдний зүүдний баатруудын 70 хувь нь эрэгтэй байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй, эмэгтэй баатрууд нь эн тэнцүү байдаг гэнэ.
-Хүн амын дунд хийсэн судалгаагаар олон нийтийн 18-38 хувь нь амьдралдаа ядаж нэг удаа ирээдүйг зөгнөсөн зүүд зүүдэлж байсан гэнэ.