Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс орнуудын унадаг дугай түрээслүүлэх газар


АНУ, Европын орнуудад хэдийнээ танил болсон унадаг дугуй түрээслүүлэх газар манай умард хөрш Оросын нийслэл дөнгөж сая л нээгдэж. Энэ бол тээврийн цоо шинэ хэлбэр. Москвад дугуй авч унахад  эхний 30 минут үнэгүй бол нэг цаг бол 30 рубль, хоёр цаг бол 90, зургаан цагаас илүү  унаад явбал 1500 рубль юм байна л даа. Манайхаар бол 60 мянга орчим төгрөг юм уу даа.

1.    Эхний үйлчлүүлэгч ингэж ярьжээ. “Би олон орны дугуй түрээсэлдэг газраар үйлчлүүлж байсан. Харьцуулаад бодоход Москвагийнх нэг л таалагдсангүй. Дугуй нь тав тух муутай, суудал, гар нь онцгүй юм” гэсэн байна.


2.    Дугуй нь бас хүнд юм. Замаар ч яахав хэвийн яваад байна гэхэд газар доогуурх гарцаар гарахад өргөх хэрэг гарвал хүнд л байна даа


3.    Дугуй авахын тулд эхлээд сайтад бүртгүүлнэ. Тэгээд дугуйгаа эргүүлэн өгөх баталгаа болсон зээлийн карт авч, мөнгөө төлнө. Хэрэв дугуйгаа эргүүлэн өгөөгүй тохиолдолд банк таныг шууд л 15 мянган рублиэр торгоно.


4.    Бүртгүүлсний дараа танд дугуй авах код өгнө.


5.    Дугуй нь хоёр төрөл бий. Ерийн болон хурд солих араатай. Москвад уултай зам нь өгсүүр, уруу болохоор араатайг нь авбал зохимжтой


6.    За ингээд л замд  гарна даа. Харин дугуйгаа түрээслүүлэх өртөө байгаа газарт, хаана ч буцааж өгч болно. Хотын зүүн захаас дугуй авч баруун талд оччихоод тэнд байгаа өртөөнд дугуйгаа эргүүлэн өгч болно гэсэн үг.


7.    Москвад дугуйн өртөө дахиад олныг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна


8.    Хүмүүс бас шинэ үйлчилгээг сонирхож байна аа.


9.    Дугуйн талаар хэдэн үг. Хамгийн эхлээд л эмээл нь яагаа ч үгүй байхад салаад унаж байна.


10.    Түрээслүүлэгч эзэн ойрын үед энэ бүхнийг засварлана гэж байгаа. Мэдээж цаашид бүр сайжруулах хэрэгцээ гарч байна.


11.    Бас нэг зүйл бол гарын бариулын зөөлөвчийг л хамгийн эхлээд бүгдийг нь хуурайлаад авчихаж. Яах гэж ч авдаг юм. Ер нь энэ бүхнийг яах гэж ингэж эвдэж сүйтгэж тонодог нь ойлгомжгүй, Юунд ч хэрэгтэй юм.


12.    Ер нь эд зүйлээ хулгайгаас хамгаалахын тулд яах ёстой юм. Энд тэндэхийн барилга байгууллагын гадаа тавихад хүмүүс яаж ийгээд л ямар нэгэн юмыг нь хулгайлаад болох биш.


13.    Үнэндээ нүд ирмэхийн зуур л ямар ч боолт эргийг тайлчихна.


14.    Ер нь дугуйнаас салж болох бүхнийг нь хулгайлна даа. Сагс....гээд л...


15.    Энэ дугуйг уг нь Чехэд үйлдвэрлэсэн.


16.    Арын гэрэл


17.    Уг нь дугуй бүхэн цоожлогчтой л доо.


18.    Энэ бол Вашингтон хотын дугуйн түрээсийн газар.


19.    Түрээсийн газар, өртөө олон байх тусам үйлчлүүлэгчдэд амар


20.    Харин америкт дугуйн түрээсийн үнэ нь оросынхоос өндөр


21.    Энэ бол Парисынх


22.    Францын дугуйнууд нь тохитой, бас гоёмсог.


23.    Австрийн Венагийнх


24.    Венад дугуйн түрээсийн газрыг олон компани ивээн тэтгэдэг болохоор дугуйнууд нь янз бүр байгаа биз


25.    Дугуй нь харьцангуй бат бэх. Тоноглолууд нь ч гэсэн тийм амархан салаад унахгүй, салгаад авчихгүй


Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хамгаалъя, хүлэмжийн хийг багасгая гэж өглөө бүр л ярьж байгаа. Өнөөх хүлэмжийн хийний ихээхэн хэсгийг автомашин ялгаруулдаг гэдэг. Нөгөө талаар том хотуудын авто машин багтахаа больж замын түгжрэл хүмүүсийг бухимдуулдаг болсон өнөө цагт дугуй гэдэг хамгийн оновчтой тээврийн хэрэгсэл байж мэдэх. Дорно дахиныхан энэ талаар сонгодог жишээ болдог бол өрнийхөн одоо үүнээс суралцаж эхэллээ.
Завсарт нь бидний монголчууд л машингүй хүнийг нүд үзүүрлэн, ядуу зүдүүгээр нь дуудаад хүний унаж эдлээд голчихсон машинаар улсаа, нийслэлээ дүүргэж байх шив дээ.

0 Сэтгэгдэл
манайд байгаа 200000 ийн барьцаа өгөөд өдөрт 30000 шүүдээ
Хамгийн их уншсан