Тэнгэр баганадсан Marina City цамхгийг Бертран Голдбергийн зураг төслөөр 1964 онд АНУ-ын Чикаго хотод босгосон нь нэг л хэсэгтээ дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байлаа. Энэ барилга бол Америкт орон сууц, үйлчилгээний гээд хамгийн олон зориулалттай цамхагт тооцогдож байсан. 50 жилийн өмнө баригдсан цамхгийн шинэ санааг тун цөөхөн барилга давсан гэдэг. Байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй энэ барилгыг улам боловсронгуй болгож болно. Архитекторууд Чикаго хот өргөжиж, эдийн засаг улам өссөөр байгаа ч агаарт ялгарах хүлэмжийн хийг багасгаж болно гэсэн санал дэвшүүлсэн байна.
Энэ нь ногоон технологи ашиглаж барих барилгын загвар буюу “Algae green technology” ашигласнаар хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хүний сөрөг нөлөөллийг багасгах хувилбар.
Ердөө л ургамал хамгийн их ашиглах төсөл. Мэдээж ингэснээр нүүрс хүчлийн хийг шингээж агаар цэвэрлэнэ.Үүний тулд олон төрлийн зориулалттай агаар цэвэрлэх, цахилгаан үйлдвэрлэх, усыг дахин ашиглах зэрэг байгальд ээлтэй технологи, тогтолцоо ашиглах юм.
Цамхгийн дээвэр дээр салхин сэнс байрлуулж хананд нь нарны үүсгүүрийн хавтан суулгасан. Үүгээрээ байрны цахилгааны хэрэгцээг хангана. Байгууламжийн талбай бүрт ургасан ногоон байгууламж нь био түлш үйлдвэрлэнэ. Цамхагт бас машины зогсоол бий, үүнийг био хөдөлгүүр ажиллуулна. Энд мэдээж биодизель юм уу, цахилгаан хөдөлгүүрт машинууд байрлуулна шүү дээ. Тус бүр 5,5 хавтгай дөрвөлжин талбай бүхий 656 хагас дугуй тагтнуудад жимс, хүнсний ногоо тарих боломжтой.