Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Н.Кэмпбел өөрийн од болгосон загвар өмсөгчид найз залуугаа алдав

Супер модель Наоми Кэмпбел таван жил хамт байсан тэрбумтан найз залуугаа өөрийн гаргаж ирсэн залуухан ази модельд алдсан нь нэгэнт тодорхой болжээ. Наомигийн санаачлан хийсэн “The Face” загварын реалити шоунд оролцож, түүний дэмжлэгтэйгээр барууны загварын ертөнцөд амжилттай хөл тавьсан хятад модель Луо Жилин  Н.Кэмпбелийн экс найз залуу Владимир Доронинтой учир ургуулсан нь паппарац гэрэл зургаар олонд ил болсон байна.
Оросын тэрбумтан Владимир Доронин шинэ найз бүсгүй Луо Жилинтэй хамт Испанийн Ибиза аралд дарвуулт завиараа зугаалж явах үед нь паппарацчид тэдний зургийг авсан байна. Энэ үеийг хүртэл Луо Жилин Владимир Доронинтой холбоотой гэдгээ үгүйсгэсээр байсан юм.

Мэдээж Луо Жилин, Владимир Доронин нарын явдал Наомид таалагдаагүй бололтой. Луо Жилиний гэрээтэй ажилладаг Нью-Йоркийн “MIX Model Management” агентлаг түүнийг ажлаас халж буйгаа мэдэгдсэн байна. Ингэхдээ “Ажлын ёс зүйг алдаж, мэргэжлийн бус байдал гаргасан учраас” хэмээн тайлбарлажээ. Мэдээж энэ бол загварын ертөнцөд нөлөө бүхий Наомигийн хийж буй ажил гэдэг нь тодорхой байгаа юм.  Луо Жилинтэй хамт “Face” шоунд оролцсон загвар өмсөгчид ч Твиттерээр түүнд дургүйцлээ илэрхийлж байна.
Хятадын “Miss Universe 2011” тэмцээний ялагч Луо Жилин “Face” шоунд Наомигийн зөвлөгөө дэмжлэгтэйгээр оролцож, цаашид амжилт үзүүлэх ирээдүйтэй байсан ч түүний экс найз залуутай холбогдсоноор карьераа бараг үгүй хийлээ гэхэд хилсдэхээргүй болж байна.

Наоми Кэмпбел Владимир Доронинтой хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард хамтдаа явж байгаагаар хэвлэлийн дуранд өртсөн бөгөөд түүнээс хойш хамтдаа харагдаагүй юм. Тийм ч учраас тэднийг салсан гэх яриа гараад байсан ч баталгаагүй байсан юм.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан