Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД “ХОЁР ЗАГАЛ” ЗҮТГҮҮР АНХНЫ АЯЛАЛДАА ГАРЛАА
Bolj bna zaluusaa bid chadna
Одоогоос 10 жилийн өмнө Монголын “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг ОХУ, АНУ-ын эд ангиудыг нийлүүлж зүтгүүр буюу толгой галт тэрэг босгох “Монгол Модернизаци” төсөл хэрэгжүүлэв. Энэ үеэр ЗХУ-ын үед үйлдвэрлэж, ашиглалтын хугацаа нь дууссан 2М62 болон 2М62М серийн зүтгүүр тэрэгний их биеийг дахин ашиглах судалгаа явуулжээ. Судалгаанд тулгуурлан УБТЗ-ын техникийн зөвлөл АНУ-ын “Женерал Электрик”/G&E/ компаниас хөдөлгүүр худалдан авахаар болж “Монгол Модернизаци” төслөө албан ёсоор баталсан түүхтэй. Ажил хэрэг 2004 оны гуравдугаар сарын 9-нд биеллээ олж 20 ширхэг дизель генератор бүхий хөдөлгүүр авч, “Хоёр загал” буюу “2 ZA-GAL” серийн зүтгүүр угсарчээ. Нэг зүтгүүр хоёр илчит тэрэгнээс бүтдэг учраас “Хоёр загал” хэмээн нэрлэсэн аж. Гэрээ ёсоор 10 зүтгүүр вагон угсрах ёстой байсан бөгөөд энэ нь нийт 20 ширхэг илчит тэрэг гэсэн үг. ОХУ, АНУ-аас нийлүүлсэн эд ангиудаа монголчууд өөрсдөө “эвлүүлэх” ажил 10 жилийн хойно өндөрлөв. 008, 009, 010 дугаар “Хоёр загал” холын холоос ачаа тээвэрлэх ажилдаа бэлэн болж, 10 хаврын өмнө үзэглэж байсан төсөл, гэрээ албан ёсоор өндөрлөлөө.
Гэрээнд тусгаснаар 2004-2007 онд багтааж дээрх 10 зүтгүүр монголчуудад ирэх ёстой байв. 2006 оны хоёрдугаар сар гэхэд анхны таван зүтгүүр бэлэн болж, ажилдаа гарав. 2008-2009 онд дараагийн хоёр зүтгүүр угсарч бэлэн болгоод төмөр замынхан хүлээн авсан байна. Гэвч улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж гэрээний явц удааширчээ. Тухайлбал, зүтгүүрийн төлбөр хийгээгүйн улмаас АНУ-аас техник татах, угсрах ажил гацаанд оров. Сүүлийн гурван “2 ZA-GAL” угсрах ажил 2011 он хүртэл мартагдсан ч Зам тээврийн сайд Л.Гансүхийн санаачилгаар дахин хөндөгджээ. Хоёр сарын өмнө л гурван галт тэрэг угсрах асуудал шийдэгдэж, ажилдаа орсноор “Монгол Модернизаци” төслийн 10 жилийн ой дээр 10 дахь “загал хүлгүүд” бидэнд ирэв. 2009 он хүртэл угсарсан долоон зүтгүүр буюу 14 ширхэг галт тэргийг тус бүр 758 мянган ам.доллараар үнэлж авчээ. Харин өнөөдөр ажилдаа орсон сүүлчийн гурван зүтгүүрийн үнэ нэмэгдэж ширхэг бүр нь дунджаар 1.75 сая ам.доллар болсон аж. Цаг хугацаа өөрчлөгдөж, гэрээ төсөл ч хугацаанаас хэтэрсэн тул ийнхүү үнэ нэмэгдэх нь зүйн хэрэг. Юутай ч 20 ширхэг зүтгүүртээ нийт 16.6 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Ингэснээр цоо шинэ галт тэрэг худалдаж авахаас илүү хямдхан төдийгүй хуучин зүтгүүрийн ажиллах хүчнээс даруй 40 хувь илүү үр дүнтэй гэдгийг салбарын сайд хэллээ. Тэрээр “Хоёр загал 008, 009, 010” зүтгүүрийн тээврийн аюулгүй байдлын гэрчилгээг Улаанбаатар татах хэсгийн дарга Н.Хуяг-Эрдэнэд гардуулснаар шинэ зүтгүүр ажилдаа гарахад бэлэн болсон юм.
“Чингис хааны хайртай хүлэг “Хоёр загал”-аар нэрлэгдсэн энэ зүтгүүр түлш бага зарцуулах хэрнээ бусдаасаа илүү тамир тэнхээтэй учраас нэрээ олсон байна шүү” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж, баяр хүргэв. Харин “Монгол Модернизаци” төслийг санаачлагчдын нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш хэлсэн үгэндээ “10 жилийн өмнө эхэлсэн төсөл дундаа тасалдсанд ямар нэг шалтаг, шалтгаан бий. Гэвч одоо бүх ажил амжилттай дууссан нь хамгийн чухал. Сүүлийн гурван зүтгүүр ирэхэд Зам тээврийн сайд А.Гансүх байр сууриа маш тодорхой илэрхийлж, оролцсон нь ихээхэн ач холбогдолтой. Мөн энэ ажлыг дэмжин хэрэгжүүлсэн Ерөнхий сайдад талархах нь зүйтэй” гэлээ. Мөн тэрээр “Манай инженер техникийн ажилтнууд маш сайн тооцоотой, алтан гартай хүмүүс. Уржнан манай инженерүүд троллейбус бүтээгээд гадаадад гаргасан. Мөн нарны зай бүтээх ажил эрчимжиж байна. Харин одоо төмөр замын инженерүүд Казахстан улстай эн зэрэгцэж, өрсөлдөж байгааг харлаа. Анхдагч гэх нэр кахахстанчуудад биш манай талд ирсэн шүү” гэв.
Хуучин суурин дээр шинэ хөдөлгүүр тавьж шинэчлэн сайжруулах ажлыг монголчууд санаачилж, инженерүүд маань гардан гүйцэтгэсэн нь олон улсад жишиг болоод буй аж. Тухайлбал, 2006 онд Казахстанд ийм аргачлалаар техникийн баазаа шинэчлэх ажил өрнөж, одоо үйлдвэрийн төвшинд хүрчээ. Польшид ч энэ аргаар техник хэрэгжүүлж байгаа бол ОХУ-ын зарим мужид ч туршаад эхэлсэн гэнэ. Ялангуяа ОХУ-ын Луганск мужийнхан монголчуудтай адил “Женерал электрик” компаниас хөдөлгүүр авч ажиллаж байгаа аж. Шинэ зүтгүүр ажилласнаар ямар үр ашиг гарах нь хамгийн чухал асуулт юм. Урьдчилсан тооцоогоор “Хоёр загал” зүтгүүр нь 3600 тонн ачаа тээвэрлэх чадалтай бол хуучин зүтгүүр дээд тал нь 2400 тонн хүчирдэгийг тогтоожээ. Энэ нь 40 хувиар илүү бүтээмжтэй гэсэн үг юм. Урьд нь, угсарч ашигласан долоон “загал” УБТЗ-ын зүтгүүрийн ажлын 10 орчим хувийг эзэлж байсан бөгөөд нэг жилд гүйцэтгэх ажлын 15-20 хувийг хангажээ. Энэ нь ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн 2М62М серийн хуучин зүтгүүрийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж /960кВт-аас 1900 кВт хүргэсэн/ “Хоёр загал” болгосны бодит үр дүн. Үүнээс гадна “Хоёр загал” илчит тэрэгний эвдрэл гэмтэл гарах тохиолдол 10 дахин багасч, ашиглалтын хугацаа 20 жил хүртэл нэмэгдээд буйг мэргэжлийн төмөр замч, инженерүүд хэллээ. Мөн нийт вагон ашиглалтын зардлаас ердөө 8-11 хувийг эзэлж, засварын ажилд хуучин галт тэрэг засахаас дөрөв дахин бага төсөв зарцуулж буй юм.

0 Сэтгэгдэл
Zochin
Vneheer cain bna
2013.06.04
2013.06.03