ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Спортын оддын бизнес
Теннисийн супер од эгч дүү Сереана ба Винус Уильямс хоёрын нэг нь дэлхийн рейтингт нэгдүгээрт, нөгөөх нь 24 дүгээрт жагсдаг. Жилдээ олон тэмцээнд оролцож багагүй шагнал хождог. Гэтэл энэ спорт нь маш их эрсдэлтэй. Шагайгаа мултлах, зөөлөн эдийн гэмтэл авсны дараа ямар ч амжилт гаргаж чадахгүй болоод санхүүгийн хувьд тун ч таагүй байдалд орох нь энүүхэнд. Гэмтэл авлаа л бол тэмцээнд оролцон олон сая долларын хожлын сангийн төлөө өрсөлдөж чадахгүй болох төдийгүй реклам сурталчилгаанд нь тоглохоор гэрээ байгуулаад байсан олон компани түүнээс нүүр бууруулснаар бүр ч их хохирол амсана. Тиймээс эгч дүү хоёр өтөлсөн хойноо ядуу зүдүү амьдрахгүй байх аргыг бүр эртнээс авч эхэлжээ.
Винус Уильямс 2007 онд өөрийн гэсэн онцгой загвартай брэнд хувцас гутал гаргаж эхэлсэн. Мөн дотоод чимэглэл хийдэг “V Star Interiors” компани байгуулан удирдаж байна. Үүнээс гадна Америкийн газрын теннисний “World Team Tennis” нэртэй лиг хамтран эзэмшигчдийн нэг болсон аж.
Серена нь дүүгийнхээ хамтаар 2009 оноос эхлэн Америкийн хөл бөмбөгийн “Miami Dolphins” нэртэй багийг хамтран эзэмшигч болсон. Үүний дээр 2004 оноос эхлэн “Aneres” /Серена гэдгийг урвуулж бичсэн хувилбар/ хувцасны брэнд гаргаж байгаа. 2009 оноос “Signature Statement” гэсэн брэнд нэрээр өөрийн загварын үнэт эдлэл, цүнх гаргаж байгаа. Энэ бүхнээрээ бизнесийн ертөнцөд од болж, олныг гайхшруулсан их амжилт гаргаагүй ч ямар ч байсан нас дээр гарсан хойноо мөнгөний талаар санаа зовоод байхааргүй болсон гэдгийг олон шинжээч онцолж байгаа юм.
Дэлхийн газрын теннисний ертөнцөд Оросын нүүр царай болдог тамирчин. Зөвхөн спортоороо л гэхэд жил болгон чамлахааргүй мөнгө олдог. “Forbes” сэтгүүл түүнийг сүүлийн хэдэн жил дараалан дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчин эмэгтэйгээр тодруулж байсан гэхээр нэгийг хэлэх байх. Өнгөрсөн жил Шарапова нь 27,6 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Энэ их орлогын дийлэнх хувийг тэрээр реклам сурталчилгаагаар олдог. Зодог тайлбал ийм их орлого нь ганц өдрийн дотор үгүй болно гэдгийг тэрээр ойлгосон бололтой өөрийн гэсэн зажилдаг чихрийн брэнд гаргаж эхэлжээ. “Sugarpova” гэдэг энэхүү чихрийг Өрнөдийн орнуудад 2012 оны наймдугаар сараас, Орост энэ оны дөрөвдүгээр сараас зарж байна. Чихэр нь 15 хувилбар, теннисний бөмбөгөөс эхлээд од, зүрх гээд тус бүр янз бүрийн хэлбэртэй аж. Орост нэг боодол нь 175 рублиэр зарагддаг.
Гэхдээ Шарапова ярилцлагадаа мөнгө олох гэж бизнес хийгээгүй, харин бизнесийн салбарт мөнгө яаж хийдэг, яаж эргэлддэг вэ гэдгийг судлахаар шийдсэн, үүний тулд өөрийн их дуртай амттаны салбарт хүч үзэж байна гэжээ.
Хоккей
Дэлхийн хоккей, “NHL”-ийн түүхэнд гарч байсан домогт хоккейчинг нэрлэ гэвэл дуу нэгтэйгээр Уэйн Гретцки гэх биз. Тэрээр зодог тайлсны дараа өөрийн нэрээр нэрлэсэн брэнд дарс гаргажээ. Дарсаа 2007 оноос үйлдвэрлэсэн. Түүний “Wayne Gretzky Estate” нэртэй дарсыг өнөөдөр Торонто хот дахь өөрийнх нь зоогийн газраас лонх нь 14-99 ам.доллараар худалдан авч болно.
Гретцки нь дарс, зоогийн газрын бизнесээс гадна кино, телевизийн салбарт идэвхтэй хүчээ үзсэн. Спортын хэд хэдэн багийн хамтран эзэмшигч бөгөөд спорт хэрэгсэл зардаг “First Team Sports” багийн хувьцаа эзэмшигч, хоккейн стадион түрээслэдэг “Worldwide Roller Hockey” компанийн хувьцаа эзэмшигч. Ер нь түүнийг бизнест их мэдрэмжтэй гэдэг. Жишээлэхэд, тэртээ 1985 онд 175 канад доллараар “Hull Olympiques” нэртэй хоккейн багийг худалдан авч, хөрөнгө оруулалт хийж, дэмжсээр долоон жилийн дараагаар 550 мянгаар зарж байсан удаатай. Одоогоор Гретцки нь 200 сая орчим долларын хөрөнгөтэй.
Бокс
Боксын зургаан зургаан жинд дэлхийн аварга болж байсан “Алтан жаал” хочит Оскар Де Ла Хойя нь Мухаммед Али, Майк Тайсон хоёроос дутахааргүй домогт тамирчин юм. Спортын өндөрлөгт олон жил байхдаа тун ч муугүй орлого олдог байсан хүн. Жишээлэхэд, өөрийн оролцоотой 18 тулааны эрхийг “pay-per-view” буюу “мөнгөө төлөөд үз” гэсэн системээр дамжуулах үеэр 612 сая ам.доллар олж дээд амжилт тогтоож байсан юм. Гэхдээ зэрэг дэв өндөр байх тусам зардал их, дээр нь мөнгө багадана гэж байдаггүй Тиймээс тэрээр 2000 онд “Оскар” нэртэй дууны цомгийг англи, испани хоёр хэлээр гаргаж багагүй амжилт олсон. Түүний цомгийг “Грэмми”-н шагналд нэр дэвшүүлж байсан гэхээр ямар амжилт олсон нь ойлгомжтой байх.
2002 онд “Алтан жаал” мэргэжлийн боксчдын тулаан зохион байгуулдаг “Golden Boy Promotions” нэртэй компани байгуулав. Ингэснээр АНУ-ын түүхэн дэх тулаан зохион байгуулах компани эзэмшдэг цорын ганц латин америк хүн болсон юм. Тэрээр компанийнхаа хувьцааны дийлэнхийг эзэмшдэг.
Хөлбөмбөг
Хөлбөмбөг нь дэлхийн хамгийн олон шүтэн бишрэгчтэй спорт. Тиймээс зарим багийн жилийн төсөв нь манайхтай адил хоёр гурван улсын төсөвтэй тэнцэж, тамирчдынх нь цалин жирийн хүний ухаан санаанд багтамгүй их өндөр байдаг. Өдөрт 30 мянган ам.долларын цалин авах нь юу ч биш. Гэхдээ ийм өндөр цалинтай салбарт ч зодгоо тайлсныхаа дараа юу ч үгүй ядуурч байсан тохиолдол олон. Тэгэхээр нэгэн үе дэлхийн хөлбөмбөгийн номер нэг тамирчин байсан Дэвид Бэкхем өтөл насандаа эртнээс анхаарал тавьж эхэлсэн юм. Тэрээр хэдхэн хоногийн өмнө нулимс дуслуулан байж зодог тайлан дуулиан тарьсан. Жилдээ 46 сая ам.долларын орлого олдог байсан салбарыг орхиж байна гэж нулимс дуслуулсан уу, сэтгэл зүрхээ зориулсан спортоос зодог тайллаа гэж уйлсан уу өөрөө л мэдэх байх.
Бекхэм нь “Burger King” –ээс эхлээд “Samsung” хүртэл асар олон дэлхийн хэмжээний брэндийн сурталчилгаанд тоглон чамлахааргүй мөнгө олов. 2012 оноос эхлээд “H&M” сүлжээ дэлгүүртэй хамтарч байгаад дотуур хувцасны брэнд гаргасан. Үүний дээр өөрийн гэсэн үнэртэй ус гаргав. 2013 оны хоёрдугаар сараас эхлээд Британийн хоолны шоуны хөтлөгч Гордон Ремситэй хамтарч сүлжээ зоогийн газар байгуулж байгаагаа зарласан.
Ингээд ч зогсохгүй Дэвидийн эхнэр Виктория Бекхэм мөн л өөрийн гэсэн бизнес эрхэлж гэр бүлийн хөрөнгөө арвижуулдаг. Виктория нь өөрийн нэрийн хувцас, цүнх гаргадаг. Энэ хоёр олон төрлийн бизнесээ удирдахын тулд дөрвөн компани байгуулжээ. Эдгээрээс “Footwork Productions”, “Beckham Ventures” гэсэн хоёр нь гол төлөв Бекхэмийн ажил хэргийг хариуцдаг. 2011 оны байдлаар зөвхөн нэг компани нь гэхэд л 23 сая ам.долларын ашигтай ажиллажээ.
Энэ мэтээр жил болгон олон сая ам.доллар, фунтын орлого олох амжилт үзүүлж байгаа тамирчин болгон өөрийн хөрөнгийг удирдах найдвартай хүмүүст, хөрөнгө оруулалтын санд хөрөнгөө даатгадаг. Даатгахаас ч өөр аргагүй. Өрсөлдөж байгаа салбартаа дэлхийн хэмжээний нэр алдартай, супер од тамирчин хэвээр байхын тулд бүх л цаг хугацаагаа бэлтгэл, сургуулилтад зориулахаас өөр аргагүй байдаг. Харамсалтай нь даатгаад орхисон хүмүүс нь одуудын цаг завгүйгээр далимдуулж мөнгө хөрөнгөөс нь хумсалдаг, хумслах оролдлого цөөнгүй гардаг болохоор Майк Тайсон шиг үлдэж хоцордог тамирчид дийлэнх олонх нь байдаг аж. Манайх шиг сар болгон тогтсон цалин өгдөг улс харин хуруу дарам цөөн болохоор аргагүй биз.
1.”Реал Мадрид”
Энэ баг нь дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн багаар тодроод байгаа. Үнэ нь 3.3 тэрбум ам.доллар. 2011-2012 оны улиралд 650 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Цэвэр ашиг нь 134 сая ам.доллар. Испанийн эзэн хааны баг нь сүүлийн жилүүдэд Роналдо, Дэвид Бекхэм, Криштиану Роналду гэх мэт өөрсдөө дэлхийн хэмжээний брэнд болсон тамирчдыг худалдан авах замаар ивээн тэтгэгчдээ идэвхтэй татаж чадсанаар ашиг орлогод нь сайнаар нөлөөлсөн нь гарцаагүй. Сүүлийн гурван жилийн дотор “Реал” багийн орлого нь 62 хувь өсчээ.
2.”Манчестер Юнайтед”
“МЮ” нь 2004 оноос эхлэн зургаан жил дэлхийн хөлбөмбөгийн хамгийн баян клуб байсан юм. Гэвч өнгөрсөн жил байр сууриа “Реал”-д алдлаа. Одоо клубийн үнэ 3.17 тэрбум ам.доллар. Америкийн тэрбумтан Малколм Глейзер 2005 онд клубийг 1.47 тэрбум ам.доллараар худалдан авч байсан юм. 2012 онд клуб нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO явуулахад хувьцааных нь үнийн өсөлт нь S&P 500 индексийн өсөлтөөс хоёр дахин илүү байв. Өнөөдөр хувьцаа тус бүрийг нь 17 ам.доллараар наймаалцаж байгаа. Өөрийгөө дэлхийн хэмжээний брэнд гэсэн имижийнхээ хүчээр асар ашигтай ажилладаг. Жишээлэхэд, IPO хийснээс гадна “General Motors” компанийн сурталчилгааг долоон жилийн хугацаатай 559 сая ам.доллараар байрлуулах гэрээ байгуулсан. Цаашилбал, “Aon” компанийн бэлтгэлийн цогцолборыг найман жилийн хугацаатай өөрийн нэрээр нэрлэхийг зөвшөөрч 230 сая ам.доллар авчээ.
3.”Барселона”
Испанийн домогт “Барселона” баг нь үнээрээ дэлхийд гуравдугаарт ордог. 2011-2012 оны байдлаар багийг 2,6 тэрбум ам.доллараар үнэлжээ. Өнгөрсөн улиралд багийн орлого нь 19 хувь нэмэгдэн 613 сая ам.долларт хүрсэн. Энэ багийн тамирчдыг хувцасласныхаа төлөө Америкийн “Nike” компани жил болгон 38 сая ам.доллар төлдөг. “Qatar Airways” агаарын зорчигч тээврийн компани нь 2015-2016 оны улиралд тоглогчдын цамцан дээр компанийнхаа логог байршуулахын төлөө жил болгон 15 сая ам.доллар төлөхөөр болжээ.
4.”Арсенал”
“Арсенал” багийг мэргэжилтнүүд өнгөрсөн улиралд 1.326 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. 2011-2012 оны улиралд 368 сая ам.долларын орлого олсон бол цэвэр ашиг нь 55 сая ам.доллар. Өөрийн гэрийн цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын тасалбарын борлуулалтаас гэхэд 149 сая ам.долларын орлого олсон байна. “Арсенал” багийн “Emirates Stadium” цэнгэлдэх хүрээлэн нь 60 мянга 400 хүн багтаадаг.
5.”Мюнхенийн Бавари”
Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн баян багуудын тавдугаарт оров. 2011-2012 оны улирлын тоглолтоор энэ багийг мэргэжилтнүүд 1.309 тэрбум ам.доллар гэж үнэлэв. Улирлын тоглолтоос олсон орлого нь 468 сая ам.доллар. Ашиг 88 сая ам.доллар. Өнгөрсөн улиралд “Бавари” баг Германы аваргын төлөөх тоглолтод Дортмундын “Борусси”-д ялагдан мөнгөн медаль авсан, Аваргуудын лигийн шигшээ тоглолтод хүрч чадсан ч бас л ялагдсан. Хэдий ийм ч багийн орлогын хэмжээ нь 19 хувиар нэмэгдсэн байна.
Теннис
Серена ба Винус Уильямс

Мария Шарапова

Уэйн Гретцки

Оскар Де Ла Хойя

Дэвид Бекхэм

Дэлхийн хамгийн баян клубууд
Их спортод асар их мөнгө эргэлдэж байдаг. Хэдий хэмжээний мөнгө эргэлддэг талаар баримжаа өгөхийн тулд дэлхийн хөл бөмбөгийн хамгийн баян таван клубээр жишээ татаж байна.

0 Сэтгэгдэл