ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский саявтар москва хотын төвд нэр жүжигчин Вячеслав Тихоновт зориулсан хөшөөг түүнийг штандартанфюрер Штирлицийн төрхтэйгээр босгох санал дэвшүүлжээ. Нэрт жүжигчин хамгийн алдартай тагнуулчийн энэ л дүрээрээ олны танил болсон болохоор ийм шийдэлд хүрч жүжигчний төрөл төрөгсөдтэй ч ярьж саналыг нь авчээ. Харин хөшөөг яг хэзээ бэлэн болгож босгохыг тогтоогоогүй байна. Сайд Мединский энэ тухайд “Тихонов гэдэг жүжигчин “Хаврын 17 учрал” киноны тагнуулч Исаев буюу Штирлицийн дүрээр л олонд алдаршсан. Тихонов бол зүгээр нэг жүжигчин биш. Энэ хүн бол манай орны бэлгэ тэмдэг. Тэр үхэшгүй хүн. Тийм болохоор энэ хөшөө рүү хүмүүс ирж түүнтэй ярилцаж байгаасай гэж бодож байна” гэжээ.