Дуучин Шакира ээж болсон баярт мэдээгээ амаржсан даруйдаа зарласан шигээ эх хүн байхын жаргал, өөрийн туршлагаас олон нийтэд харамгүй хуваалцдаг. Хүүгээ хөлбөмбөгч болгоно хэмээн төрөхөөс нь ч өмнө шийдчихсэн байсан дуучин Милан хүүгээ байнга хөхөөр хооллодог нь түүн шиг оддын хувьд тийм ч түгээмэл биш. Тэрээр “Us Weekly”-д ярихдаа “Хүүхдээ хөхүүлэх бол миний амьдралдаа мэдэрсэн хамгийн жаргалтай сайхан зүйл. Би хүүхдээ хөхүүлэх дуртай. Бараг хүүгээ коллежид ортол нь хөхүүлэх байх аа” хэмээн хошигножээ. Шакира амаржаад удаагүй байхдаа телевизийн “Voice” шоуны шүүгчээр ажиллахаар гэрээ байгуулаад ердөө нэг улирлын дараа шоуг орхисон нь ч хүүтэйгээ байнга хамт байж, сүүгээрээ хооллох гэсэнтэй холбоотой гэдэг.