Энэ ертөнц сонин хачин юмаар дүүрэн. Нэгэн цагийн хамгийн аймшигт цааз бол толгойг нь авах байлаа. Хонь тахиаг хүнсэнд хэрэглэхдээ өнөө ч хүртэл толгойг нь л цавчдаг хэвээр. Харин толгойгоо авхуулчихаад амьдардаг, тэгэх тэгэхдээ хоёр жил амьд байна гэвэл та итгэх үү.
Энэ бол Майк нэртэй тахианы түүх. 1945 онд америкийн Олсеновын гэр бүл оройн хоолондоо тахиа шарж идэх болж. Түм хүү Олсеноо гараад тахиа алаад ирэ гэсэн д тэр гараад нэг тахиа барьж тэр дор нь л толгойг нь тас цавчих нь тэр. Хамгийн хачирхалтай нь шувуу үхсэнгүй, зүгээр л яваад байх нь тэр. Ингээд л түүнийг хэр удаан амьдрахыг нь үзэхээр шийдэцгээж. Тэр бас өгсөн тариаг толгой байсан газрынхаа тэрүүхэн хэсгээр “идээд” байна гэнэ шүү.
Удалгүй тахиаг Юта хотын их сургуульд шинжлүүлэхээр аваачиж. Тэгээд эмч нар хоолойн хэсэгт венийн судас нэг их байгаагүй болохоор цус алдаж үхээгүй, харин толгойг нь цавчихад тархины нэгээхэн хэсэг үлдсэн тул тэр нь тахиаг рефлексээрээ удирдаад байгаа юм байна хэмээн санал нэгдэж.
Ингээд л тахиа хоёр жил амьрах нь тэр. Олсен харин толгойгүй тахиагаараа хөөрхөн бизнес хийж америкийн хотуудаар явж, тахиагаа 25 центээр үзүүлэн багагүй орлого олдог болох нь тэр. Тахиагаа ч 1000 доллараар даатгууллаа.
Майк тахиа хоёр жил амьдраад Финикс хотын нэг зочид буудалд ээлжит үзүүлбэрийнхээ үеэр үхсэн байна. Харин эзэн нь түүнийг үхсэн гэдгийг нууж, бас хоёр жил хэртэй тоглолтоор явсан гэдэг.