Бразилд 2014 онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байсан “Фонте-Нова” цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн зарим хэсэг үргэлжилсэн борооны улмаас нурсан байна. Одоо дахиад нөгөө хэсгүүдийг нь нураачихаас болгоомжилж ажилчид дээвэр тээр тогтсон усыг цэвэрлэж байгаа гэнэ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард нээсэн энэ цэнгэлдэх хүрээлэнд 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаан тоглолт болох ёстой юм. Үүний наана Холбооны цомын төлөөх 2013 оны тоглолт бас болох байлаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий инженер Хосе Луис Гоисын хэлснээр бол энэ осол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэнэ. Индрийн хэсгийг бүрсэн дээврийн хучилтын хэсэгт ус гоожих хоолойг цөөрүүлж нэг хэсэгт хэт их ус хуримтлахаар хийсэн нь алдаа болсон гэж тэр үзэж байгаа юм байна.
Азаар ослын үеэр хэн нэгэн өртөж бэртэж гэмтээгүй байна