Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Киевийн хөл бөмбөгчдийн “Үхлийн тэмцээн”

1941 онд фашистууд Украины нийслэл Киевийг эзэллээ. Украинчууд олноороо  дүрвэсэн ч тэдний бахархал болсон “Динамо” багийн хөл бөмбөгчид нийслэлээс явсангүй. Энд Николай Клименко нарын 9 хүн үлджээ. Фашистууд  хотыг эзэлснээс хойш Киевт өлсгөлөн нүүрлэлээ. Харин хайртай тамирчдаа өлсгөчихгүйн тулд тэднийг талхны үйлдвэрт ажилд оруулж. Тэд хүнд ажлын дараа ч гэсэн спортоо орхисонгүй, оройн цагаар үйлдвэрийн хашаанд бэлтгэл сургуулилтаа хийсээр байлаа. Хэзээ нэгэн цагт дайн дуусч, “Динамо” багаа сэргээж талбайд гарах цаг бий гэж итгэсээр. Тэд энэ шинэ багаа “Старт” гэж нэрлэжээ. Фашистууд үүнийг мэдэж байсан ч 1942 оны зун болтол тэдэнд гар хүрсэнгүй. Ингээд хотыг эзэлснээс нэг жилийн дараа “украины цэнгэлдэх хүрээлэн” гэж нээсэн  ч украинчуудыг орохыг хориглож зөвхөн аричуудад нээлттэй гэв. Ингээд эндээ хөл бөмбөгийн тэмцээн явуулах болж өөрсдөө бусад хотуудаас шилдэг тоглогчдоо цуглуулж авчирлаа. Цэнгэлдэх хүрээлэнг гоёмсгоор чимж тэмцээн зохион байгуулах нь тэр.
1942 оны зургадугаар сарын 5-нд “Старт”-ынхныг  украины “рух” гэдэг багтай тоглуулахад  Украины багийг “Старт”-ынхан 7:2-оор яллаа. “Старт”-ад Динамогоос найман тамирчин, Киевийн “Локомотив” багийн гурван тоглогч орж тоглосон байна.
Ингээд дараалсан тэмцээнүүдэд “Старт” багийнхан гялалзсан амжилт гаргаж геманчуудыг ёстой шараа болголоо.

Зургадугаар сарын 21. «Старт» — унгарын гарнизоны баг —     6:2.
Долдугаар сарын 5. «Старт» —румыны цэргийн шигшээ—     11:0.
Долдугаар сарын 12. «Старт» — цэргийн төмөр замын баг —     9:1.
Долдугаар сарын 17. «Старт» — цэргийн «PGS»  баг—         6:0.
Долдугаар сарын 19. «Старт» — Унгарын «MSG.Wal.» баг —     5:1.
Долдугаар сарын 26. «Старт» — «MSG.Wal.» —             3:2.

Энэ бүх хожлын дараа зөвлөлтийн хөл бөмбөгчид германы агаарын их буучдын “Flakelf” багтай тоглох болов. Эхний тэмцээн 1942 оны наймдугаар сарын 6-нд болж “Старт”-чууд 5:1-ээр хожлоо. Хоёр дахь тэмцээн жинхэнэ амь өрссөн тоглолт байсан. Тэмцээний өмнө немцийн нэг дарга хувцас солих өрөөнд орж ирж киевчүүдийг хожигдохгүй бол бүгдийг чинь буудна гэсэн байна. Гэсэн ч тэд айсангүй тоглож  дахиад 5:3-аар хожив.
Ингээд заримыг нь буудаж, дөрвөн ч хүнийг хорих лагерьт илгээсэн гэдэг. Үнэхээр булаан эзлэгчид дайны цагт эзэлсэн орныхоо тамирчдад ялагдаж, цэрэг дайчдынхаа сэтгэл санааг унагахыг бодоогүй нь лав. Тийм ч болохоор тэмцээнийг хотоос зайдуу тэр цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан байна. Гэхдээ л киевчүүд тэнд орж чадахгүй ч ойролцоо модон дотроос, ер хаанаас ч болов харцгааж.


Гэхдээ бас яг тэмцээний дараа хөл бөмбөгчдийг баривчлаагүй гэж зарим судлаач нотолдог. Тэднийхээр бол харин  талхан дотор шил хийсэн хэргээр талхны үйлдвэрийн олон ажилчныг баривчилахад  дөрвөн хөл бөмбөгч орсон байсан гэнэ.
Ер нь “Старт”-ын 16 хөл бөмбөгчөөс фашистууд дөрвийг нь л буудсан, тэд нь аюулаас хамгаалахын дэслэгч байсан гэдэг хүн ч бий.
Фашистууд хаа очиж спортод ээлтэй, үнэнч байсан, энэ нь ч 1936 оны Берлиний олимпыг зохион байгуулснаас нь харагддаг. Тиймдээ ч тэд авьяаслаг хөл бөмбөгчид цэргийн эмнэлэг, эмэгтэйчүүд, шархтнуудад зориулсан талханд шил хийж байна гэдэгт итгэхгүй байсан. Харин “Спорт” гэдэг төв шатсаны дараа олон ажилчныг Сырецкийн хорих лагерьт илгээхэд тэр дотор дөрвөн хөл бөмбөгч бас  оржээ.

1942 оны зун болсон тэр “Үхлийн тэмцээн”-ийг бүр хожуу 1974 онд Гамбургийн прокурорын газар шалгаж тэр цагт хүүхэд байсан гэрчүүдийг дуудаж асууж тодруулаад гурван тамирчин Николай Трусевич, Иван Кузьменко, Алексей Клименко нарыг бүр 1943 оны хавар хорих лагерьт буудан алсан байна. Энэ нь тэр тэмцээнтэй ямар ч холбоогүй” гэжээ.

Харин тэр тэмцээнд “Старт” багийнхан германы цэргийнхнийг хожсон нь дайсанд эзлэгдээд байсан Киевчүүдийг төдийгүй, байлдаж байгаа улаан армийнханд сэтгэл зүйн асар их дэмжлэг болсон гэдэг нь ойлгомжтой. Ийм ч болохоор тэр тэмцээнд оролцож амьд үлдсэн тамирчдыг ЗХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар “Байлдааны гавьяаны төлөө” медалиар шагнасан бол нас барагсдыг нь “Эр зоригийн төлөө” медалиар нэхэн шагнасан байна. “Динамом” багийн Киев дэх цэнгэлдэх хүрээлэнд аймшиггүй хөл бөмбөгчдийн дурсгалд зориулсан дурсгалын самбар босгосон байдаг.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
iim tuuhtei bjee. baljinnym ah yriad bdg biluu te
Хамгийн их уншсан