Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын заан, ОУХМ Чимэдийн Гочоосүрэнгийн алдар тэмдэглэхэд зориулсан үндэсний бөхийн барилдаан ням гаригт Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох юм байна.
Ч.Гочоосүрэн заан нь 1973 онд Архангай аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадмаар түрүүлж аймгийн арслан цол, 1975 оны улсын наадмаар гурвын даваанд аймгийн арслан Шоовдойхүү (начин)-г, дөрөвт Д.Шижээ начинг, тавд Д.Жамц арсланг давж, зургаад П.Дагвасүрэн арсланд унаж улсын начин цол, 1981 оны улсын наадмаар гуравт Төвийн аймгийн заан Л.Шаравыг, дөрөвт Д.Багахүү(начин)-г, тавд Д.Лхагва-Очир начин(харцага)-г, зургаад Д.Амгаа зааныг давж, долоод Д.Цэрэнтогтох аваргад унаж, улсын заан цол тус тус авсан.