Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Зөвлөлтийн үеийг юугаар төсөөлдөг байсан бэ


Коммунизм байгуулж байсан Зөвлөлт холбоот улсын алдар цуу дэлхий даяар цуурайтаж байсан үе. Олон зүйлээр нь ЗХУ-ыг мэдэх боловч хэдхээн зүйл дурдахад л хэн хүнгүй мэддэг байсан цаг.


1.    Аврорын буудлага

Энэ хөлөг онгоцны тухай мэдэхгүй хүн гэж ёстой байхгүй. 1917 оны аравдугаар сарын хувьсгалын буун дууг тавьж эхлүүлсэн гэдэг. Энэ онгоцон дээрх музейг үзнэ гэдэг нэг насны их хувь зохиол байж.


2.    Артек зуслан

Зөвхөн зөвлөлтийн ч гэлтгүй манай гаригийн хүүхэд багачуудын мөрөөдөл болсон хүүхдийн зуслан. Крымд байх олон улсын хүүхдийн энэ зусланд монголын олон мянган хүүхэд амарсан.


3.    Байгаль Амарын төмөр зам

ЗХУ-ын ХХ зууны их бүтээн байгуулалт гэж нэрлэсэн энэ замыг 1985 онд нээнэ гэж байсан ч нэг жилийн өмнө дуусч 1984 онны есдүгээр сарын 29-нд Чита мужийн Бамбухтын зөрлөгт алтан хадаас шигтгэн 10 жилийн хөдөлмөрөө дуусгасан. 4200 гүүр, хоолой, 56 өртөө, 119 зөрлөгтэй 5000 км энэ замыг барихад хагас сая хүн оролцсон.


4.    Владимир Высоцкий

60-аад оноос дуу бичиж эхэлсэн зохиолч, яруу найрагч, жүжигчин, дуучин энэ хүнээр ЗХУ-ыг төсөөлж явсан үе бий. “Шумбагч хөлөг” гэдэг дуугаа гарсны дараа Высоцкий өөрийгөө “Би яруу найрагч” гэж хэлсэн гэдэг.


5.    Их театр

1776 оны гуравдугаар сарын 17-нд хатан хаан Екатерина II-ын зарлигаар барьж эхэлсэн, 1780 оны арван хоёрдугаар сард нээсэн энэ театр бол зөвлөлтийн гэхээсээ дэлхийнсонгодог урлагийн гайхамшигт ордон.


6.    Юрий Гагарин

Зөвлөлтийн радио телевизийн нэрт диктор Левитанаас “Нэвтрүүлэгч байх үеийнхээ ямар үйл явдлыг та юу юунаас илүү сайн санадаг вэ” гэж асуухад “1945 оны тавдугаар сарын 9-ний ялалтын баяр, 1961 оны дөрөвдүгээр сарын 12-Гагарины нислэг” гээд “Таван сарын 9-нийг бол бид бүгдээрээ дайн дуусаасай гэж хүлээж байсан. Сансарт хүн нисэх тухайд бол гэнэтийн үйл явдал байлаа” гэсэн байдаг. Үнэхээр хоёр их ялалт байж.


7.    “Хаврын 17 учрал” кино

Вячеслав Тихоновын Штирлицийн дүрд тоглосон “Хаврын 17 учрал” киног үзээгүй хүн тэр үед байсан юм уу. Анхны анги нь 1973 оны наймдугаар сарын 11-нд гарсан байна. Зөвлөлийн хүмүүс хэзээ ч энэ киноноос уйдаагүй. Гол нууц нь тэгээд юу байв аа.  Вячеслав Тихонов нэг удаа “Баримтыг уран сайхан, уянга, бодролтой тэнцвэржүүлж өгсөн. Түүхэн үнэнийг уран сайхны аргаар гуйвуулахгүй харуулсан” гэж хэлсэн байдаг.


8.    Лениний бунхан

1924 оны нэгдүгээр сарын 21-нд Ленин нас барсан. Дараа өдөр нь Москвагийн их сургуулийн анатомын тэнхимийн профессор А.И.Абрикосов шарилыг нь түр занданшуулсан гэдэг. Ингээд түр бунхан барьж байгаад эхлээд модон дараа нь энэ гантиг бунхныг барьж байрлуулсан байна.


9.    Цэнхэр дөл

1962 оны дөрөвдүгээр сарын 6-нд Төв телевизээр долоо хоног тутмын шинэ нэвтрүүлэг гарч эхэлсэн нь эхлээд “Телевизийн кафе” байснаа хэдэн нэвтрүүлгийн дараа “Цэнхэр дөл” болсон байна. Эхлээд хөгжмийн нэвтрүүлэг маягтай байснаа эстрад концерт загвартай болсон. Залуучуудыг хуйлруулж байсан нэвтрүүлэг гэж болно.


10.    “Ажиличин тариачин хоёр”

Уран барималч Мухинагийн энэ баримал Парижид болсон үзэсгэлэнгээс Гран При шагнал хүртсэн. Зөвлөлт засаг, ажилчин тариачны нэгдлийн  бэлгэ тэмдэг болсон энэ хөшөө Бүх холбоотын ололт амжлтын үзэсгэлэнгийн цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэн тушаа өнөө ч байсаар байгаа. Саявтар хөшөөний суурийг өндөрсгөж тавьсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан