Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Манайхан халз тулаанд амжилттай оролцлоо


Жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан “World Masters”-ын эхний өдөр Монголын жүдочид таван медаль хүртлээ. Өөрөөр хэлбэл, алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, хүрэл медалийн эзэд болов. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос санаачлан зохион байгуулсан тав дахь удаагийн “Мастерс” энэ удаад ОХУ-ын Тюмен хотноо болж буй юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд дэлхийн чансаанд эхний 16-д бичигдсэн шилмэл тамирчид энэ тэмцээнд зодоглодог. Монголын жүдочдын хувьд энэ удаад 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 15 жүдоч “Мастерс”-ын татамид хүч сорилоо. Тэднээс 73 кг-ын жингийн тэргүүн бөх, олимпын хүрэл медальт С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа нар алт, ОУХМ Г.Болдбаатар, ОУХМ А.Цолмон нар мөнгө, дэлхийн аварга Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн юм. Мөн 60 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 48 кг-д М.Уранцэцэг нар медалийн төлөө барилдаж, тавдугаар байрт шалгарчээ.
Өнгөрсөн жилийн “Мастерс”-т 66 кг-ын жинд Монголын хоёр жүдоч үлдэж, С.Мияарагчаа түрүүлж, Х.Цагаанбаатар удаалж байсан бол энэ жил 73 кг-ын жингийн хагас шигшээд мөн л Монголын жүдочид хоорондоо өрсөлдөв.  Тус тусын учраагаа ялснаар хэсгийн аварга болсон С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар хагас шигшээ барилдаанд өрсөлдөж, Лондонгийн олимпын хүрэл медальт С.Ням-Очир юүко үнэлгээгээр ялсан. Ингээд аваргын төлөө Голландын жүдоч Декс Элмонтыг ялж, “Мастерс”-ын аваргаар тодорлоо. Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй тэрээр ийнхүү чансаандаа 700 оноо нэмж, тэргүүлэгчийн байр сууриа бататгасан юм. Харин Х.Цагаанбаатар хүрэл медалийн төлөө Бразилийн Бруно Мендонкаг ялжээ. ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин тэрээр ийнхүү “Мастерс”-ын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан