Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 14 нэг ч уналгүй барилдааныг хошуучилж байна. Тэрээр өнөөдрийн барилдаанд Озеки Кесаносатотой барилдаж давсанаар башёг ганцаараа тэргүүлж, энэ башёд түрүүлэх магадлал улам ойртож байна. Их аварга Хакухо М.Даваажаргал маргааш Их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой тааран барилдана. Энэ барилдаанд Хакухо давбал 25 башёд түрүүлж Их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн амжилтыг давтах юм.
Гэхдээ маргаашийн барилдаанаас бүх зүйл шийдэгдэнэ. Харумафүжи, Хакухо их аваргыг давбал өнөөдрийн оноолтод таарсан Хакухо, Кесаносатотай нэмэлт барилдаан хийх юм.
Япончуудын хувьд нутгийн бөхөө түрүүлүүлэхийг хүсч байгаа нь ойлгомжтой. Учир нь, 2006 оноос хойш мэргэжлийн сүмогийн башёд Японы бөх түрүүлээгүй байгаа юм.