Өдөр бүр шинэ кино, шинэ уран бүтээлчдийг улаан хивсний ёслолоор танилцуулж буй Каннын кино наадам үзэж харах зүйл ихтэй өнгөрч байна. Мэдээж, шинэ уран бүтээлээс гадна кино оддын хувцаслалт олны сонирхлыг хамгийн их татдаг. Гэвч зарим од хүний нүдэнд харагдах гадуур хувцсандаа хэт анхаараад дотуур хувцсаа мартдаг бололтой. Кино наадмын эхний өдрүүдэд жүжигчин Эва Лонгория, Розарио Доусон нар дотуур хувцасгүй явж байгаагаа санамсаргүйгээр илчилж орхисон бол өчигдөр болсон "La Vie D"Adele" киноны нээлтийн үеэр үл мэдэгдэх нэгэн бүсгүй ч бас тэдний алдааг давтжээ. Францын уран бүтээлчдийн хийсэн лесби бүсгүйчүүдийн харилцааны тухай шинэ киноны нээлтэд ирсэн энэ бүсгүй кинонд тоглосон жүжигчин биш, арын албаны ажилтан бололтой. Кино театр руу орох замд нь богино даашинзных нь хормой дэрвэж, тэнд байсан хэдэн зуун гэрэл зурагчны дуранд ийн өртжээ.