Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Муухай машин
Эрлийзүүд
Тэргүүлэгчээр нь гурван машин шалгарсан аж.
Chevrolet Volt
...Honda Insight...
... Toyota Prius
Хэрэглэгчид эдгээр машиныг хэзээ ч загвараа хувиргаж чаддаггүй, хэлбэржээгүй, эрлийз гэж дүгнэсэн байна. Мөн гаднаасаа үлбэгэр, залхуу хүргэм харагддагаас гадна маш эмзэг гэж тодорхойлсон аж.
Төмрийн цуглуулга
Харин тэдний араас Ferrari California жагсчээ. Уг нь V8 хөдөлгүүртэй, хурд хүчний хувьд түүнтэй ярих зүйл ховор. Гэвч гадна үзэмжийг нь харсан хэн боловч шинэ шинэ дизайн гэгч зүйлийг заавал үгүйлдэг гэжээ. Бүдүүлэг, элдэв төмрийн цуглуулга адил харагдах үүнийг яагаад ч спорт загварын машин гэж хэлэх аргагүй гэж үзсэн гэнэ.
Живх
Гуравдугаарт манай хотын гудамжаар цөөнгүй давхидаг Nissan Cube.
Гаднаас нь харахад үнэхээр нүсэр, үргэлжилсэн төмрөөр бүрчихсэн мэт харагддаг. Үүн дээр гэрэл нь бүүр ч нүсэр харагдуулдаг. Мөн цонх нь хаанаас ийм санаа олов гэмээр инээдтэй, яг л бохир нь дүүрчихсэн живх шиг харагддаг гэжээ. Ер нь, залуу хүн унахад хамгийн тохиримжгүй, тэтгэврийнхний л машин гэхээс өөр аргагүй гэж дүгнэсэн байна.
Мушилзсаар л…
Дөрөвт Mazda 3-т жагсчээ. Хэдийгээр энэ машинд олон сайн элемент байдаг ч тун хуучинсаг загвартай, урд тал нь яалт ч үгүй муухай машины жагсаалт руу түлхэн оруулсан байна.
Радиаторын шийдлээс нь үүдэн загвар нь яг нь утга учиргүй мушилзаж буй тэнэг хүний төрх шиг харагддаг . Гэрэл нь тамхины навч гэх зэргээр хэрэглэгчид түүний загварт тийм ч таатай ханддаггүйгээ илэрхийлжээ.
Төгс биш
Lexus HS 250h бол муухайгийн тавдугаарт жагссан.
Муухай машин гэдэг жагсаалтад Lexus багтана гэдэг нэг л санаанд буухгүй байгаа биз. Гэтэл энэ машиныг нэг л бүрэн боловсруулж гаргаагүй гэж олон хүн дүгнэсэн байна. Мөн “Toyota”-гийн хамгийн хямдхан загвар болох 1990-ээд онд гаргасан “Camry”, “Corolla”-ийн дотоод салоны хуулбарыг чигт нь тусгасан гэж үзсэн байна.
Тохьгүй
Тэгвэл зургаад Maybach 62 оржээ.
“Та Maybach маркийн машиныг хэр удаан харна тэр хэрээр хамгийн инээдтэй бас хамгийн муухай загвартай хэрнээ үнэтэй машин байна даа гэдгийг мэдрэх болно” хэмээн Edmunds онцолсон аж. Мөн дээвэр нь хэт өндөр, хойд суудал нь яг л машинаасаа унах гээд байгаа мэт тохьгүй сэтгэгдэл төрүүлдэг гэсэн байна.
Дэндүү хуучин
Харин BMW 6 долдугаар байрт орсон байна.
Chevrolet Camaro-гийн загвараар BMW –гийн гаргасан энэ загварын хэтэрхий хуучин харагддаг, маш жижиг деталийг хэтэрхий хүндрүүлэн хийсэн гэж үзсэн байна. Хэрвээ 1970 онд энэ загварыг гаргасан бол хэтэрхий чамин машинд тооцогдох байлаа. Гэвч өнөөдрийн хувьд хуучирсан гэхэд дэндүү хуучин загвар гэжээ.
Зүгээр л нэг ганган зураг
Lotus Evora бол найм дах нь. Энэ бол ахлах ангийн сурагч хичээлийнхээ дэвтрийн ард хичээнгүйлэн зурсан зураг. Тун хачин эвгүй хавгүй хэмжээтэй бас хэтэрхий илүүдсэн детальтай гэж онцолсон гэнэ. Мөн автомашин сонирхогчид “Evora бол Elise-гийн жирэмсэн эгч” хэмээн хочилжээ. Харин хурдын хуввьд Camry-гийн хөдөлгүүрийн тавьснаас ялгаагүй гэжээ.
Lego
Есдүгээрт Dodge Caliber.
Урд талаас нь харвал яг нь пикап мэт харагдах ч бартаат замд төдийлэн зохицох машин биш гэж дүгнэсэн байна. Гэхдээ араас нь харвал Lego тоглоомыг эв хавгүй өрөөд наагаад тогтоосон мэт гэж олон нийт үнэлжээ.
Хуучин хэт хуучин
Харин жагсаалтын аравт Lincoln MKT-г онцолсон байна.
Радиаторын загварыг нь харсан хүн бүр “Оддын дайн” киног өөрийн эрхгүй санадаг гэнэ. Хамрыг нь харсан хэн ч шинэ загвар гэж итгэдэггүй. Уг нь загвар зохион бүтээгчид 1961 оны алдарт Continental-ийн тансаг, ихэмсэг байдлыг тусгахыг хүссэн аж.
Уг нь арын цонх, далбааны загвараар үүнийг нь бататгах ч ямар ч хэмжээсгүй арын хаалганаас нь үүдээд энэ бүх сэтгэгдэл ор үндэсгүй хийсэн алга болдог гэнэ.
yun muuhai bna
“Edmunds” вэб сайтаас хамгийн уйтгартай бас загварлаг биш автомашины жагсаалтыг хэрэглэгчдийн санал асуулгыг үндэслэн гарсан байна. Энэ муухай 10-т бидний танил цөөнгүй автомашины загвар багтсан байгааг та харах болно.

0 Сэтгэгдэл
2013.06.25