Оддын цугларалт болсон Каннын кино наадамд Солонгосын од, дуучин PSY ч хүрэлцэн иржээ. Тэрээр кино наадмын эргэн тойронд болдог цөөнгүй үдэшлэг, партид оролцож, барууны зарим одод түүнтэй бүр зургаа авахуулахыг хүсч байж. Хөгжилтэй нь Каннын оддын PSY гэж итгэж байсан хүн жинхэнэ PSY биш байсныг дуучин эр Нью-Йоркт шууд ярилцлагад оролцох үеэр сая нэг мэджээ. Жинхэнэ дуучин нь Америк тивд ажлаа хийж явах хойгуур түүнийг дуурайсан нэгэн этгээд дэлхийн одод чуулсан тансаг хүлээн авалт, улаан хивсний ёслолд оролцож, ододтой хамт цагийг зугаатай өнгөрүүлэн, бас болоогүй дайлуулж цайлуулж байжээ. Энэ тухай PSY олж мэдээд “Каннын наадамд бас нэг би явж байгаа бололтой. Түүнд сайн уу гэж хэлье” хэмээн Твиттертээ бичжээ.