Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Саймон Ковелл: Миний цагийн хуваарь Б.Обамагийнхтай таараагүй учраас урилгаас нь татгалзсан

“Америкийн шүтээн”, “Авьяаслаг британичууд” шоу нэвтрүүлгээр дэлхий дахинаа танил болсон хөгжмийн продюсер Саймон Ковелл өмнө нь ингэж сэтгэлээ уудлан, яриа дэлгэж байсан удаагүй. Түүний “Дэйли Мэйл” сонинд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Таныг юу хамгийн ихээр бухимдуулдаг вэ?

-Бохир заваан байдлыг тэвчиж чаддаггүй. Аливаа юмс цэвэр цэмцгэр, сайхан харагдаж байхад би дуртай. Эргэн тойронд хог новш хөглөрөөд байхад ажилд анхаарлаа төвлөрүүлж чад­даггүй учраас бүгдийг цэвэр, эмх цэгцтэй байлгадаг.

-Таны саяхан Беверли Хиллст худалдаж авсан 15 сая ам.долларын үнэтэй харш  цэвэр цэмцгэрээрээ гайхагддаг юм билээ.

-Манай гэрт зочилсон нэг сэтгүүлч “Саймоных үнэхээр цэвэрхэн. Шал нь нүүр, царай харагдтал гялалздаг” гэж бичсэн байсан.

-Бүгдийг ийм эмх цэгц­тэй байлгахад тань хэн туслаж байна?

-Манай арын албаныхан. Үйлчлэгч, тогооч, хоёр цэвэр­лэгч, бас хоёр польш охин.

-Танай гэрт хар цагаан гэсэн хоёрхон өнгө л хосол­дог юм байна. Бас дорнын сийлбэрүүд. Та гэрээ Фэнг-Шүйгийн зөвлөгөөгөөр тохижуулаа юу?

-Бурхан минь, үгүй дээ. Миний мэдэх хүмүүсийн ихэнх нь л ийм утгагүй зүйлд итгэдэг нь гайхмаар шүү.  Женнифер Лопезын гэрийн дотоод заслыг хийсэн дизай­нер Жениффер Поуст манай­хыг тохижуулсан юм.

-Таны сэтгэлийг юу хамгийн ихээр баясгадаг бол?

-Би инээж хөгжих дуртай. Уйтгарлахыг үзэн яддаг. Би өглөө усанд орохдоо хүүхэлдэйн кино үздэг зур­шилтай. Гэхдээ нэлээд дээр үеийнхийг. Хүүхэлдэйн кино үзэхээр л чанга чанга инээ­гээд, сэтгэл сайхан болдог юм.

-Нээрээ юу. Тэгвэл ямар хүүхэлдэйн кино үзэх дуртай вэ ?

-Мэдээ үзэж болно л доо. Гэхдээ тэр чинь уйтгартай шүү дээ. Тэрний оронд “Цахиур чулууныхан”-ыг үз­сэн нь хавьгүй дээр. Ялан­гуяа 60-аад онд хийсэн нь орчин үеийнхээсээ илүү сай­хан. Хүмүүст хачин сонстож магадгүй л юм. Гэхдээ хүүхэд нас санагдаад сайхан байдаг.

-Таныг хэцүү ааштай хүн гэдгийг бүгд мэднэ. Та яагаад тэгж аашилдаг юм бэ?

-Хэрвээ би сэтгэл зүйч дээр очвол нэлээд удаан хугацаанд эмчилгээ хийлгэх байх шүү. Надад засвал зохих муу зан чанар нэлээд бий гэж би боддог. Заримдаа би ямар ч шалтгаангүйгээр муухай аашилчихаад байдаг юм.  Ер нь, би нийтэч хүн биш ээ. Олон янзын хүнтэй харил­цах уур хүрмээр, ядаргаатай байдаг.

-Таныг манай дэлхийн хамгийн догь залуусын нэг гэж тооцдог шүү дээ. Гэтэл та ингэж ярьж байдаг. Магадгүй хүмүүстэй харил­цах дургүй болохоороо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгад тат­галзсан хэрэг үү?

-Барак Обама намайг зоогонд урьсан ч миний зав чөлөөтэй цаг түүнийхтэй таарахгүй байсан учир татгалзахаас өөр аргагүй байсан юм.

-Гэхдээ л та АНУ-ын Ерөнхийлөгчид зориулаад цаг зав гаргаж болохгүй байсан гэж үү?

-Хамгийн сүүлд өдрийн тэмдэглэлээ хараад сэтгэ­лээр их л унаж билээ. Миний тэмдэглэл дээр ойрын 18 сарын хугацаан дахь бүх өдөр, бүх цагтайгаа төлөв­лөгдсөн байсан. Ямар хотод, хэдэн цагт хэнтэй уулзаж, юу хийх, бараг л юу идэх нь хүртэл тэнд бичээстэй бай­гаа. Заримдаа энэ бүхнийг харахад хэзээ ч тэр цагийн хуваариас гарч чадахгүй юм шиг санагдаад бачуурах үе ч бий. Тиймээс ирэх хоёр сарын ажлыг толгойноосоо арчаад хаяхсан гэж хааяа хүснэ. Гэхдээ би бусдын өмнө хариуцлага хүлээсэн хүн. Тийм учраас л ганц ч өдрийн ажлаа алдаж үзээгүй.

-Та хэзээ ч сэтгэлээр унаж, гутардаггүй хүн шиг санагддаг?

-Би уйлж дуулдаг эр биш. Хамгийн сүүлд 10 жилийн өмнө хайртай аав минь нас барахад уйлсан юм байна. Тэр зүрхний шигдээсээр хорвоог орхиж байхад би “Westlife” хамтлагтай цомгийн баяр тэмдэглэж байсан.

-Саймоны хүсэл юу вэ?

-Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг шиг хэзээ ч үхдэггүй тийм ертөнцөд амьдрах сан. Гэхдээ үнэхээр тийм амьдрал байдаг бол бодит байдлаас ч илүү дор байх биз.

-”Саймоны инээмсэг­лэл Персилээс ч цагаан” гэсэн хошигнол байдаг.

-/Инээв/ Шүдээ ингэж цайруулахын тулд хэчнээн жил хичээснийг минь мэдэж байна уу.

-Та одоо ганц бие амь­дарч байна. Найман жил хамт амьдарсан найз бүс­гүйгээсээ салаад  ганцаар байхад амаргүй л биз дээ?

-Терри бид хоёр салахад сэтгэл их өвдсөн. Бид маш дотно байсан.

-Тэгээд яагаад хоёр тийш болсон юм бэ?

-Бид байшингаа сайхан янзлаад, засвар хийсний дараа тэр хүүхэдтэй болохыг хүссэн. Бурхан минь, үгүй шүү. Би хэзээ ч хүүхэдтэй байж чадахгүй. Хүүхдүүд ханан дээр юм эрээчээд эхэлбэл, миний муухай ааш хөдөлнө. Хүүхэд гэдэг хэзээ ч зугтаж болохгүй том хариуц­лага. Хүүхэдтэй болохын тулд цаг завтай байх хэрэгтэй.

-Та хоёр салсан ч гэсэн сайхан харилцаатай бай­даг. Та түүнд Холливуд дахь 2.5 сая ам.долларын байшингаа үлдээсэн гэл үү?

-Би түүнд багахан тус  хүргэснээс цаашгүй. Саяхан нэг солиотой этгээд түүн рүү халдах гэж оролдсон. Тий­мээс одоо миний бие хам­гаалагч түүнтэй хамт байгаа. Гэхдээ бидний хооронд бүх зүйл дууссан.

-Тэгвэл таны амьдралд өөр эмэгтэй орж ирэх болоогүй юу?

-Найман жил нэг эмэг­тэйтэй хамт амьдарчихаад, салаад удаагүй байж өөр бүсгүй хайна гэдэг утгагүй, буруу зүйл. Би одоо ч Территэй байнга утсаар ярьдаг. Тийм ч учраас өөр эмэгтэйг шууд хүлээн авч чадахгүй байгаа юм. 


-Та ганцаардахгүй байна уу?

-Хэрвээ би ганцаардаж байгаа бол би өөрөө л үүнийг хүссэн хэрэг. Хааяа хүмүүс надад “Яагаад” гэсэн асуулт маш их тавьдаг. Яагаад над руу ярьсангүй вэ, яагаад утсаар залгасангүй вэ гээд л. Харин тэр үед нь би өөрөө өөртөө цаг гаргаад, ган­цаархнаа байдаг юм.

-Тань шиг продюсер хүн алдартай жүжигчин юм уу дуучин бүсгүйтэй хамт амьдрах нь түгээмэл. Харин та яагаад нэр алдар­тай эмэгтэйчүүдээс зуг­таад байдаг юм?

-Одоогийн Холливудын одод дунд надад таалагдах эмэгтэй байхгүй. Надад дээр үеийн Холливудын одод л таалагддаг. Натали Вүүд, Брижит Бардо гээд. Гэхдээ манай гэрийн хананд эмэгтэй жүжигчид биш Фрэнк Синатра, Мэрлон Брандо гэсэн эрчүүдийн хар цагаан зураг л өлгөөстэй байдаг.

-Та нэлээд хуучинсаг хүн үү. Дандаа л эрт үеийн зүйлст дуртай гэх юм?

-Миний багадаа амьдар­даг байсан байрны хажууд “MGM” кино студи байдаг байлаа. Тэнд Элизабет Тэйлор, Ричард Бартон, Грегорий Пек гээд жинхэнэ кино одод ирдэг байв. Тэднийг нууцаар харах гэж их догдолдог сон. Би тэдний үеийнх шиг амьдралд сэтгэл их татагддаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан