Америкийн нэрт жүжигчин Женнифер Лопес латин америк гаралтай иргэдэд үйлчлэх гар утасны сүлжээ дэлгүүр нэхээр шийдвэрлэжээ. Анхны Viva Mobil маркийн дэлгүүрээ тэр Нью-Йорк хотноо ирэх сарын 15-нд нээх бол дараагийн салоноо Лос-Анжелос, Майамид нээх юм байна.
Viva Mobil дэлгүүрт худалдан авагчидтай англи, испани хэлээр чөлөөтэй харилцах худпалдагчид ажиллах гэнэ. Лопес энэ тухайгаа бид латин америкийн үйлчлүүлэгчдэд аль болох таатай тийм орчин бүрдүүлж соёлтой үйлчлэх болно гэсэн байна. Түүнийхээр бол латин америкчуудад сайн үйлчилгээтэй, байнга орж гарч байх тийм дэлгүүр хэрэгтэй байгаа юм байна.
Энэ дэлгүүрүүдэд үүрэн телефоны Verizon компанийн гар утсыг компанийн нэрийн дэлгүүрүүдэд ямар үнээр зардаг вэ тэр л үнээр зарна гэж Лопес хэлжээ.