Рэп дуучин Эминем “Facebook” сайтыг шүүхэд өгсөн байна. Дуучны эрх ашгийг төлөөлж байгаа “Eight Mile Style” компани нь “Facebook”-оос “Android” системд зориулан гаргасан шинэ удирдлагын сурталчилгаанд Эминемийн нэгэн дууны аяыг хууль бусаар хуулбарлан явуулсан гэж мэдэгдэн шүүхэд ханджээ. Шүүхэд мэдүүлсэн гэсэн дуулиан гарсны дараагаар “Facebook” нь сурталчилгаанд явдаг аяыг өөрчилсөн аж. Дуучны талын өмгөөлөгчид энэ үйлдлийг “Facebook” нь анхнаасаа дууны аясыг санаатайгаар хулгайлсан байсныг гэрчилсэн хэрэг гэж үзсэн байна.
Эминем буюу Маршалл Брюс Мэтерс нь “Грэмми”-ийн шагналыг 13 удаа хүртэж байсан дуучин. 2000 оны эхээр АНУ-ын түүхэнд гарч байсан хамгийн олон цомог борлуулсан дуучдын нэг болж байв. Түүний цомог 100 сая гаруй хувь борлогдсон байдаг.