Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
АНУ-ын банк дээрэмдэгч хамгийн зартай 10 эмэгтэй


АНУ-ын холбооны мөрдөх товчооны мэдээгээр сүүлийн жилүүдэд банк дээрэмддэг эмэгтэйчүүдийн тоо өсч байгаа гэнэ. 2011 онд гэхэд банк дээрэмдсэн нийт хэргийн 6 хувийг эмэгтэйчүүд үйлдсэн байна. Яагаад эмэгтэйчүүд банк дээрэмддэг вэ гэсэн асуултад хууль сахиулагчид тэд ихэнх тохиолдолд мөнгөгүйгээсээ болдог. Түүнээс биш шуналд хөтлөгдөх юм уу, гэмт хэрэг үйлдэх сонирхолтой холбоогүй гэжээ. Гэхдээ л гэмт хэрэг бол гэмт хэрэг шүү дээ. XIX зуунаас аваад өнөө хүртэлх хугацааны хамгийн алдартай 10 эмэгтэй, банк дээрэмдэгчийг энд нэрлэжээ.


1.    Бонни Паркер

Клайд Бэрроугийн хамтрагч энэ бүсгүй бол бүх цаг үеийн банк дээрэмдэгчдээс хамгийн нэртэй нь. Тэд банк, дэлгүүр, шатахуун түгээх цэг дээрэмдэн, хүн алж шударга шүүхээс зугтааж явсаар 1934 оны тавдугаар сарын 23-нд Луизианагийн салаа зам дээр алуулсан. Цагдаа нар тэднийг хүлээж байгаад 167 сум илгээж байж хөнөөсөн. Тэд цагдаагийн 9 ажилтан, төдий тооны  энгийн хүн алсан.


2.    “Сүмийн дээрэмчин”

Огайо мужийн Коламбуст гарсан цуврал дээрмийг 46 настай Сильвет Филис Жилберт үйлдсэн нь тогтоогдсон. Нэг удаагийн нь дээрмийн дараа гэрч болсон хүн сүм рүү явж байгаа юм шиг нэг эмэгтэй харагдсан гэснээс үүдээд цагдаагийнхан түүнд “Сүмийн дээрэмчин” гэсэн нэр өгсөн. 2011 оны нэгдүгээр сарын 5-нд түүнийг хоёрдугаар зэргийн 12 гэмт хэрэг, гуравдугаар зэргийн 12 дээрмийн нь төлөө шийтгэсэн, одоо Франклины шоронд байгаа.


3.    “Барби дээрэмчид”

Хизер Жонстон, Эшли Миллер хоёрыг 2007 онд Жоржия мужийн Акворт дахь Америкийн банкны салбарыг дээрэмдсэнийх нь дараа  хэвлэлийнхэн тэдэнд  ийм нэр хайрлаж.
Тэд ердөө л 18 настай байхдаа жинсэн өмд өмсөөд, нарны шил зүүн дээрэм хийсэн. Тэд шөнийн клубт тайчигч хийж байхдаа танилцаж Хизерийн залуутай хамтарч дээрэм хийхээр үгссэн гэдэг.


4.    Кора Хаббард

1897 оны наймдугаар сард Кора Хаббардыг Миссури мужийн Пайнвиль хотын McDonald County Bank-ийг дээрэмдсэний төлөө баривчилсан. Кора үсээ халимаг болгож, эрэгтэй хүн шиг хувцаслаад нөгөөдүүлээ банк дээрэмдэж байхад морьдыг нь барьж байсан. Тэд зугтааж амжсан ч хэдэн хоногийн дараа Хаббардын эцгийн гэрээс барьсан. Тэндээс “Боб Далтон” гэсэн бичигтэй 45 калибрын Кольт гар буу олсноор түүнийг нэрт дээрэмчин Далтонтой холбоотой болохыг тогтоосон.


5.    Старлетка

2010 оны эхээр банк дээрэмдсэн 10 ч цуврал хэрэг гарч “Старлека” хочтой гэмт хэрэгтний тухай мэдээлэл цагдаад ирсэн. Долоо хоногийн дотор таван ч банк дээрэмдсэний хоёрыг нь нэг өдөр дээрэмдэж. Түүнийг нарны шилтэй, цүнхээ мөрөн дээгүүрээ тохсон, гар утасаа чихнийхээ ард барьдаг гэсэн дам яриа л байсан. Эцэстээ түүнийг ганц эмэгтэй биш хэд хэдэн хүн байгаа байх гэсэн таамаг дэвшүүлсэн.


6.    Мамаша Баркер

Дөрвөн хүүгийн ээж Кларк Баркер  бол баркеруудын дээрмийн бүлгийн нэг гишүүн гэдэг. Гэхдээ өнөө хүртэл дээрэмд тэр ямар үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй. Бүлгийг Элвин Карпес, Фредди Баркер нар толгойлж байсан. Хожим нь Карпи бичихдээ Мамаша дээрэмд оролцож байгаагүй гэсэн. 1923 онд дөрвөн Баркер дөрвүүлээ шоронд хоригдсон. Мамаша харин тэднийг суллуулахын төлөө бүхнийг хийсэн гэдэг.


7.    Банк дээрэмдэгч ээж

Эрика Ф. Андерсоныг Орегон  мужийн Umpqua Bank в Грант-Пасс-ын салбар  банкийг дээрэмдсэний төлөө 2010 оны намар баривчилсан. Уг нь түүнд банк дээрэмдэх үү, хүүхдээ сургуулиас ирэхэд нь уулзах уу гээд сонголт баймаар. Гэтэл тэр тэгээгүй. Тэр өөрийн мэдээлэгч 19 настай Жошуа Дитертэй хамт баригдсан.


8.    Гар утастай дээрэмчин

20 настай оюутан Кэндис Мартинезийг Вашингтон орчмын нэг хотод Wachovia банкийг дээрэмдсэнийх нь төлөө 2006 онд 12 жилийн ялаар шийтгэсэн. Түүний долоон жил нь нэг удаагийн дээрмийн үеэр гар буугаар сүрдүүлсний төлөө авсан жил. Тэр 48620 доллар дээрэмдэж байхдаа л утсаар найз залуутайгаа чалчиж байсан болохоор түүнийг гар утастай дээрэмчин гэж нэрлэсэн. Найз залууд нь ч гэсэн банк дээрэмдэхэд тусалсан хэргээр 12 жилийн ял өгсөн.


9.    Гоо сайхны салоны дээрэмчин

Гоо сайхны салоны эзэн Норма Балдерас-Дехернандез 2009 оны нэгдүгээр сард Нью-Жерсигийн банкийг дээрэмдэж энэ ажлаа эхэлсэн. Гурван хүүхдийн ээж энэ бүсгүй банкны гурван ч салбар дээрэмдэхдээ дөнгөж 8000 доллар авсан байдаг. Дээрэм бүртээ тэр мөнгө нэхсэн шаардлагаа испани хэл дээр бичиж испани хэлтэй кассчинд өгсөн байдаг. наймдугаар сард нэгэн банкинд ороод испани хэл мэддэг хүн байна уу гэж асууснаар түүний дээрэм төгсгөл болсон. Түүнд холбооны шоронд 30 сар хорих ял оноосон.


10.    Пэтти Хёрст

Америкийн хэвлэлийн магнат Вильям Рендольф Хёрстын ач охин Патриция Кэмпбелл Хёрст Шоуг алан хядагч “Симбионистийн чөлөөлөх арми” гэдэг байгууллага хулгайлсан тухай мэдээ 1974 онд сонины нэгдүгээр нүүрт гарлаа. Хоёр сарын дараа Патриция өөрийг нь хулгайлагчдын талд орчихсон винтов бариад Сан-Францискогийн банк дээрэмдэх гээд явж байгаа нь хяналтын камерт үлдсэн байх нь тэр. Өмгөөлөгч нь түүний тархийг угааж, мунхруулсан болохоос биш тэр өөрөө үүнийг хүсээгүй гэж зөвтгөсөн ч түүнийг шийтгэсэн. Тэр шоронд хоёр жил суугаад байхад нь ерөнхийлөгч Жимми Картер ялыг нь хөнгөлж, Билл Клинтон түүнийг өршөөн сулласан.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан