Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ БОИНГ767-300 анхны нислэгээ Сөүл рүү хийлээ


Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн шинэ Боинг 767-300ER агаарын хөлөг анхны нислэгээ Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хийхээр  өнөөдөр 13.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Агаарын хөлгийг агаарын хөлгийн дарга, нисгэгч У.Арвинбуян, хоёрдугаар нисгэгч А.Энхжаргал нар жолоодож байгаа бөгөөд Улаанбаатараас 186 зорчигч аялсан байна. У.Арвинбуян нь 36 жил нислэг үйлдсэн туршлагатай, МИАТ компанийн урдаа барьдаг шилдэг нисгэгчдийн нэг юм.
МИАТ компанийнхан шинэ Боинг 767-300ER агаарын хөлгийн анхны зорчигчдодоо дурсгалын зүйл бэлэглэж, аян замдаа сайн явахын ерөөл өргөлөө.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан