Жүжигчин Леонардо ди Каприо Каннын кино наадамд оролцохоор Францад ирээд буй. Түүний гол дүрд нь тоглосон "Great Gatsby" киногоор Каннын кино наадмыг нээсэн билээ. Энэ удаагийн кино наадмын гол од болсон Леонардо Францад байх хугацаандаа цагийг зугаатай өнгөрүүлж байна. Тэрээр өнгөрсөн баасан гаригт "Gotha" шөнийн клубт үзэсгэлэнт бүсгүйчүүдээр хүрээлүүлэн цагийг өнгөрүүлсэн бол даваа гаригт дахин тус клубийг зорихдоо үл таних нэгэн бүсгүйтэй хамтдаа байгаагаар паппарацын дуранд өртжээ. Жизель Бундхен, Бар Рафели гээд супер модель бүсгүйчүүдтэй хайр дурлалын холбоо үүсгэж явсан тэрээр одоогоор ганц бие байгаа ч нэрт загвар өмсөгчдөөс дутахгүй гоолиг сайхан бүсгүйчүүдээр ийнхүү хүрээлүүлж явна.