Саудын Аравийн нийслэл Эр-Рияд хотын метроын нэг өртөөний дотор талыг дан алтаар бүрж жуулчид, зорчигчдын алмайруулах гэж байна. Энэ бол манай дэлхийн хамгийн тансаг өртөө болно гэж архитектор архитекторч Заха Хадид хэлжээ.
Иракаас гаралтай, британийн уран барилгач, Притцкеровын шагналт энэ бүсгүй метроны энэ өртөөний ханыг нь алтаар бүрэн өнгөлж, шалыг нь гантиг байхаар төлөвлөжээ. Харин дээвэр нь тунгалаг, дотор нь нарны гэрэл тусч байх гэнэ.
Газар дээр болохоор машины зогсоол, худалдааны талбайтай олон давхар барилга байх юм байна. Метроны шинэ буудал нь 20,4 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай метроноос гадна нисэх буудал руу, хот орчимд явдаг цахилгаан галт тэрэг зорчих зургаан давцантай байх гэнэ.
Саудын Аравийн хаан Абделл ибн Абдель Азиз Аль Саудад энэ санаа таалагдаж, дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгахыг даалгажээ.