ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Чингис хаан чинь хамгийн ногоон үзлийг дэмжигч гэнэ
haha, tegeed, baigaliig tseverlehiin tuld hun amitnaa alaad ustgaad baihiig demjsen hargis philosophy deer suurilsan sudalgaa baina sh dee, gants ter talaas ni harval?!
Шинжлэх ухааны судалгааны ажлыг дэмжих Карнегийн хүрээлэнгийнхэн цуст алуурчдыг өөрөөр харж, ухаандаа хэн нь хүрээлэн байгаа орчныг хамгаалахад илүү хувь нэмэр оруулсныг тооцож үзжээ. Гэтэл Монголын эзэнт гүрний их хаан Чингис ногоон үзлийг хамгийн их түгээгч болж тэргүүн байр эзэлсэн байна. Учир нь тэр асар их газар нутгийг хүмүүсээс чөлөөлж, дээр нь үйл ажиллагаа явуулахгүй болгосноор дахин сэргэж ногоо урган, ойгоор бүрхэгдсэн гэнэ. Судалгаагаар монголын их хаан XIII-XIY зуунд өөрийн эзэнт гүрнээ байгуулах явцад манай гаригийн агаар мандалд 700 тонн нүүрс хүчлийн хий ялгарах аюулыг зайлуулжээ.
Байгаль хамгаалагч зарим хүн түүний энэ аргыг хүлээн зөвшөөрч дэмждэггүй ч ерөнхийдөө л дэлхий дээр хамгийн анх удаа байгалийг уур амьсгалын өөрчлөлтөөс зохиомол аргаар тэгэхдээ хамгийн амжилттай хамгаалсан нь энэ гэдгийг харин хүлээн зөвшөөрдөг байна. “Үнэн хэрэгтээ хүмүүс хүрээлэн байгаа орчиндоо мянган жилийн өмнөөс нөлөөлж энэ нь дэлхийн ургамлын бүрхэвчид, ойн нөхөн үржихэд өөрчлөлт оруулж эхэлсэн юм” гэж судлаачдын хэлснийг Mongabay.com сайтад бичжээ. Энд бас “Монголын эзэнт гүрний үед 700 тонн буюу нэг жил нефть бүтээгдэхүүн ашиглахад ялгарах хэмжээний нүүрс төрөгчийг агаар мандалд тархахаас сэргийлж чадсан юм” гэсэн байна.
Карнегийн хүрээлэнгийн судалгааны явцад хүн төрөлхтний түүхэнд тохиосон үйл явдлууд, тухайлбал хүн зон бөөнөөрөө үхэж байсан үед нүүрс хүчлийн хийн ялгарах хэмжээ ямар ямар байсныг бас тооцжээ. Европт дэлгэрсэн “Хар үхэл” нэртэй тахлын дэгдэлт, Хятадад Мин улсын мөхөл, Өмнөд болон Умард Америкийн иргэний дайн гээд. Энэ бүхэн хүн төрөлхтний түүхнээ хар хуудас болж хэдэн арван сая хүн үхэж байсан нь ямар нэг хэмжээгээр ой нөхөн сэргэх боломж олгож байсан гэдэг. Гэхдээ л Монголчуудын дэлхийн бөмбөрцгийн 22 хувийг эзэлсэн 150 орчим жилийн хугацаанд Чингис хааны “ачаар” бүхэл бүтэн хот, тосгон газрын хөрснөөс арчигдаж агаар мандалд нүүрстөрөгч ялгаруулахаа больж байсан хэмжээг давж гарахгүй байгаа гэнэ.
“Европын “Хар Үхэл”, Мин улсын мөхөл зэрэг нь ой нөхөн сэргэхэд Чингис хааны байлдан дагууллын үе шиг нөлөөлж чадаагүй юм. Тэгэхээр Чингис хаан “Булаан эзлэгч”-ийнхээ зэрэгцээ, “Ногоон үзлийг дэмжигч” болж байна хэмээн доктор Понгратц хэлжээ.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
*****
Мальтусын онол гэдэг дээ, үүнийг чинь
2013.05.21
2013.05.21