Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Бэлэг бэлгийн дээд.....сонирхолтой баримтууд


Хүн төрөлхтөн бараг үүссэн цагаасаа нэг нэгэндээ бэлэг өгч байж. Чулуун зэвсгийн үед гэхэд л олз омгоосоо юм уу, эсбөгөөс зэвсэг хийчих чулуу бэлэглэхээс эхлээд.... Бэлгийн тухай янз бүрийн сонин баримтууд олныг дурдаж болно.

Өгүүлэх нь...
-    Хамгийн том овортой бэлэг бол 1881 онд француудаас Нью-Йоркийн иргэдэд өгсөн Эрх чөлөөний хөшөө юм байна.
-    Эртний персэд хуримлаж байгаа хосуудад заавал шатар бэлэглэх журамтай байж
-    Немц хэлний Drachenfutter гэдэг үг нь утгачилбал “лууг хооллох” гэсэн үг гэнэ. Энэ нь эр нөхөр нь ямар нэгэн буруу хэрэг хийвэл, согтуу ирэхдээ ч юм уу, эхнэрээ аргалах гэж баглаа цэцэг, боодол чихэртэй хамт өгдөгөөс үүдэлтэй гэнэ.
-    Японд гэгээн Валентиний өдрөөр зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ.
-    Зохиолч, дипломатч Александр Грибоедов 1829 онд Перст айлчилж байгаад өөрийн шүтэн бишрэгчийн гарт амь алдсан. Персийнхэн энэ алдааныхаа төлөө оросоос уучлал гуйж 88,7 каратын жинтэй алдарт “Шах”  алмааз бэлэглэж байжээ.
-    1945 онд зөвлөлтийн сурагчид АНУ-ын Элчин сайдад үнэт модоор сийлсэн АНУ-ын сүлд бэлэглэжээ. Харин үүн дээр жижигхэн чагнах төхөөрөг тавьсныг элчин сайд ч, сурагчид ч мэдээгүй гэдэг. Зөвлөлтийн тусгай алба АНУ-ын Элчин сайдын өрөөнд болсон яриаг найман жилийн турш сонссон байна.
-    Хаант Оросын үед бэлэг дурсгалын зүйлсийг тоолох, хадгалах тусгай албатай байж. Өнөөгийнхөөр бол ёслолын албархуу юм уу даа. Гэхдээ зөвхөн бэлэг дурсгалын зүйлээр дагнан ажиллана.
-    Алдарт Таж Махал бол Шах-Жаханы нас барсан хайртай эхнэр Мумтаз-махалынхаа  дурсгалд зориулан барьсан  бэлэг.
-    Хамгийн таагүй бэлэг бол Трой хотын иргэдэд бэлэглэсэн том модон морь. Энд нуугдсан цэргүүд шөнө гарч хотын хэрмийн хаалгыг нээснээр Трой хот мөхсөн.
-    Францын хаан “нарны хаан” хочтой Людовик XYI эхнэртээ газар гишгихгүйгээр зугаалж байг хэмээн 500 метр урттай үслэг нөмрөг бэлэглэж байж. Эхнэр нь босоод шууд л түүн дээгүүр явж гадаа гарна гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан