Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Шижигнэсэн ажилгүйчүүд ба шилж голсон ажил олгогчид
Жил бүр дунджаар 30 мянга гаруй оюутан хонхны баяраа тэмдэглэж, дипломоо авч төгсдөг. Үндэсний дээл, гоёлын хувцастай, цэнхэр, улаан дипломтой залуусыг “ажиллах хүчний нийлүүлэлт” гэхэд болно. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр, хүч хөдөлмөрөө зарцуулах эрхээ өвөртөлсөн шинэ ажилтнууд. Даанч хөдөлмөрийн зах зээлд тэдний тал нь борлогдож, хагас нь дипломтой ажилгүй иргэн болчихдог. 2011 оны “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого”-оор бүртгэсэн 66.4 мянган байгууллагад дээрх залуусыг шингээх орон тоо алга гэж үү.
Энгийнээр бодвол хоёр байгууллагад нэг төгсөгч оногдож буй хэрэг. “Шуурхай зар” сонины “Ажлын байр” хэмээх булан 4-5 нүүр дамнан, битүү ярайдаг. Долоо хоногт хоёр удаа хэвлэгддэг тус сонинд гарах ажлын байрны зар хасагддаггүй нь эрэлт их байгааг илтгэнэ. Дээд боловсролтой залуус ажилд орохыг тийм ч их хүсэхгүй байна гэж үү. Аав, ээжийнхээ цалингаар 18 нас хүртэл амьдраад, 22 нас хүртлээ сургалтын төлбөрөө даалгасан. Дөнгөж сая дипломоо аваад “дүүлэн нисэх” цаг болоход ажил олдохгүй гэх шалтгаанаар арагш суух аж. Ажилд урьсан зарлал шиг олон юмгүй яг энэ үед ямар ч хамаагүй ажил эрхэлж, цалин авч биеэ даах нь аав ээжээсээ дахиад л мөнгө нэхэхээс хэцүү хэрэг үү.
Дипломтой, дээд боловсролын зэрэгтэй хүн “захын” ажил хийдэггүй гэх өрөөсгөл ойлголт нь эдийн засгийн хурдацтай өсөлт, зах зээлийн асар хурдан өөрчлөлт дунд амиа хорлож буйгаас ялгаагүй. Ажил хийвэл ам тосдох, сайн ажиллавал сайхан амьдрах логик ухагдахуун аль ч нийгэмд арилахгүй. Сайн ажиллах гэдэг нь бүх боломжоо дайчлахын нэр. Боломжоо хэрхэн дайчлах вэ. Муу ч бай, сайн ч бай олдож буй ажлын саналыг алдахгүй байхыг хэлнэ. Мөрөөдөл болсон Америкийн Нью-Иорк хотод оффист ажилладаг хүн оройн цагаар үйлчлэгч хийх нь энгийн үзэгдэл гэж тэндээс ирсэн монголчууд ярьдаг. Өндөр орлоготой хүний амьдрал өөдлөхөөс өөр замгүй. Хүн бүр боломжоороо орлогоо өсгөж, өөрийгөө дайчилснаар нийгэм аяндаа хөгжсөн байх нь. Монголд байдал эсрэгээрээ. Хоёр ажил зэрэгцүүлж гүйх ёстой залуус ганц олдсон ажилдаа ч гавьяа байгуулж чадахгүй байна. Шантрах, халшрах, залхах залхуурах, бүтэлгүйтэх зэргээс үүдэж ажлын байраа орхиод явчихдаг. Өөр ажилд орчихно гэх бодол тээж, дипломоо сугавчилсаар. Дээд боловсролын дипломоо дэвших, удирдах албан тушаалд хүрэх баталгаа гэж хардаг нь орчин цагийн үлгэрийн ертөнц болжээ.
Түүнчлэн ажлаа дахин дахин сольж, халагдах буюу тогтворгүй байх нь залуу хүнд хортой. Гадны орны жишгээр ойр ойрхон ажлаа сольсон хүнийг хамт олонтойгоо таараагүй, ажлаа хангалттай гүйцэтгээгүй, ажиллах ур чадвар дутмаг хэмээн хардаг байна. Цаашид ч тогтвортой ажиллах эсэх нь эргэлзээтэй учраас ажилд авахаас татгалзах нь элбэг. Нөгөө талаас аж ахуйн нэгж, байгууллагад ч ажилтнууд нь тогтохгүй, ойр ойрхон халагдах нь хүмүүсийн дунд сөрөг ойлголт үүсгэдэг. Дотоод удирдлага, хяналт, тогтолцоо буруу учраас ажилтан тогтдоггүй хэмээн харагддаг байна. Энэ бүхний төгсгөлд компани ажиллах хүнгүй хоцорч, ажилгүй иргэнийг цалинжуулах аж ахуйн нэгж олдохгүй болж аль аль нь дампуурлын шат руу өнхөрдөг аж.
Боловсролтой боловсон хүчин ажлын байранд гологддог шалтгаан нь нийлүүлэлт ихэссэнтэй шууд холбоотой. Компанийн захирлууд жил бүр 30 мянгаар нэмэгдэж буй ажилгүйчүүдээс нэгийг сонгохын тулд “дураараа дургих” боломж бүрдэнэ. Хамгийн түрүүнд ирсэн хүүгээр хамаг ажлаа нугалуулчихаад “Чи тэнцэхгүй” гээд явуулчих эрх нь байгаа хойно ийм зангаас буцахгүй. Цалингүй ажилтнуудаар өөрийгөө хуурч, ажилгүйчүүдийг гонсойлгож байхын оронд нэг хүнтэй тулж ажиллах нь илүү үр ашигтай. Ажиллах хүчний нийлүүлэлт их байлаа ч тэдний дундаас цөөн хүнийг алт болгож авах нь компанийн захиралд илүү үр дүнтэй. Шинээр бүртгүүлсэн дадлагын ажилтан гээд үл тоох бус харин ч “шүүсийг нь шахаж” амжилтаа ахиулах дөрөө болгох нь зөв. Ойлгоогүй зүйлд оролцож зөвлөх, заах, чиглүүлэх болон урамшуулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөөтэйгүүр ажилтнаа шинэ чиглэлийн ажилд суралцуулж, дадлагажуулан хөгжүүлэхийг хүний нөөцийн ухаанд заасан нь бий. Нэг сумаар хоёр туулай буудах нь цалин олгогчид л хэрэгтэй. Хоёр хүн ажиллуулсанаас нэгийг суралцуулж, давхар ажиллуулаад, бага зэрэг цалин нэмэх нь компанид ашигтай, ажилтанд ч ээлтэй. Цалингаас гадна ажлын урамшуулал олгох нь бас нэгэн ач холбогдолтой аргачлал. Хийсэн ажлаас гадна “ИЧО” буюу идэвх чармайлтын орлого өгч болдог. Энэ мэтээр ажлаа мэддэг боловсон хүчнээ алдахгүйн төлөөх дараалсан арга хэмжээг тасалдуулж болохгүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн албан тушаал ахиулах нь ч тухайн хүний гарт байгууллага, хамт олноо даатгаж буй хэлбэр. Хамгийн сүүлд нь компанийн хувь эзэмшигч болгосон цагт тухайн ажилтнаа алдах, тааруу ажиллах вий гэж сэтгэл зовних хэрэггүй. Учир нь хүн хөрөнгийнхөө төлөө ажиллаж буй цагт асуудал гаргах нь ховор. Нөгөө талаас өдийг хүртэл олон шат дамжиж, сурч, хөдөлмөрлөж, дэвшиж ирснээр алдаж эндэх магадлал бага.
Өнөөдөр яагаад ажиллах хүчний нийлүүлэлт хувийн цөөн компани руу хошуурч байна вэ. Ямар учраас “Оюу толгой”-н ажилтан болно гэж ам амандаа үглэнэ вэ. Юуны учир төрийн албан хаагч болохоор зүтгэдэг юм бол. Дээр өгүүлсэн боломжууд тэдгээр газарт төвлөрсөн, аль нэг нь хадгалагдсан болохоор л иргэд хошуурдаг хэрэг. 2010 оны байдлаар 559.7 мянган ажилтны 64.9 хувь нь хувийн компанид, 28.1 хувь нь төсвийн байгууллагад ажиллаж байсныг харуулжээ. Ердөө долоон хувь нь ТББ-д ажиллаж байсан аж.
Иргэд ажилтай болох, ажилдаа удаан тогтвортой байх боломжийг хөгжлийн төлөө сэтгэл зовнидог хэн бүхэн эрэлхийлж байна. Түүний нэг Монголбанкнаас орон сууцны урт хугацааны зээл хэрэгжүүлэхээр болсон билээ. 20 жилийн турш цалингаараа орон сууны төлбөрөө хийх учиртай тул иргэд ажлаа хаях бус харин ч илүү мэрийж ажиллах гэнэ. Ажилтнууд цалингаа нэмүүлж, орлогоо ахиулахын тулд урьдынхаас үр дүнтэй, идэвхтэй ажилласнаар ажил олгогч ч түүнийг халах шалтаг олж харахгүй гэж Монголбанкныхан хэлж байна. Нөгөө талаас Монголд цагийн ажил эрхлэх боломжийг хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал асуудал болжээ. Орлогоо нэмэгдүүлж, улам сайхан амьдрах хүслийг биелүүлж, эрхийг хангах нь зөв. Үүний тулд цагийн ажилд нийгмийн даатгал тооцох, татвар төлөх зэрэг зайлшгүй шаардлага тусгах хэрэгтэй аж. Ядаж хөдөлмөрийн гэрээнд заасан “Давхар ажил эрхлэхийг хориглоно” гэсэн заалтыг үгүй хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ийнхүү ажил эрхлэлтийн хоёр талаас гадна гуравдагч хүчин зүйлийг шийдвэрлэснээр “Ажилд авна”, “Ажил хайж байна” гэх зарлал тасардаггүй юм гэхэд буурах нь зүй. Орлоготой сайхан амьдаръя, монголчууд аа.
Хөдөлмөрийн зах зээл манай улсад хөндлөнгөөс харахад үл ойлгогдох салбар болоод удлаа. “Ажилд авна” гэсэн зар хаа сайгүй үзэгдэж, “Ажил хайж байна” гэх үгс хэн хүнээс сонсдож байгаа мөртлөө хэмжээ нь багасдаггүй, хэлхээ нь тасардаггүй... Яагаад гэх асуултаар мэргэжлийн хүмүүсийг шалгаахад хэнд ч ойлгомжтой энгийн зүйлс хэлэх аж. Харамсалтай нь нийгэмд тогтсон үзэгдэлд хувийн үүднээс ханддаггүй, би хичээгээд ч бүхнийг өөрчилж чадахгүй гэх бодол нийтлэг. Асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж, эргэцүүлбэл газар газрын ажилтнууд ганц ганцаараа хичээж байж бүгдийг өөрчлөх учиртай аж.
Дээд боловсролын гэрчилгээ дэвших баталгаа мөн үү
Жил бүр дунджаар 30 мянга гаруй оюутан хонхны баяраа тэмдэглэж, дипломоо авч төгсдөг. Үндэсний дээл, гоёлын хувцастай, цэнхэр, улаан дипломтой залуусыг “ажиллах хүчний нийлүүлэлт” гэхэд болно. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр, хүч хөдөлмөрөө зарцуулах эрхээ өвөртөлсөн шинэ ажилтнууд. Даанч хөдөлмөрийн зах зээлд тэдний тал нь борлогдож, хагас нь дипломтой ажилгүй иргэн болчихдог. 2011 оны “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого”-оор бүртгэсэн 66.4 мянган байгууллагад дээрх залуусыг шингээх орон тоо алга гэж үү.
Энгийнээр бодвол хоёр байгууллагад нэг төгсөгч оногдож буй хэрэг. “Шуурхай зар” сонины “Ажлын байр” хэмээх булан 4-5 нүүр дамнан, битүү ярайдаг. Долоо хоногт хоёр удаа хэвлэгддэг тус сонинд гарах ажлын байрны зар хасагддаггүй нь эрэлт их байгааг илтгэнэ. Дээд боловсролтой залуус ажилд орохыг тийм ч их хүсэхгүй байна гэж үү. Аав, ээжийнхээ цалингаар 18 нас хүртэл амьдраад, 22 нас хүртлээ сургалтын төлбөрөө даалгасан. Дөнгөж сая дипломоо аваад “дүүлэн нисэх” цаг болоход ажил олдохгүй гэх шалтгаанаар арагш суух аж. Ажилд урьсан зарлал шиг олон юмгүй яг энэ үед ямар ч хамаагүй ажил эрхэлж, цалин авч биеэ даах нь аав ээжээсээ дахиад л мөнгө нэхэхээс хэцүү хэрэг үү.
Дипломтой, дээд боловсролын зэрэгтэй хүн “захын” ажил хийдэггүй гэх өрөөсгөл ойлголт нь эдийн засгийн хурдацтай өсөлт, зах зээлийн асар хурдан өөрчлөлт дунд амиа хорлож буйгаас ялгаагүй. Ажил хийвэл ам тосдох, сайн ажиллавал сайхан амьдрах логик ухагдахуун аль ч нийгэмд арилахгүй. Сайн ажиллах гэдэг нь бүх боломжоо дайчлахын нэр. Боломжоо хэрхэн дайчлах вэ. Муу ч бай, сайн ч бай олдож буй ажлын саналыг алдахгүй байхыг хэлнэ. Мөрөөдөл болсон Америкийн Нью-Иорк хотод оффист ажилладаг хүн оройн цагаар үйлчлэгч хийх нь энгийн үзэгдэл гэж тэндээс ирсэн монголчууд ярьдаг. Өндөр орлоготой хүний амьдрал өөдлөхөөс өөр замгүй. Хүн бүр боломжоороо орлогоо өсгөж, өөрийгөө дайчилснаар нийгэм аяндаа хөгжсөн байх нь. Монголд байдал эсрэгээрээ. Хоёр ажил зэрэгцүүлж гүйх ёстой залуус ганц олдсон ажилдаа ч гавьяа байгуулж чадахгүй байна. Шантрах, халшрах, залхах залхуурах, бүтэлгүйтэх зэргээс үүдэж ажлын байраа орхиод явчихдаг. Өөр ажилд орчихно гэх бодол тээж, дипломоо сугавчилсаар. Дээд боловсролын дипломоо дэвших, удирдах албан тушаалд хүрэх баталгаа гэж хардаг нь орчин цагийн үлгэрийн ертөнц болжээ.
Түүнчлэн ажлаа дахин дахин сольж, халагдах буюу тогтворгүй байх нь залуу хүнд хортой. Гадны орны жишгээр ойр ойрхон ажлаа сольсон хүнийг хамт олонтойгоо таараагүй, ажлаа хангалттай гүйцэтгээгүй, ажиллах ур чадвар дутмаг хэмээн хардаг байна. Цаашид ч тогтвортой ажиллах эсэх нь эргэлзээтэй учраас ажилд авахаас татгалзах нь элбэг. Нөгөө талаас аж ахуйн нэгж, байгууллагад ч ажилтнууд нь тогтохгүй, ойр ойрхон халагдах нь хүмүүсийн дунд сөрөг ойлголт үүсгэдэг. Дотоод удирдлага, хяналт, тогтолцоо буруу учраас ажилтан тогтдоггүй хэмээн харагддаг байна. Энэ бүхний төгсгөлд компани ажиллах хүнгүй хоцорч, ажилгүй иргэнийг цалинжуулах аж ахуйн нэгж олдохгүй болж аль аль нь дампуурлын шат руу өнхөрдөг аж.
Ажилгүйчүүдийг алт болгож аваарай
Боловсролтой боловсон хүчин ажлын байранд гологддог шалтгаан нь нийлүүлэлт ихэссэнтэй шууд холбоотой. Компанийн захирлууд жил бүр 30 мянгаар нэмэгдэж буй ажилгүйчүүдээс нэгийг сонгохын тулд “дураараа дургих” боломж бүрдэнэ. Хамгийн түрүүнд ирсэн хүүгээр хамаг ажлаа нугалуулчихаад “Чи тэнцэхгүй” гээд явуулчих эрх нь байгаа хойно ийм зангаас буцахгүй. Цалингүй ажилтнуудаар өөрийгөө хуурч, ажилгүйчүүдийг гонсойлгож байхын оронд нэг хүнтэй тулж ажиллах нь илүү үр ашигтай. Ажиллах хүчний нийлүүлэлт их байлаа ч тэдний дундаас цөөн хүнийг алт болгож авах нь компанийн захиралд илүү үр дүнтэй. Шинээр бүртгүүлсэн дадлагын ажилтан гээд үл тоох бус харин ч “шүүсийг нь шахаж” амжилтаа ахиулах дөрөө болгох нь зөв. Ойлгоогүй зүйлд оролцож зөвлөх, заах, чиглүүлэх болон урамшуулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөөтэйгүүр ажилтнаа шинэ чиглэлийн ажилд суралцуулж, дадлагажуулан хөгжүүлэхийг хүний нөөцийн ухаанд заасан нь бий. Нэг сумаар хоёр туулай буудах нь цалин олгогчид л хэрэгтэй. Хоёр хүн ажиллуулсанаас нэгийг суралцуулж, давхар ажиллуулаад, бага зэрэг цалин нэмэх нь компанид ашигтай, ажилтанд ч ээлтэй. Цалингаас гадна ажлын урамшуулал олгох нь бас нэгэн ач холбогдолтой аргачлал. Хийсэн ажлаас гадна “ИЧО” буюу идэвх чармайлтын орлого өгч болдог. Энэ мэтээр ажлаа мэддэг боловсон хүчнээ алдахгүйн төлөөх дараалсан арга хэмжээг тасалдуулж болохгүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн албан тушаал ахиулах нь ч тухайн хүний гарт байгууллага, хамт олноо даатгаж буй хэлбэр. Хамгийн сүүлд нь компанийн хувь эзэмшигч болгосон цагт тухайн ажилтнаа алдах, тааруу ажиллах вий гэж сэтгэл зовних хэрэггүй. Учир нь хүн хөрөнгийнхөө төлөө ажиллаж буй цагт асуудал гаргах нь ховор. Нөгөө талаас өдийг хүртэл олон шат дамжиж, сурч, хөдөлмөрлөж, дэвшиж ирснээр алдаж эндэх магадлал бага.
Өнөөдөр яагаад ажиллах хүчний нийлүүлэлт хувийн цөөн компани руу хошуурч байна вэ. Ямар учраас “Оюу толгой”-н ажилтан болно гэж ам амандаа үглэнэ вэ. Юуны учир төрийн албан хаагч болохоор зүтгэдэг юм бол. Дээр өгүүлсэн боломжууд тэдгээр газарт төвлөрсөн, аль нэг нь хадгалагдсан болохоор л иргэд хошуурдаг хэрэг. 2010 оны байдлаар 559.7 мянган ажилтны 64.9 хувь нь хувийн компанид, 28.1 хувь нь төсвийн байгууллагад ажиллаж байсныг харуулжээ. Ердөө долоон хувь нь ТББ-д ажиллаж байсан аж.
Гуравдагч ертөнц буюу гадаад хүчин зүйлс
Иргэд ажилтай болох, ажилдаа удаан тогтвортой байх боломжийг хөгжлийн төлөө сэтгэл зовнидог хэн бүхэн эрэлхийлж байна. Түүний нэг Монголбанкнаас орон сууцны урт хугацааны зээл хэрэгжүүлэхээр болсон билээ. 20 жилийн турш цалингаараа орон сууны төлбөрөө хийх учиртай тул иргэд ажлаа хаях бус харин ч илүү мэрийж ажиллах гэнэ. Ажилтнууд цалингаа нэмүүлж, орлогоо ахиулахын тулд урьдынхаас үр дүнтэй, идэвхтэй ажилласнаар ажил олгогч ч түүнийг халах шалтаг олж харахгүй гэж Монголбанкныхан хэлж байна. Нөгөө талаас Монголд цагийн ажил эрхлэх боломжийг хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал асуудал болжээ. Орлогоо нэмэгдүүлж, улам сайхан амьдрах хүслийг биелүүлж, эрхийг хангах нь зөв. Үүний тулд цагийн ажилд нийгмийн даатгал тооцох, татвар төлөх зэрэг зайлшгүй шаардлага тусгах хэрэгтэй аж. Ядаж хөдөлмөрийн гэрээнд заасан “Давхар ажил эрхлэхийг хориглоно” гэсэн заалтыг үгүй хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ийнхүү ажил эрхлэлтийн хоёр талаас гадна гуравдагч хүчин зүйлийг шийдвэрлэснээр “Ажилд авна”, “Ажил хайж байна” гэх зарлал тасардаггүй юм гэхэд буурах нь зүй. Орлоготой сайхан амьдаръя, монголчууд аа.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл