Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Гуравхан жилийн дотор баригдсан нийслэл

Орчин үеийн дэлхийн түүхэнд хүн ам цөөн газарт тусгайлан богино хугацаанд хотыг бүх л барилга, байгууламжийн хамт барьж бэлдээд дараа нь нийслэл хотоо нүүлгэж байсан ганцхан тохиолдол бий. Энэ хосгүй жишээ нь Холбооны Бүгд Найрамдах Бразиль улсын нийслэл Бразилиа хот юм.


Тухайн үед буюу 20 дугаар зууны дундуур Бразилийн нийслэл нь Рио-де-Жанейро хотод байрлаж байв. Рио нь далайн эргийн боомт хот болохоор ихэнх хөрөнгө мөнгөний урсгал, эрх мэдэлд энд төвлөрч, асар өргөн уудам нутагтай Бразилийн төв хэсэг хөгжил дорой, хүн ам цөөнтэй байлаа. Үүний дээр тусгаар тогтносон ч Бразиль гол төлөв нэг нэгнээ төрийн эргэлтээр түлхэн унагасан дарангуйлагч дэглэмүүд нь төр барьсан улс байв. Ийм нөхцөлд хүн амын дийлэнхийн амьдралын төвшин ямар байсныг ч тааж ядах юун.

Ийм үед буюу 1955 онд Ерөнхийлөгч Жусели́ну Куби́чек ди Оливе́йра нь таван жилийн дотор 50 жил зарцуулах байсан үсрэнгүй хөгжлөөр улс орноо хөгжингүй орон болгоно гэж амласан. Кубичек нь албан тушаалаа авмагцаа үсрэнгүй хөгжлийн хөтөлбөр гаргаж, эдийн засаг, боловсрол, анагаах ухаан, дэд бүтэц гээд Бразилийн бүх л салбарт эрчимтэй өөрчлөлт явуулж эхлэв. Гадаадын хөрөнгө оруулалтын татварыг буруулснаар энэ бүх өөрчлөлтөд нь идэвхтэй оролцохыг хүсэгчдийн хөрөнгө гадаадаас их хэмжээгээр орж ирэх болсон юм. Үүний хүчинд машин үйлдвэрлэл, хүнд техник үйлдвэрлэл гэх мэт шинжлэх ухааны ололт,технологийн дэвшил,  хүн амын ерөнхий мэдлэг өндөр шаардсан салбарууд асар хурдацтай хөгжиж эхэлжээ.

Ерөнхийлөгч Кубичек нь энэ бүх өөрчлөлтийн бэлгэ тэмдэг болгож нийслэл хотыг Рио-де-Жанейрогоос 1160 км алсад, улсын төв хэсэг рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Ингээд шинэ нийслэл хотыг төлөвлөх уралдаан зарлаж, уран барилгач Л.Костагийн төсөл ялсан аж. Ингээд Ерөнхийлөгчийн тушаалаар энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу 1958 онд нийслэлийнхээ шавыг тавьж, 60 мянган барилгачинтай баг “дайран оржээ”. Үүний үр дүнд 1960 онд Ерөнхийлөгч шинэ нийслэл хотын албан ёсны нээлтийг хийн Засгийн газар, парламент, үндсэн хуулийн шүүх гэх мэт төрийн дээд албан газруудыг аажмаар зөөж эхэлсэн байна.
Үндсэндээ шинэ нийслэл хотыг гуравхан жилийн дотор барьж дуусгасан юм.
Хотыг өндөр дээрээс харахад гол замууд ба тэдгээрийг дагасан хорооллууд нь сум хэлбэртэй онгоц нисч байгаа мэт харагддаг.  Ингэхдээ онгоцны “их бие” орчимд нь цогчин дуган, урлагийн музей гэх мэт хотын төвд Засгийн газрын хувьд ач холбогдолтой байшин барилгууд төвлөрчээ. Энэхүү их биеийн төв хэсэгт нь зочид буудал, дэлгүүр, банк гэх мэт үйлчилгээний салбарын барилгуудад зориулагдсан.

Онгоцны сүүл хэсэгт хотын захиргааны барилга байгууламж байрладаг. Харин онгоцны хошуу хэсэгт нь холбооны прокурорын газар, парламент гэх мэт төв Засгийн газрын барилга байгууламж байрласан.
Онгоцны далавч хэсэгт орон сууцны барилгууд байрладаг.
Гол тэнхлэгийн шулуун замын дагуу хоёр давхар жижиг гудамжууд байрласан. Ийм гудамжууд гол банкуудын , эмийн сангуудын гэх мэт тус бүр өөрийн гэсэн онцлогтой.

Гол шулуун замуудын нэг талаар нь машин явдаг ба нөгөө талаар нь явган зорчигч зорчдог гэсэн хоёр урсгал болгон хувааснаараа онцлог. Замыг байгуулахдаа хүн ам хамгийн олноор оршин суудаг хэсэгт манайхны дөрвөн зам мэтийн зөрлөг байхгүйгээр төлөвлөсөн. Орон сууцны дүүрэг болгонд тусгайлан зогсоол, дэлгүүр, урлаг, соёлын төв гаргаж өгсөн. Орон сууцны хороолол дунд машин зам төлөвлөгөөгүй болохоор хүн олноор амьдардаг газрын агаар цэвэр байхад ихээхэн сайн нөлөө үзүүлсэн. Мөн анхнаасаа л орон сууцны хорооллуудад асар их мод, бут, зүлэг тарьж ногоон орчныг хадгалахад ихээхэн анхаарал тавьсан байдаг. 

Хотын орон сууцны барилгуудын хаягийн дугаарлалт нь үсэг тоо хослуулсан. Эхлээд онгоцны Өмнөд эсвэл Хойд жигүүрийг заасан үсэг, дараа нь хорооллын дугаар явна. Тэгш тоотой хорооллын дугаар Өмнөд жигүүрт, сондгой нь Хойд жигүүрт. Тоо нь бага байх тусам тэнхлэг гол зам руу ойр, их байх тусам хол. Үүний дараа тухайн хороолол дахь блокийг заасан үсэг бий. Блокуудын тоо 11-ээс ихгүй. Хорооллуудыг дөрвөөр нь бүлэглэсэн бөгөөд дунд нь сургууль, сүм гэх мэт олон нийтийн ач холбогдолтой байгууллагууд байдаг. Ийм нөхцөлд шаардлагатай хаягийг олох амархан. Жишээлэхэд, «N-102-L» гэсэн  хаяг байвал хотын зүүн жигүүрт, 102 хороолол L блокт  байна гэсэн үг. Үүний дээр тоо багасах тусам тэнхлэг гол зам руу ойр байдаг гэвэл олоход бүр ч хялбар.
Оршин суугчдын тав тухыг бодож зургаагаас илүү давхар орон сууц бариагүй. Орон сууцыг анх барихдаа л эзэмшилд нь байх газрын хэмжээг заагаад өгчихсөн.
Хотын уран барилгуудын дийлэнхийг алдарт уран барилгач Оскар Неймерийн төслөөр барьсан. Тухайн үедээ төдийгүй одоо ч гайхагдахаар өндөр төвшинд барьж байгуулсан байдаг болохоор НҮБ нь Бразилиа хотыг ЮНЕСКО-ийн өв санд бүртгэн авсан юм.

Үүний нэг жишээ нь Бразилиагийн Катедрал дуган. Бразиль улс дахь Католик шашны салбарын төв дуган. Модерн стилиэр баригдсан. Гипербол хэлбэртэй 16 баганаас бүрддэг. Эдгээр нь бурханд залбиран тэнгэр өөд өргөсөн гарыг бэлгэддэг. Багана хоорондын зайг жижиг шилэн чимэглэлээр хаасан. Орж байгаа хүнд гүн сэтгэгдэл төрүүлэхийн тулд мөргөлчин нь гол мөргөлийн тэнхим ортол сүрлэг чимэглэлийн дундуур нэлээд урт зам туулдаг.

Ерөнхийлөгчийн ордон нь шинэ нийслэлд хамгийн анх баригдсан барилгын нэг. Параноса нэртэй цэвэр ус хадгалах нуурын эрэг дээр баригдсан. Нийт 7000 ам.метр талбайтай гурван төвшинтэй. Дээд давхарт нь хэвлэлийн танхим, гал тогоо, угаалгын газар, эмнэлгийн төв, захиргааны хэсэг байдаг. Хоёрдугаар давхарт нь Ерөнхийлөгч түүний гэр бүл амьдардаг өрөө, тасалгаа, зочны хоёр өрөө байдаг. Гурав дахь давхарт нь албан ёсны арга хэмжээ хийхэд зориулагдсан тасалгаа, танхим байдаг. Хүлээлгийн танхим дахь алтан ханан дээр Ерөнхийлөгч Кубчекийн хэлсэн “Удахгүй үндэсний асар чухал шийдвэр гаргах тархи болж хувирах төв нутгийн энэ өндөрлөг, энэ эзэнгүй нутгаас би эх орноо агуу их хувь тавилантай гэдэгт нь хязгааргүй, нугарашгүй итгэл дүүрэн харцаар  улсынхаа маргаашийн өдрийг тольдон хөгжлийнх нь наран мандаж байгааг харж байна” гэсэн үгсийг сийлсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Хүн болж төрснийх ингэж л амьдрах хэрэгтэй.Манай улсад ингэж ард түмнээ сайн сайхан амьдруулахыг мэддэг ерөнхийлөгч, ерөнхий сайд, ИХ хурлын хүмүүс алга даа.Яаж хэдэн төгрөг хулгайлж аваад ах дүү амраг садантайгаа өндөр хөгжилтэй оронд амьдрах вэ л гэж бодож байна даа.Эзэн Чингис эргээд ирдэг ч болоосой доо
Ямар мундаг Ерөнхийлөгч вэ. Бишэрмээр. Манайхан ингэж сэтгэж, ажиллаасай. Улс орныг ингэж алсын хараатай хөгжүүлээсэй.
Уг нь бид хийе гэвэл болмоор гэтэл даан ч сэтгэлгүй юм даа. Монголд монгол байна уу?
Хамгийн их уншсан