Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Уран барилга дагасан аялал жуулчлал

Аялал жуучлал дотроо маш олон янз. Гэхдээ ямар төрлийн жуулчлал хийж байгаагаас үл хамаараад жуулчин болгоны заавал сонирхдог нэг зүйл байдаг нь тухайн улс, хотын уран барилга юм. Жишээлэхэд, Парис хотноо ирсэн жуулчин Парисын дарь эхийн сүмийг үзэлгүй явна гэж байдаггүй. Тэгэхээр ямарваа өөр ямар нэг тусгай зорилго өмнөө тавиагүй л бол аялал, жуучлалыг уран барилгынх байдаг нэг их хэтрүүлэг болохгүй биз.
Уран барилгын аялал жуучлалыг эхлэлийг тавьж өгсөн хот бол яах аргагүй Ром юм. Нэгэн цагт Өрнө дахины хамгийн хүчирхэг гүрэн явсан Эртний Ромын эзэнт улс уран барилгад өөрийн гэсэн давтагдашгүй ул мөрөө үлдээсэн юм. Цаг хугацааны эрхэнд ромчуудын бүтээсэн олон мянган барилгаас тоотой хэд нь өдийг хүртэл хадгалагдан үлдсэн.


Колизей


Эртний Ромын эзэнт гүрний үеэс хадгалагдан үлдсэн байгууламж дотроос хамгийн алдартай нь Колизей цэнгэлдэх хүрээлэн юм. Колизей гэдэг нь латин хэлний  үлэмж, аварга, лут том гэсэн утгатай “colosseus” гэсэн үгнээс гаралтай юм.
Зуйван хэлбэртэй энэ барилгын гадна тойргын урт нь 524 метр, их тэнхлэг нь 187 метр, тоглолт болдог гол талбайн урт нь 85,75 метр, өргөн нь 53,62 метр, ханын өргөн нь 50 метр юм. Энэ нүсэр том байгууламжид нэгэн зэрэг 50 мянган хүн багтаах чадвартай асар том энэ цэнгэлдэхийг найман жилийн турш байгуулжээ.  Колизейд орж гарах 80 хаалгатай болохоор 50 мянган хүн 15 минутын дотор дүүргэн сууж, шаардлагатай болвол тавхан минутын дотор шахалдаж, чихэлдэн нэгнээ дарж алалгүйгээр орхиж явах боломжтой юм.


Августын форум


Эзэн хаан Августын форум нь Ром хотод ирсэн хүн болгоны үзэх ёстой бас нэгэн нүсэр байгууламж. Форум гэдэг нь Ромын ард олон цуглан улс эх орны талаарх чухал асуудлуудыг хэлэлцэх, санал хураах зориулалттай тусгайлан зассан талбай, түүнийг тойрсон олон тооны сүм, хүндэтгэлийн байгууламж зэргээс бүрдсэн цогцолбор юм. Ромын эзэн хаан Октавиан Август нь манай тооллын хоёрдугаар онд энэ форумыг бариулжээ. 125 метр урт, 118 метр өргөн энэ талбайн төв хэсэгт нь дайны бурхан Марсын хөшөө, түүнийг тойроод  Ромын эзэн хаадын угсааг үндэслэгч гэгддэг дурлалын бурхан Венерагийн хөшөө, Ромын анхны эзэн хаан Юлий Цезарь нарын хөшөө байдаг байв. Өнөөг хүртэл энэ форумаас сүмийн цөөн хэдэн багана, шат төдий үлдсэн ч гэлээ харсан хүн болгон агуу сүрийг нь шагшин магтдаг.


Каракаллын нийтийн халуун ус


Терм буюу нийтийн халуун ус нь Ромын эзэнт гүрний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг байжээ. Каракаллын нийтийн халуун усаар нэгэн зэрэг 1500 хүн үйлчлүүлэх боломжтой байсан гэхээр ач холбогдол нь ойлгомжтой болох байх. Халуун ус нь халуун ба хүйтэн устай бассейн, хувцас солих өрөө, зоогийн газар, номын сан, театр, уран зургийн галерей зэргийг өөртөө багтаасан нүсэр том байгууламж байж. Өдгөө энэ халуун уснаас балгас л үлдсэн хэдий ч зохион байгуулалт, барихдаа ашигласан технологи зэргийг хараад үнэхээр бахадмаар.


Ромын бүх бурхадын дугана


Пантеоныг манай тооллын 125 онд Ромын эзэнт гүрний сүр хүчийг харуулах, бүх бурхад Ромын талд байдаг гэдгийг харуулах зорилгоор барьжээ. Дугуй хэлбэртэй асар том сүмийн оройг 43 метрийн өндөртэй бөмбөгөр оройгоор чимжээ. Бетоноор цутгаж хийсэн бөмбөгөр оройн жин нь 45 тонн. Бөмбөгөр оройн төв хэсэгт есөн метрийн диаметртай дугуй нүх байдаг. Үд дунд болоход түүгээр тусах нарны гэрэл нь бариад авч болох юм шиг сэтгэгдэл төрүүлдэг асар хурц гэрлэн баганыг үүсгэдэг. Ром хот дахь эртний уран барилгын гайхамшгийн талаар эцэст төгсгөлгүй ярьж болно.


Уран барилга сонирхдог хүмүүсийн очих дуртай өөр нэг хот нь Парис юм. Парисын хамгийн алдартай барилга бол Парисын дарь эхийн сүм буюу Нотр-Дам-де-Пари юм.


Нотр-Дам-де-Пари


Парис хотын төвд байдаг христийн шашны энэ сүмийн талаар сонсоогүй, уншаагүй хүн байхгүй биз. Виктор Гюгогийн алдарт роман нь энэ сүмийг дэлхий нийтэд хамгийн алдартай болоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” зохиолоор хэдэн арван кино, хүүхэлдэйн кино, мюзикл, дуурь гээд асар олон бүтээл туурвисан байдаг.  Бодит амьдрал дээрх энэ сүмийг 1163 оноос 1345 оны хооронд бараг хоёр зуу гаруй жилийн турш барьсан юм. Сүмийн өндөр нь 35 метр, урт нь 130 метр, өргөн нь 48 метр, хонх өлгөсөн цамхгуудын өндөр 69 метр, зүүн цамхаг дахь Эммануэль хонхны жин нь 13 тонн. Жил болгон энэ сүмийг 14 сая хүн үзэж сонирхдог.


Лувр


Лувр нь анх хаадын ордон байсан юм. Нэгэн үе мартагдаад байсан энэ ордныг 18 дугаар зуунаас урлагийн музей болгон хувиргаж, өөрчлөн засчээ. Музей 1793 онд, Францын  их хувьсгалын үеэр үүдээ нээсэн байна. Лувраар зочилсон хүмүүс үе үеийн урлагийн суут бүтээлүүдийг үзэж нүдээ баясгахаас гадна шинэ үе ба нэн шинэ үеийн уран барилгын шийдэл, зарчмууд хэрхэн өвөрмөц байдлаар нэг нэгнээ нөхөн хөгжүүлж, өнгөрсөн ба одоо үе, ирээдүйг холбон нэг дор цогцлон байдгийг харж болно.


Версаль


Францын хаан алдарт 14 дүгээр Людовикийн энэ ордны сүр, чимэглэл өнөөдрийн хүртэл сая сая хүний анхаарлыг татсан хэвээр. Хааны сүр хүч, нэр нөлөө, алдар цууг харуулах зорилгоор баригдсан ордны цогцолборт асар их хөрөнгө зарцуулсан юм. Тэр мөнгийг одоогийн ханшаар тооцвол 260 тэрбум евро болно. Ордны бүх л зүйл сүрлэг, агуу гэж хэлэгдэхээр. Жуулчдын хамгийн их үзэх дуртай зүйл нь Тольт тэнхим. Далан метр үргэлжилсэн урт ханыг алтадсан баримал хэлбэрээр гүйцэтгэсэн лааны тавиур бүхий 17 толиор битүү чимсэн. Европын үе үеийн хаад өөртөө зориулж ордон барихаар болохдоо Версалийн ордныг үлгэр жишээ болгон авдаг байсан юм.


Ла Дефанс дүүрэг


Энэ дүүргийн Парис хотын Манхэттен гэж нэрлэдэг. Парис хотын төв хэсгийг авто машины мөнхийн түгжрэлээс салгах тулд тухайн үед Ерөнхийлөгч байсан Шарль Де Голль энэ дүүргийг үүсгэн байгуулжээ. Энд бизнесийн том төвүүд, том компанийн оффисууд, томоохон дэлгүүр гээд орчин үеийн гэгдсэн бүх зүйл байрладаг ажил хэргийн том төв юм. Орчин үеийн төв болохоор бүх л байшин барилга, чимэг гээд бүгдийг хамгийн сүүлийн үеийн уран барилгын өвөрмөц шийдлээр шийдэн, үнэхээр гайхалтай байдлаар бүтээн босгожээ.


Уран барилгын аялал жуулчлалын өөр нэг том төв нь Испани юм.


Альгамбра


Испанид ирсэн хүн болгоны заавал очиж үздэг барилга бол Альгамбра ордон. 15 дугаар зуун хүртэл Испанийг захирч байсан лалын шашинт Насридуудын удмын хаадын ордны нэр нь Альгамбра буюу Улаан цайз. Хааны ордон болох асар том энэ цогцолбор нь уран барилгын хосгүй бүтээлийн нэг. Дотроо цайз, сүм, орон сууц, халуун ус, агуулах, оршуулгын газар, номын сан гээд хаадын амьдралд шаардлагатай бүх л зүйлийг агуулж байжээ. Одоо энд лалын уран барилгын музей ажилладаг.


Антонио Гауди


Испанид ирчихээд агуу уран барилгач, суут Антонио Гаудгийн бүтээсэн барилга, байшинг үзэлгүйгээр явна гэдэг Монголд ирсэн жуулчин морь уналгүй, бөх ба сур харваа харалгүй, боодог идэлгүй явахтай яг адил.  Гауди нь мод, үүл, хад асга гээд байгаль эхийн бүтээсэн болгоноос жишээ авч бүтээлээ туурвидаг байсан бөгөөд Европын модерн чиглэлийн органик уран барилгын хосгүй төлөөлөгч юм. Тэрээр байгаль дээр хэзээ ч шулуун шугам гэж байдаггүй гээд барилгын доторх орон зайг шулуун ханаар хуваахыг үзэн яддаг байсан бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд өөрийн гэсэн тулгуурын онцгой систем боловсруулж түүнээ амжилттай ашигласан байдаг. Түүнээс хойш 100 гаруй жилийн дараа НАСА-ийн сансрын хөлгийн туулах замыг тооцон гаргадаг асар хүчтэй компьютер л Гаудигийн гаргасан тулгуурын систем нь ямар ч өөгүй, төгс болохыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлан бататгасан байдаг.

Гаудигийн бүтээсэн бүтээлээдээс дурдвал Каса Висенс, Эль Каприччо, Парк Гуэль, Саграда Фамилиа (Sagrada Familia) сүм, Каса Батло (Бальо), Каса Мила гээд ямар ч хүн харсан нүд баясгаж сэтгэл хөөргөсөн олон байшин, барилга байдаг.

Жинхэнэ утгаар уран барилгын аялал жуулчлалыг хамгийн ихээр хөгжүүлж, олныг хамруулж чадсан улс нь Англи.
Англид ирсэн жуулчид эртнийхээс эхлээд хамгийн сүүлийн үеийн супер технологиор хийсэн хүртэлх уран барилгын олон сод бүтээл үзэж сонирхох боломжтой.


Весминстерийн ордон


Энэ ордон нь 90 жилийн турш Британийн Засгийн газрын байшин болж байгаа билээ. 1834 оны түймрээр юу ч үгүй сүйрсний дараа нь неоготикч стилиэр дахин сэргээн барьсан нь одоо хүртэл байгаа юм. Байшин нь найман гектар газар эзлэн байрладаг бөгөөд 1100 өрөө, 100 шат, 11 дотоод довжоотой.


Лондоны Тауэр цамхаг


Тауэр цамхаг нь Темза мөрний хойд эрэг дээр байдаг цайз. Их Британийн хамгийн эртний түүхэн барилгын нэг. Нэгэн үе хаадын байрладаг газар байснаа сүүлдээ шорон болон хувирчээ. Энэ шоронд хамгийн өндөр дээд цолтой, ач холбогдолтой хүмүүсийг хорьдог байв. Одоо Тауэр нь музей, Их Британийн эзэн хаадад бэлэглэсэн, байлдан олж авсан үнэт эдлэлүүд хадгалагддаг.  Ер нь, Англид олон тооны цамхаг, цайз одоо хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн байдаг ийм чиглэлийн уран барилга сонирхдог хүмүүст үзэх зүйл хангалттай олон.


Гэгээн Павлын сүм


Энэ сүм нь Лондоны хамбын харш юм. Анх 694 онд баригдсан байдаг. 1666 оны Их түймэрт өртөн үгүй болсон ч 1710 онд ахин баригджээ. Энэ сүмд Их Британийн хамгийн алдартай хоёр зуу гаруй хүнийг бунхалсан ч түүхийн хувьд маш чухал ач холбогдолтой газар.

Манай хойд хөршид очсон хүн болгон Улаан талбайтай залгаа байдаг Кремлийн цайз, Гэгээн Василигийн дугана хоёрыг заавал очиж үздэг. Орос орны нэрийн хуудас болсон болохоор энэ хоёрыг үзэхэд илүүдэх зүйл огт байхгүй. Цаашлаад Большой театрын барилга гээд эртний түүхтэй Москва хотод нүд хужирлах уран барилгын бүтээл олон бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан