Цаг хугацаатай уралдан байж ажлаа амжуулдаг болсон энэ нийгэмд сайн автомашин гангараа биш, ажил хэрэгч хүмүүсийн хэрэглээ болсон гэдэгтэй бүгд санал нэгдэх биз ээ. Өнөөдөр Тоёота брэндийн автомашиныг Монголд мэдэхгүй, унахгүй хүн гэж үгүй. Тэгвэл Монгол зоны хэрэглэх дуртай, дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг Тоёота брэндийн автомашиныг албан ёсоор борлуулах эрхийн эзэн болсон “Таван Богд” ХХК-ийн дэд захирал Ч.Жаргалсайхантай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг Тоёота брэндийн автомашиныг албан ёсоор борлуулахыг хүссэн байгууллага, хувь хүмүүс олон байдаг нь мэдээж. Тиймээс энэ эрхийн эзэн болох шалгуур өндөр байсан нь дамжиггүй. Энэ талаараа сонирхуулаач?
-Томоохон брэндийг Монголд төлөөлөн борлуулна гэдэг нэг талаасаа нэр хүндийн хэрэг нөгөө талаас томоохон хариуцлага дагалддаг. Тэр тусмаа дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг Тоёота брэндийг төлөөлөх болсондоо бид баяртай байна. Биднийг сонгохдоо олон жилийн туршлага, найдвартай, хариуцлагатай байдал болон групп компанийн нэр хүнд, санхүүгийн чадамж талаас нь хүлээн зөвшөөрснөөр сонгосон болов уу.
-Тоёотаг хувь хүмүүс олноор оруулж ирж худалдаалдаг. Албан ёсны борлуулагч буюу Таван Богдын худалдаалдаг Тоёота эдгээр машинаас юугаараа ялгаатай вэ?
-Бид Япон улсын Тоёота корпорациас манай орны орчин нөхцөлд 100 хувь тохирсон тохиргоотойгоор үйлдвэрлэгдсэн авто машиныг үйлдвэрээс нь хэрэглэгчдэдээ шууд нийлүүлж, баталгаат хугацаа олгож байна. Манай худалдаалдаг автомашинууд Монгол орны цаг уурын хүйтэн нөхцөл, бартаат зам, шатахууны стандартад тохирсон тохиргоо, тоноглолуудтай.
-Та сая Монголын нөхцөлд тохирсон тохиргоонууд гэлээ. Энэ талаар илүү тодруулж өгнө үү?
-Тоёотаг олон сувгаар, албан бусаар, Монголын хатуу нөхцөлд тохироогүй тохиргоотойгоор нь оруулж ирж худалдаалж байна. Эдгээр машиныг хэрэглэгчид өндөр үнээр худалдан авч сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирох явдал гардаг. Хамгийн наад зах нь хөгжингүй орнуудад хэрэглэгддэг шатахууны стандарт манай орны шатахууны стандартаас өндөр байдаг. Ялангуяа халуун оронд зориулж үйлдвэрлэсэн автомашин манай орон шиг эрс тэс уур амьсгалтай орны нөхцөлд зорчигчийн хэсгийн халаалтын систем, автомашины битүүмж гэх мэт олон тохиргоонууд нь таардаггүй. Одоогоор манай орны шатахууны стандарт Euro2/Euro3 байна. Иймээс манай оруулж ирж худалдаалдаг Тоёота автомашин Еuro3 стандартад нийцсэн байдаг. Энэ стандарт нь манай оронд элбэг байдаг А-95 бензинд тохирдог. Мөн манай оруулж ирж байгаа Тоёотагийн бүхий л автомашинд бартаат замын, тоос ихтэй орны, хүйтний, шатахууны тохиргоо хийгддэг. Энэ тохиргоо хийгдээгүй тохиолдолд шатахуунаа голох, хүйтэнд асалт муудах, битүүмжлэл муугаас дотор салонд тоос, хүйтэн агаар нэвтэрч зорчигчийн ая тух алдагддаг.
-Тоёотагийн ямар загваруудыг худалдаалж байгаа вэ?
-Одоогоор LC200, LC70, Prado, Rav4, Camry, Hiace зэрэг авто машин нийлүүлж байна. Бид цаашид Тоёотагийн бүхий л загварыг нийлүүлэхээр зорин ажиллаж байна.
-Манай орны хувьд авто машины хэрэглээ ер нь ямар түвшинд байна вэ?
-Монголчууд маань нэг үеэ бодоход орлого сайтай болжээ. Тиймээс болж өгвөл шинэ, он залуу машин хэрэглэх хандлага ихээр нэмэгдэж байна. Шинэ автомашиныг албан ёсны борлуулагчаас нь авахын давуу талуудыг сайтар мэддэг болсон тул бүх хүн албан ёсны борлуулагчдаас шинэ автомашин худалдан авч хэрэглэдэг болох цаг үе ойрхон байна.
-Танайх төлбөрийн ямар нөхцөл санал болгож байна вэ? Мөн үнийн хувьд ямар бодлого баримталж байна?
-Хүн бүрийг шинэ Тоёота автомашинтай болгох нь бидний зорилго. Тиймээс бид монголчууддаа аль болох хямд үнээр автомашинаа нийлүүлж, зах зээлд хамгийн хөнгөлөлттөй нөхцөлийг санал болгож байна. Урьдчилгаа 30 хувь төлөөд үлдэгдэл төлбөрөө 1,3 хувь хүүтэйгээр 24 сарын хугацаанд төлөх боломжийг хэрэглэгчид маань талархан хүлээн авч байгаа.
-Нууц биш бол Тоёотагийн борлуулалт хэр байна?
-Таны хэлсэнчлэн монголчууд Тоёотаг чанартай, баталгаатай гэдгээр нь мэддэг болохоор борлуулалт сайн байгаа. Энэ нь олон шалтгаантай нь мэдээж. Хэрэглэгчид албан ёсны борлуулагчаас нь боломжийн үнээр, стандартад тохирсон чанартай, баталгаат хугацаатай бүтээгдэхүүнийг худалдан авахыг илүүд үздэг болсон . Мөн төлбөрийн уян хатан нөхцөл, хэрэглэгчдээ дээдэлсэн үйлчилгээ гээд олон зүйлийг дурдаж болох байх.