Америкийн 24 настай зохион бүтээгч Аманда Гассаи лазерийн тусламжтайгаар дэлхийд анх удаа модон пянз бүтээсэн байна. Түүний интернетэд бичсэнээр бол хэн ч ийм зүйл бүтээж болно гэнэ. Гассаи эхлээд модон пянзаа 3D хэвлэгчид ашиглахаар бодож байсан ч ер нь үүнийг хэн бүхэн ашиглаж чадахгүй гээд нийтэд түгээл пянз тоглуулагчид зориулан хийсэн нь энэ гэнэ. Түүнний хэлж байгаагаар бол дуу авиаг ер нь цаасан дээр, модон дээр гээд гарын дорхи бүхий л материал дээр буулгаж болох юм байна. Тэр байтугайхэн хүнд лазер зүсэгч байхгүй бол зүгээр л огтлогч суурь машин ч ашиглаж болно гэжээ. Бүсгүй өөрөө анхны модон пянзан дээрээ өөрийн дуртай Radiohead, Joy Division и Velvet Underground хамтлагуудын дууг бичжээ.