Бяцхан Типпи охины түүх бол үнэхээр гайхамшигтай гэж болно. Тэр зэрлэг байгалийн зураг авдаг францын гэрэл зурагчны гэр бүлд Намибид төрсөн. Тэгээд 10 нас хүртлээ яг л “Тарзан” киноны гол баатар шиг араатан амьтны дунд өсчээ. Бяцхан охины найзууд нь езрдөө л заан, ирвэс, матар, могой, мэдхи й...гээд тэр л зэрлэг багалийн сор болсон, бас аймшигт араатнууд. Аав ээж Ален Дегре, Сильвия Роберт хоёр нь энэ тухайд “зэрлэг байгаль, тэр сайхан газарт охин минь дураараа өссөн нь ёстой аз жаргал байсан даа. Тэндээ 10 жил ингэж өссөн дөө” гэж ярьж байна. Тэгээд аав ээж хоёр нь мэргэжлийнхээ дагуу 19989 онд “Типпи Африкт” гэдэг зурагт ном хэвлүүлсэн нь нэрд гарчээ. Бас браимтат кино ч бий.
Одоо 23 настай Типпи Дегре францын Сорбоны их сургуулийн кино урлагийн ангид сурч байна. Тэрээр байнга Африктаа эргэн очиж алдарт Discovery сувагт зургаан ч баримтат кино бэлтгэж өгчээ.