Энэ онд италийн автомашины алдарт Lamborghini брэнд хагас зууны ойгоо тэмдэглэж байна. Түүхийнээ 50 жилийн ойд тус компани италийн үйлдвэрийн 350 машиныг дэлгэн үзүүлсний дотор немцийн Volkswagen маркийн гол зохион бүтээгч Уолтер да Силва зэрэг хэд хэдэн алдарт загвар зохион бүтээгчийн хамтран гаргасан Lamborghini Egoista концептийг нийтэд үзүүлсэн юм.
Үүнийг бүтээхэд зохион бүтээгчид хоёр үндсэн зарчмыг баримталсан гэнэ. Юун түрүү машины их бие гадаргууг хөнгөн цагаан ашигласан байна. Уолтер да Силвагийн хэлснээр бол кабины дотор талыг тийрэлтэт онгоцны загварт ойртуулж хийсэн гэнэ.
Ердөө нэг тонн орчим жинтэй энэ машин Gallardo загварын 560-600 морины хүчтэй 5,2 литрийн мотортой юм байна. Одоохондоо ердөө гуравхан ширхгийг үйлдвэрлээд байгаагийн нэг нь л 3,0 сая евро ч хэдийнээ эзнээ олжээ.