Орос, Америкийн шоронгийн хоригдлууд хоорондоо онлайнаар шатар тогложээ.
Тэмцээн гэхээс илүүтэй нөхөрсөг тоглолт гэж хэлж болох энэхүү
өрсөлдөөнд АНУ-ын хамгийн том шорон “Cook County”-гийн шатарчид Оросын
Астрахан, Самар, Саратов, Екатеринбург, Краснодараас шалгарсан
тоглогчидтой шатар нүүсэн байна.
Хоригдлууд хоёр цаг гаруйн хугацаанд 20 удаа тоглосноос оросууд 15,5 оноогоор илт давуу ялжээ. Америкийн тал тэмцээнд ялагдсан хүлээсэн ч хоригдлуудын хооронд ингэж олон улсын чанартай шинэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсандаа тун сэтгэл хангалуун үлджээ. Тоглогчдыг Орос, АНУ-ын далбаа бүхий ширээн дээр тоглуулахдаа өрсөлдөгчийнх нь дүрсийг бие биед нь үзүүлж байсан ч хоорондоо үг солихыг зөвшөөрөөгүй байна. Тоглолтын үеэр Оросын талыг дэлхийн аварга шатарчин Анатолий Карпов дэмжиж байсан бол АНУ-ын “Cook County” шоронгийн шатрын хөтөлбөрийг А.Карповын эртний найз Михаил Коренмэн удирдан зөвлөдөг байна.