Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Анжелина Жоли хоёр хөхөө авахуулжээ

Холливудын хамгийн сайхан бүсгүй гэгддэг жүжигчин Анжелина Жоли хоёр хөхөө авахуулах мэс засалд оржээ.  Олон үетэй мэс засал, эмчилгээний сүүлчийн шат өнгөрсөн сарын сүүлчээр дууссан бөгөөд жүжигчин энэ тухайгаа өчигдөр “New York Times” сонинд бичсэн нийтлэлээрээ албан ёсоор зарласан байна.
Анжелина Жолигийн ээж Маршелин Бертранд 56 насандаа өндгөвчний хорт хавдраар нас барж байсан юм. Тэрээр эхээсээ хорт хавдар тусах эрсдлийн BRCA1 хэмээх генийг нь авч төрсөн байжээ. А.Жоли энэ оны эхээр хийлгэсэн шинжилгээгээр хөхний хорт хавдар тусах эрсдэл 87, өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 50 хувьтай гэсэн хариу сонссоны дараа хоёр хөхөө авахуулахаар шийдсэн байна. Ингэж мэс засал хийлгэснээр түүний хорт хавдар тусах эрсдэл таван хувь хүртэл буурч байгаа аж.
Тэрээр мэс заслын өмнөх гурван сарын эмчилгээгээ хоёрдугаар сарын 2-нд эхэлж, тухайн сарынхаа 16-нд найман цаг үргэлжлэх томоохон хагалгаанд орж, хөхөө авахуулжээ. Харин өнгөрсөн сарын 20-нд тэрээр дахин мэс засалд орж, хиймэл хөх суулгуулсан байна. Гурван сар үргэлжилсэн энэ эмчилгээний туршид Анжелина Жоли урьдын адил олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, байнга олны нүдэнд өртөж байсан учир энэ гэнэтийн мэдээнд олон сая фэнүүд нь цочирдож байна.

А.Жолигийн ээж хорт хавдраар нас барсан юм.
Жүжигчин сонинд бичсэн нийтлэлдээ “Ийм шийдвэр гаргахад амаргүй гэдгийг бусад эмэгтэйчүүдэд хэлэхийн тулд энэ нийтлэлийг бичихээр шийдсэн. Би ийм шийдвэр гаргаж чадсандаа баяртай байна. Одоо миний хорт хавдар тусах эрсдэл таван хувь хүртэл буурсан. Одоо би хүүхдүүддээ ээжийгээ хорт хавдраар алдах нь гэж айх хэрэггүй болсон гэдгийг хэлж чадахаар боллоо” гэж бичжээ. Тэрээр мөн энэ бүх хугацаанд сүйт залуу Брэд Питт болон зургаан хүүхэд нь түүнийг үргэлж хайрлаж, сэтгэлийн дэм өгч байсанд маш их баярлаж байгаагаа илэрхийлжээ. Түүнийг “Pink Lotus” эмнэлэгт мэс засал, эмчилгээ хийлгэж байсан хором мөч бүрт Брэд Питт дэргэд нь байжээ. Тэрээр хоёр хөхөө авахуулсан ч энэ нь түүний эмэгтэйлэг байдлыг огтхон ч өөрчлөөгүй, дахин хөх суулгах мэс заслын үр дүн ч маш сайн болсон гэдгийг дурджээ.

Хоёрдугаар сарын 10. Мэс засалд орохоос хэдхэн хоногийн өмнө тэрээр олон нийтийн арга хэмжээнд оролцжээ.

Эцэст нь тэрээр “Миний туршлагаас бусад бүсгүйчүүд итгэл найдвар олж аваасай гэж хүссэн учраас үүнийг бичиж байна. Хорт хавдар гэдэг одоо хүртэл хүмүүсийг зүрхийг айдаст автуулж, түүний эсрэг зогсох ямар ч хүчгүй мэт гүн сэтгэгдэл төрүүлсээр байна. Гэвч өнөөдөр цусны шинжилгээгээр л хөхний юмуу өндгөвчний хорт хавдар тусах эрсдэлтэй эсэхээ мэдэж болдог, түүний эсрэг арга хэмжээ авч болдог болсон. Үүнийг уншиж буй бүсгүй хүн бүрт “Танд сонголт бий” гэж хэлэхийг би хүсч байна. Амьдралд олон сорилт бэрхшээл тулгардаг. Гэвч энэ сорилт бэрхшээл бидний айлгах ёсгүй. Бид түүний эсрэг зогсч чаддаг байх хэрэгтэй” хэмээн бичжээ.

Дөрөвдүгээр сарын 4


Дөрөвдүгээр сарын 11

Дөрөвдүгээр сарын 12

Дөрөвдүгээр сарын 20

0 Сэтгэгдэл
Mongoliin odontsruud hun gedeg iim agui baidgiig surch aw urgeljiin mönh saihan baih ym shig hoshingoon aytaahan archij suraagui odontsruud ichideg ch boloosoi Ene hun bol deliin od
ene hudal medee bn
Aimar turanhai yma gar hol ntr ni argagui bzde ih zorig gargasan bn
Aimar turanhai yma gar hol ntr ni argagui bzde ih zorig gargasan bn
Shn medeelel bla shn sn hunees sn l energi awah ymda
Teneg bishuu. Uridchilaad avahuulchij bga ymuu.
vneheer gaihaltai emegtei shu
vneheer gaihaltai emegtei shu
Хамгийн их уншсан