Украины нийслэл Киевийн 26 настай Хүн-аалз үнэнийг хэлэхэд үхлээс хэдхэн см зайтай явдаг хүн гэж болно. Тэр өндөрт байгаа дамнуур хавтан дээгүүр явж, өнөдр ханын ирмэг, өргөгч цамхагийн дэгээнээс зүүгдэх гээд хөндлөнгийн хүн аймаар үзүүлбэр үзүүлдэг.
“Заримдаа би өөрийгөө робот биш байгаа даа гэж боддог. Энэ бүхнийг үзүүлэхэд надад ямар ч айдас, мадрэмж мэдэгддэггүй” гэж тэр ярьж байна.
Тэр бас “Үхэл гэдэг бол хүнд тохиолдож болох хамгийн аймшигтай зүйл. Бүх хүн үхдэг атлаа, бүх хүн хүссэнээрээ амьдарч болдоггүй. Хэрэв та бүхнээс айгаад байвал юу болох билээ” гэж байна.
Тэр өдөр бүр л ийм аймшигтай, амь дүйсэн үзүүлбэр хийдэг байна. Түүнд хамгийн их садаа болдог хүмүүс бол цагдаа, хууль сахиулагчид. Тэр 10 жилийн өмнөөс энэ сонирхолдоо хөтлөгдөн интернетээр дамжуулан өчнөөн олон залгамжлагчтай болж байгаа гэнэ.
Өнөөдөр Мустанг өөрийнхөө ер бусын сонирхлын дагуух нэр хүндээ өсгөх, өөр шинэ шинэ өндөрлөгт гарч, үүнийгээ олон нийтэд хүргэх, хамгийн гол нь мэргэжлийн орлон тоглогч болох хүсэлтэй гэнэ.