Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Ялалтын туг


Аугаа их Эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болсон олон сайхан дурсамж, зүйл бий. Тэдний нэг нь 1945 оны тавдугаар сарын 1-ний өдөр германы нийслэл Берлины Рейхстагийн орой дээр мандуулсан Ялалтын туг. Энэ туг бол уг нь Кутузовын II зэргийн одонт Идрицкийн буудлагын 150 дугаар дивизийн давшилтын туг л даа. Тугийг улаан армийн байлдагч Алексей Берест, Михаил Егоров, Мелитон Кантария нар Рейхстаг дээр мандуулсан юм.

Гэхдээ Оросын хуулиар энэ тугийг “Ялалтын туг бол зөвлөлтийн ард түмэн, түүний зэвсэгт хүчин 1941-1945 оны аугаа их Эх орны дайнд фашист германыг ялсны албан ёсны бэлгэ тэмдэг” гэж хуульчилсан байдаг юм. 

Тугийн гадаад төрх бол нэг их гойд биш. Тухайн үед цэргийн анги нэгтгэлүүдэд хээрийн нөхцөлд авч явдаг, 82 х 188 см хэмжээтэй ерийн л улаан туг.  Туган дээр «150 стр. ордена Кутузова II ст. идрицк. див. 79 C.К. 3 У. А. 1 Б. Ф.» буюу Белорусын нэгдүгээр фронтын давшилтын гуравдугаар армийн буудлагын 79 дүгээр корпусын Кутузовын II зэргийн одонт Идрицкийн буудлагын 150 дугаар дивиз гэсэн үг бий.


Ялалтын тугийг мандуулсан нь

Эх орны дайны үед давшилтын туг гэж хот суурин газруудыг чөлөөлөх, их давшитын үед хэрэглэдэг уламжлал бий болж.

1944 оны аравдугаар сарын 6-нд ЗХУ-ын Улсыг батлан хамгаалах хороо, Дээд ерөнхий командлагч И.В.Сталин  Москва хотын зөвлөлийн хурал дээр үг хэлэхдээ Ялалтын туг мандуулах тухай санааг анх хэлсэн байна.

1945 оны дөрөвдүгээр сарын 9-нд германы Ландсберг хотын орчимд Белорусын нэгдүгээр армийн бүх армийн улстөрийн хэлтсийн дарга нарт Берлин рүү давшиж байгаа бүх арми Рейхстаг дээр мандуулах туг бэлтгэхийг даалгасан байна.

Ингээд давшилтын гуравдугаар армийн командлагч хурандаа генерал В.Кузнецов дивизийн тоогоор 9 ийм туг бэлтгүүлжээ. ЗХУ-ын төрийн далбааны хэлбэрээр бэлтгэсэн тугийн материалыг Берлины нэг лангуунаас олзолсон  герман хийцийн даавуугаар хошууч С.Голиковын удирдлага дор оёсон байна. Алх хадуурын зургийг зураач В.Бунт гаргаж, тугийн ишийг киномеханикч А.Габов бэлтгэжээ.

Дөрөвдүгээр сарын 22-ны шөнө тугаа буудлагын дивизүүдэд тарааж өгсөн гэдэг.


Тугаа мандуулсан нь

Дөрөвдүгээр сарын 29 гэхэд Рейхстагийн төлөөх цус асгаруулсан тулаан эхэллээ. Яг барилгыг германы хэдэн мянган цэрэг хамгаалж зөвлөлтийн буудлагын 171, 150 дугаар дивизүүд давшиж байлаа. Өглөөгүүр нэг давшсан ч германчууд тун хүчтэй хамгаалж няцаасан. Өдөр 13 цагийн үед их буугаар галын бэлтгэл хийсний дараа дахин давшлаа. Ингээд 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд ЗХУ-ын бүх холбоотын радиогоор “14 цаг 25 минутад Рейхстаг дээр ялалтын туг мандууллаа” гэсэн мэдээ цацаж дараа нь гадаадын гадаад орнууд ч дамжуулсан байна. Гэхдээ энэ мэдээлэл жаахан ташаа байсан . Үүнийг олон хүн няцаасан байдаг. Зөвхөн Рейхстагийн зарим хэсэгт л улаан армийн дайчид ороод байлаа.
Харин гурав дахь давшилт орой болтол үргэлжилж сая амжилт оллоо. Улаан армийн дайчид Рейхстагийг бүхэлд нь эзэлж янз бүрийн хэсэгт нь хэд хэдэн улаан туг мандуулсан байлаа. Өнөөх тараасан тугнаас гадна цэргүүдийн өөрсдийн нь хийсэн туг ч байсан.

Белорусын нэгдүгээр фронтын давшитын гуравдугаар армийн буудлагын 150 дугаар дивизийн туг тавдугаар сарын өглөөний гурван цагийн үед мандсан байна. Энэ бол Рехстагийн яг орой дээр мандсан туг. Гэхдээ дөрөв дэх туг. Эхний гурван тугийг немцийн их буугаар унагасан байдаг. Энэ үед Рейхстагийн бөмбөгөр орой эвдэрч зөвхөн каракас үлдсэн ч ялалтыг туг мандуулсан дорнод хэсэг нь бүтэн байжээ. Яг төвд дайрч байсан батальоны захирагч С.А.Неустроев дуртгалдаа   шөнө дунд хороон дарга, хурандаа Зинченко утасдаж Егоров, Кантария нарыг дээвэр дээр яаралтай гаргаж туг мандуулахыг тушаасан. Батальоны улс төрийн орлогч харин А.Берестыг нэмж тэр хоёрыг ахлан давшихыг даалгажээ. Ингээд шөнийн гурван цагийн үед тэр гурав орох хаалганы яг дээр Вильгельмийн морьтой баримлын тэнд тугаа бэхэлсэн байна.

Сүүлд хийсэн баримтат кинон дээр хурандаа Ф.М. Зинченко  “Би Егоров, Кантария нарыг дуудаж цонх руу аваачаад, за тэр харж байна уу, тэр оройг. Яг тэнд туг мандах ёстой” гэж хэлсэн хэмээн дурссан байдаг.
Тавдугаар сарын 1-ний үд дунд Правда сонины гэрэл зургийн сурвалжлагч В.А.Тёмин По-2 онгоцноос  Ялалтын туг мандаж байгаа бидний мэдэх тэр  зургийг авсан байна. Энэ зураг дэлхийгээр нэг тарсан. Нисгэгч И.Ветшак хожим нь “Тэр үед тун хэцүү байсан болохоор Рейхстаг руу, туг мандсан хэсгээд  ердөө л ганц удаа ойртсон. Тэгэж л тэр ганц зураг үлдсэн нь тэр” гэж ярьжээ.

Ялалтын туг 1945 оны тавдугаар сарын 8-ны дараа

Холбоотнуудын хэлэцээрийн явцад Рейхстаг Их британий бүсэд орсноос  Ялалтын тугийг тавдугаар сарын 5-ны өдөр  буулгаж авчээ. Ингээд 19-ний өдөр хүртэл 150 дугаар дивизийн улстөрийн хэлтэст хадгалсан байна. Харин 20-ны өдөр Берлиний Темпельхоф нисэх буудлаас Москва руу илгээжээ.
Тугийг Рейхстагийг дайрсан гол баатрууд болох  С. А. Неустроев, К. Я. Самсонов, И. Сьянов, М. Егоров и М. Кантария нар дагалдсан байна.

Москва хотод Фрунзийн нэрэмжит нисэх буудалд Москва хотын комендантын туслах хурандаа Н.Гребеншиков угтаж авчээ. Хүндэт харуул жагсч ахмад В.И. Варенников командалсан байна. Тугийг ЗХУ-ын гурван баатар залжээ. Зургадугаар сарын 24-нд болсон Ялалтын баярын парадад тугийг залж явах Неустроев, хамгаалагч болох Егороь, Кантария, Берест гурвыг тусад нь сургуулилуулсан байна. Неустроев таван ч удаа шархадсан хөл нь сайн биш байлаа. Гэхдээ л тугийг улаан талбайд залсан байна.
Өнөөдөр бол Ялалтыг туг зэвсэгт хүчний музейд залаастай байдаг, харин улаан талбайд түүний хуулбарыг гаргаж залдаг байна.

1 Сэтгэгдэл
энэ тугийг хэд хэдэн дарга нар зоолоо гэж сталинд худал хэлээд цаазлуулсан гэдэг үнэн үү
Хамгийн их уншсан