Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Хамгийн тохьтой ажлын өрөө

Сүүлийн жилүүдэд ажил олгогчид ажлын байран дахь ажилчдынхаа тохь тухыг маш сайн анхаардаг болжээ. Ажлын байр хүнд гэр орны тохь тухыг санагдуулах тусам урт цагаар ажиллах, ажлын бүтээмж нэмэгдэх гээд олон давуу талтай юм. Тиймээс уншигч танд ажлын байрны сонирхолтой интерьерийг хүргэж байна.


“Red Bull”
Нидерланд,  Амстердам


Энэхүү өвөрмөц шийдэл нь “Red Bull” компанийн үндсэн философид нийцсэн дотоод засал хийх санаанаас үүдэлтэй юм. “Sid Lee Architecture” товчооны уран барималч Жанн Пеллан нь байнга хоорондоо өрсөлдөж байдаг ч нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй байдаг эсрэг тэсрэгийн зөрчил ба нэгдлийн зарчмыг ашиглажээ. Ингэхдээ энэ зарчмын хамгийн тод илрэл болох тархины хоёр талыг жишээ болгож. Тархины баруун тал нь зөн совин, сэтгэл хөдлөл, солгой гарыг хариуцдаг бол баруун тал нь нарийн тооцоо, эрүүл сэтгэлгээ, баруун гарыг хариуцдаг. Олон тал, өнцөг булан гаргасан металл эд ангиар хийсэн агуй хэлбэртэй өрөөнүүд, хооронд хэлхэлдэн сүлбэсэн хонгилын өрөөнүүд, ажлын өрөө нь аажмаар нийтийн амралтын өрөө болж, нийтийн өрөө нь үргэлжилсээр ажлын тусгай өрөө болж байдгаараа энэ арга билгийн хуулийг илтгэн харуулжээ. Хуучин усан онгоц барих үйлдвэр байсан байрыг ингэж засч өөрчлөхдөө  хатуу ширүүн, илүү дутуу зүйлгүй байдлыг “Red Bull”-тай холбоотой байдаг дайчин, эрчимтэй, спорт маягийн амьдралын хэв маягтай хослуулж  чадсан байна. “Red Bull” –ийн нэг уриа нь “Энерги алдагддаггүй, энерги дахин хувиарлагддаг” гэсэн байдаг. Үүнийг батлах мэт нэг талаас хад асга мэт харагдах ч нөгөө талаасаа скейт-парк байх жишээтэй. Эцэст нь компанийн цонхоор харахад хуучин усан онгоц барих үйлдвэрээс үлдсэн өргөгч цамхаг, эвдэрсэн шумбагч завь зэргийг харж болно. Эвдэрч сүйрсэн зүйлээс эрч хүч өгөгч ундааны шинэ санаа үүсч байна уу гэлтэй.


“Adobe”, шинэ төв оффис
АНУ, Юта муж

“Adobe”-ийн анхны төв оффис нь сансрын станц шиг л сэтгэгдэл төрүүлдэг байжээ. Харин шинэ төвийг тохижуулсан “Rapt Studio”-ийн мэргэжилтнүүд арай өөр зарчмаар ханджээ. Төв 1000 ажилтанд зориулагдсан. Барих үед шил ихээр ашигласан болохоор байгалийн гэрэл давамгайлсан цэлгэр болсон. Ханыг гудамжны зураач El Mac, шивээсийн мастер Mike Giant нар зурж чимэглэсэн. Гол том танхимын ханан дээр эмэгтэй хүүхэд зурснаар “Adobe” компанийн ажилтнууд ба бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг хүмүүс хүүхэд шиг ил цагаан, элдэв санаагүй шулуун хүмүүс байдаг гэдгийг илтгэж өгчээ. Дизайнд компьютер график, дижитал принтерийг өргөн ашигласан. Орон зайн эргонимикийн маш сайн бодолцсон болохоор энэ оффис дотор стандарт хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай, бассейн, хананд авирах тоноглол, бэлтгэлийн заал, ширээний теннисний олон ширээ, кафе багтсан байна. Оффисын интерьер тоглоом, зугаа, чөлөөтэй байгаа нь “Adobe” компанийн бизнес уран бүтээлч нь нээлттэй байдгийн тусгал юм зохиогчид нь тайлбарласан юм.


“Pride & Glory Interactive”, рекламны агентлаг
Польш, Краков хот

“Pride & Glory Interactive” агентлагийн шинэ төвийг Краков хотод байдаг хуучин үйлдвэрийн байранд байгуулжээ. Загварыг “Morpho Studio”-ийнхан гаргаж. Хуучин кабелийн үйлдвэр байсан байр. Гол санаа нь үйлдвэрийн тасралтгүй ажиллагаатай, нүргэлсэн уур амьсгалыг хадгалан үлдэхтэй зэрэгцэн айл гэрт байдаг тав тухыг үүсгэх. Дизайнд үйлдвэрийн агуулахаас гарч ирсэн хуучин эд зүйлсийг өргөнөөр ашигласан байна. Орон зайг зохион байгуулахдаа хамт ажиллаж байгаа хүмүүсийг нэг гэрт байгаа мэт уур амьсгал төрүүлэхийн тулд цайны газрыг чөлөөтэй ашиглах гэрийн зуухтай хослуулж өгсөн аж. Мөн гэрэлтүүлгийг дээврээс кабель дээрээ тогтон чөлөөтэй унжих чийдэн хэлбэрээр шийдсэн байна.


“Google”, шинэ төв оффис
Их Британи, Лондон

“Google”-ийн Британи дахь салбар шинэ төв оффис руугаа нүүжээ. Энэ төвийн тохижилтыг “PENSON” студи хийсэн байна. Орон зай нь маш олон санаанд оромгүй зүйлсийг дотроо нэгтгэсэн, тухтай, хөгжилтэйн дээр ажиллах гэсэн үндсэн функцээ огт алдалгүй өвөрмөц байдлаар шийдэгджээ. Дийлэнхийг ретро буюу хуучны маягаар шийдсэн бөгөөд “Эмээгийн гэр” гэсэн нэртэй. Ноосон дэр, түшлэг, савладаг сандал гээд хуучны английн эмээ нарын зочдын өрөөг санагдуулсан байдалтай. Тохижуулахдаа мод, хивс гээд байгалийн материал өргөнөөр ашигласан. Оффисыг бүхэлд нь засал, эд зүйлсээр сэдэвчилсэн бүс болгон заагласан нэг том орон зай гэж харагдана. Сэдэвчилсэн бүсүүд нь 200 хүний хурлын танхим “Town Hall”. Аварга том хагас дугуй буйдан өнгө алагласан дэртэй номын сан Lala. Оффист суухаас залхсан хүмүүст зориулсан “Secret Garden”. Дээвэр дээрх террас дээр байгуулсан, Лондоныг өндрөөс харж, нүд, толгойгоо амраах боломжтой, дотроо бүх зүйлийг нь ногоон даавуугаар бүрхэж чимсэн “хилэн өрөө”-тэй. Есдүгээр давхартаа ногооны талбайтай. Хүссэн хүн урьдчилан захиалга өгч байгаад өөрийн гараар ургамал тарьж болно.Студийнхэн өөрийн бүтээлийн талаар ярихдаа “Энд бүх зүйл хүний төлөө хийгдсэн. Тухлан суух боломжтой буйдхан газар, зөөлөн шаахай, хивс, дэр, сайн хоол, цэвэр агаар гээд хүнийг нэг талаас амраан тайвшруулж, нөгөө талаас чөлөөт сэтгэлгээ, уран сэтгэмжийг дайчлан сэргээдэг”.


“Lego PMD”,төв оффис
Дани, Биллуни

Дэлхийд алдартай тоглоомын  компани ийм л байх ёстой мэт. Хатуу ширүүн, хөмсөг зангидмаар зүйл огт байхгүй. Гэрэл гийсэн, нээлттэй, цэлгэр орон зай, олон хурц тод өнгө, өвөрмөц шийдлүүд. Энэ бүхнийг Rosan Bosch ба Rune Fjord-ийн дизайнерүүд хэрэгжүүлж чаджээ. Дизайн нь хүний уран сэтгэмжийг сэргээсэн тоглоомон дээр голлон анхаарчээ. Өөрөөр хэлбэл ажилтнуудыг хүүхэд насандаа эргэн очих боломжоор хангах. Үүнд шаардлагатай бүх л зүйл энд бий. Дээгүүр нь явахад үүлэн дээгүүр яваа мэт сэтгэгдэл төрүүлэм зузаан хөх давуугаар бүрсэн дүүжин гүүр. Энэ гүүртэй холбосон тусгай хоолойгоор гулгаж буугаад шууд нэгдүгээр давхарт хүрч болно. Бас нэгэн өвөрмөц шийдэл нь масштабын харьцаа. Нэг ханан дээр хэдэн метрийн өндөр өвсөн дундуур алхаж яваа аварга том  LEGO хүнийг дүрсэлсэн. Гэтэл кофе брейкийн бүсэд нь авсаархан бонсай мод суулгасан жижиг ширээтэй. Ингэснээр тоглоом ба ажил хоорондын ялгааг арилгаж, чөлөөтэй, өвөрмөц байдлаас сэтгэн бодох боломжоор хангажээ.


“Microsoft”, төв оффис
Австри, Вена

“Microsoft”-н Вена дахь төв оффиссыг “INNOCAD Architektur” товчооныхон засчээ. Гол зарчим нь олон нийтийн амьдралыг хэтрүүлж халиулалгүйгээр аажмаар ажлын уур амьсгалтай холбож өгөх. Үр дүнд нь экологийн тодотголтой, чөлөөт уур амьсгалтай оффис бий болжээ. Энд өвөрмөц олон зүйл бий. Хэлэлцээр хийх зориулалттай модоор битүү доторлосон “анчны өрөө” байна. Дотроо аквариумтай “далай ” гэсэн тасалгаа байна. Коридорын өрөөг хөнгөн, тунгалаг шилээр хийсэн болохоор орон зай ямар ч зааггүй мэт сэтгэгдэл төрнө. Ресепшний ширээний арын хананд  компьютерийн рентген зураг  тавьсан, хиймэл өвсөөр хийсэн хөвсгөр ханатай гээд олон өвөрмөц шийдэл энд бий. Ингэхдээ амралтын бүсэд онцгой анхаарал тавьжээ. Тэнд хэлбэрээрээ компьютерийн эд ангийг санагдуулсан олон жижиг буйдан, зөөлөн сандал зэргийг эмх замбараагүй байдалтай тараан байрлуулжээ. Амралтын бүсэд орохын тулд хоёрдугаар давхраас хүүхдийн гулгуураар гулгаж буух ёстой.


“Vitus Bering Innovation Park”
Дани, Хорсенс

Бизнес эрхлэгчдэд зориулсан инновацийн төв нь “C.F. Moller” архитектурын товчооны бүтээл юм.Энэ төвийн зорилго нь ажил мэргэжлийн төвшинг тасралтгүй өсгөн дээшлүүлэх гэдгийг ойлгогдох байдлаар хэрэгжүүлэх явдал гэнэ. Энэ санаагаа тусгай фибро цементээр хийсэн спираль  маягийн шатаар харуулсан байна. Шат нь дотоод сул зайг ороох бөгөөд байшингийн зургаан давхрыг бүгдийг нь дайрдаг.  Тасралтгүй дээшлэх гэсэн санааг харуулахаас гадна олон тооны өрөө тасалгааны хооронд илүү хурдан дамжих боломжоор хангаж байдаг. Дээврийн нэг хэсгийн амралтын бүс болгосон болохоор хотыг дээрээс харан нүдээ амраах боломжтой. Мөн тасалгаанд байгаа хүмүүсийн тоонд тохируулан ажиллаж байдаг агаарын хөргөх, чийгшүүлэх ухаалаг системтэй.


“Cable Industry”, төв оффис
Итали, Эмполи

Банкны программ хангамж боловсруулдаг “Cable Industry” компанийн төв байрыг Massimo Mariani гэдэг дизайнер бүтээжээ. Гурван давхар 4500 ам.метр талбайтай. Эхний давхар нь бүхэлдээ үзэсгэлэнд зориулагдсан. Нэг давхрыг тойруулан шуудуу ухаж, түүндээ тусгай зүлэг их хэмжээгээр тарьсан. Иймд шөнийн цагаар тусгайлан байрлуулсан гэрэлтүүлэгтэй үед байшинг харвал газраас хөөрөн нисч байгаа сансрын хөлөг шиг л харагддаг. Дотоод засалд олон өнгийн шил ихээр ашигласан болохоор өдрийн гэрэлтэй үед хар цагаан хосолсон оффисын өрөөнд өвөрмөц гэрлэн тоглолт бий болгоно. Ханануудын өнгө нь тайван гэж болохоор шийдлийг олон тооны тод өнгийн жижиг ширээ, өвөрмөц зөөлөвч бүхий сандал амь оруулж өгч байдаг. Дотоод засал, тавилга, уран барилгын хэлбэр, шат, зөрлөг гээд бүгдийг нэг хэв маягаар шийдсэн.


“Facebook”, шинэ байрны төсөл
АНУ, Калифорни

“Facebook”-ийн шинэ кампусын барилгын төслийг алдарт Фрэнк Гери бүтээжээ. Төслийн онцлог нь асар том талбай эзлэх ч уран барилгын шийдлийн хувьд маш энгийн, бараг л агуулах гэмээр байрнуудтай. Гэхдээ “Facebook”-ийн хувьд хүний анхаарал татсан хачин чамин нь чухал биш харин ажилтнуудад тохьтой, ажиллахад саад болох юу ч байхгүй гэсэн гол зарчимтай болохоор бүрэн нийцдэг. Доод талд нь машины зогсоол, дээвэр дээр нь цэцэрлэг баригдах болохоор кампус нь алсаас ердийн л нэг ногоон толгод шиг харагдах болно.  Шинэ кампусыг хуучин төвтэй нь хурдны замын доогуур гарсан тусгай хонгилоор холбож өгнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан